Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Д.Оюунгэрэл,

  шүүгдэгч Н.Д/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д овгийн Н Д-д холбогдох эрүүгийн 181100280305 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овгийн Н Д, 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, ил далд уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ МАКСАМ ХХК-д далд уурхайн тэсэлгээчин ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт ухаа Наадамчдын зам гудамжны 713 дугаар байрны 7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Днь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кентавр зочид буудлын гадна иргэн Ө.Болортуяагийн нүүрэн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Днь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ө.Болортуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 3-ны үрээр 4 цагийн үед би өөрийн найз охин Нямсүрэнгийн хамт хорооллын Castle нэртэй баарнаас гарах гэж байгаад сургуулийнхаа зүс таних Даваа гэх залуутай таарсан. Тэгээд хамт караокед орохоор болоод Даваагийн найзын хамт дөрвүүлээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караоке буудалд орсон. Би найз охины хамт гараад үүдэнд нь байсан таксинд суугаад явах гэтэл тэр Даваа гэх залуу манай найз охиныг хүргэж өгнө гээд явуулахгүй байсан ба сүүлдээ явуулахгүй байхаар нь бид хоёр машинаасаа буутал гэнэт миний нүүрэн дундуур ямар нэгэн юм орж ирээд цохисон. Тэр манай сургуулийн Даваа гэх залуу ямар ч шалтгаангүйгээр миний нүүр рүү цохисон...” гэжээ /хх-8-9/.

Гэрч Б.Гантөмөр мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кентавр гээд караоке зочид буудал гэсэн газар руу орсон юм. Уг нь караоке орох гэсэн боловч ажиллахгүй байхаар нь буудал руу орсон Тэр хоёр охины нэг нь нилээн согтуу байсан ба агсам тавиад хэрүүл маргаан хийх гээд байсан. Тэгээд би жоохон байж байгаад араас нь гарахад Даваа руу нөгөө агсам тавиад байсан охин дайраад байсан. Тэгэхээр нь би голоор нь ороод салгах гэтэл Даваа гэнэт нөгөө охины нүүр рүү нь цохьчихсон ба тэр охины хамраас нь цус гарахад Даваа ганцаараа зугтаагаад яваад өгсөн...” гэжээ /хх-11/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн №4457 дугаар дүгнэлтэд: 

“1. Ө.Болортуяагийн биед хамар ясны хугарал, хамарт зулгаралт, хамар, хацар, шанаа, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.  

3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэжээ /хх-16/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25-27/, хохирогч Ө.Болортуяад хохирлын 2.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-19/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Днь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кентавр зочид буудлын гадна иргэн Ө.Болортуяагийн нүүрэн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж  бэхжүүлэгдсэн хохирогч Ө.Болортуяагийн “...Даваа гэх залуу манай найз охиныг хүргэж өгнө гээд явуулахгүй байсан ба сүүлдээ явуулахгүй байхаар нь бид хоёр машинаасаа буутал гэнэт миний нүүрэн дундуур ямар нэгэн юм орж ирээд цохисон. Тэр манай сургуулийн Даваа гэх залуу ямар ч шалтгаангүйгээр миний нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гантөмөрийн “...Тэгээд би жоохон байж байгаад араас нь гарахад Даваа руу нөгөө агсам тавиад байсан охин дайраад байсан. Тэгэхээр нь би голоор нь ороод салгах гэтэл Даваа гэнэт нөгөө охины нүүр рүү нь цохьчихсон ба тэр охины хамраас нь цус гарахад Даваа ганцаараа зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн №4457 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Н.Даваадоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Мөн шүүгдэгч Н.Даваадоржид ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Ө.Болормаа нь “...Н.Даваадоржид зодуулсан гэх үндэслэлээр гомдол гаргасан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн гэх үндэслэлээр шийдэж байгаа. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-35/ гэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан байх тул шүүгдэгч Н.Даваадоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Н.Днь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Н Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Днь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Днь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН