| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/00310/И |
| Дугаар | 191/ШШ2025/02076 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/02076
2025 03 14 191/ШШ2025/02076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Я******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамжны *******тоотод оршин суух, Г******* овогт А*******-н Д*******ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Д*******.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Д******* нь оны 8-р сараас оныг дуусталх хугацаанд Ө аймгийн Ө сумын нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтанаар, нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ би оны 6-р сард 10-р ангиа төгсөөд 7-р сараас нь эхлэн Ө аймгийн Ө сумын нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтанаар ажиллаж эхэлсэн. Туслах ажилчин нь малын тэжээл бэлтгэх, өвлийн мах бэлтгэх ажилд мөн туслахаар ажиллаж байсан, тэр үед малын тэжээлийг гар аргаар бэлдэж байсан. Ингээд өвлийн ажил дууссаны дараа оны 1-р сараас эхлэн талх нарийн боовны цехэд ажиллаж байгаад 4-р сараас нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр хүний оронд түр хугацаагаар ажилласан. оны 10-р сард зочид буудлын үйлчлэгч нь ажилдаа орсноор би 10-р сарын 01-ний өдрөөс зочид буудлын үйлчлэгчийн ажлаас гарч буцаад туслах үйлдвэрт очиж туслах ажилтанаар ажилласан. Нэгдэлд ингэж ажиллаж байхдаа урлаг, спортын чиглэлээр явдаг байсан. Одоо тэтгэвэрийн нас болоод тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жилийн хугацаа хүрэхгүй, нэгдэлд ажиллаж байсан талаарх баримт материал олдохгүй байгаа тул шүүхэд хандсан гэж тайлбарласан.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Ө аймгийн архивын тасгийн оны цалингийн тодорхойлолт бүхий архивын лавлагаа /хх-5/, ******* дүүргийн ******* хорооны засаг даргын А.Д******* тус хороонд оршин суудаг тухай тодорхойлолт /хх-6/, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024-10-4-ний өдрийн Ө аймгийн Ө сумын нэгдлийн баримт хадгалагддаггүй тухай тодорхойлолт /хх-7/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024-10-7-ны өдрийн Ө аймгийн Ө сумын нэгдлийн баримт шилжиж ирээгүй тухай тодорхойлолт /хх-8/, Ө аймгийн Ө сумын нэгдлийн даргын -4-10-ны өдрийн 01 дугаартай А.Д*******ыг түр хугацаагаар 4-р сарын 6-наас эхлэн ажилуулах тухай тушаалын хуулбар /хх-9/, Д.Г-н гараар бичсэн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр хуулбар, иргэний үнэмлэх хуулбар /хх-10-13/, П.Оийн гараар бичсэн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр хуулбар, Ө аймгийн Х сум дахь сум дундын шүүхийн 2015-11-18-ны өдрийн П.Оийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосон 341 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-25-29/, фото зураг /хх-33/, 270465 дугаартай бор өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтэр нэг ширхэг /хх-50/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.
3б. Шүүх гэрч Д.Гс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18/, гэрч П.Оээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-32/,
******* дүүргийн нийгмийн даатгалын газраас А.Д******* нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдсан мэдээлэл байхгүй тухай 2025-02-20-ны өдрийн дугаартай албан бичиг /хх-34/,
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас Ө аймгийн Ө сумын нэгдлийн баримт шилжиж ирээгүй тухай 2025-02-20-ны өдрийн дугаартай албан бичиг /хх-*******-37/,
Улсын бүртгэлийн ерөнхий газраас А.Д*******ын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, тухайн баримтад А.Д******* нь саалийн феримд саалчин, 1994 онд ажилд орсон гэж бүртгүүлсэн баримт /хх-39/, А.Д*******ын паспорт авахаар 1996-4-25-ны өдөр гаргасан өргөдөл /хх-40/, А.Д*******ын овог нэр өөрчилснийг мэдэгдэх 255 дугаартай хуудас, 2010-9-23-ны огноотой /хх-41/, А.Д*******ын гэрлэлтээ бүртгүүлсэн 2005-6-27-ны өдрийн 65 дугаартай анкет /хх-42/, А.Д*******ын -ний өдөр төрүүлсэн хүү Д.С төрснийг бүртгэх анкет /хх-43/, А.Д*******ын -ны өдөр төрүүлсэн охин Д.Цгийн төрснийг бүртгэх анкет /хх-44/,
Ө аймгийн архивын тасгийн Ө сумын нэгдэлд ажиллаж байсан А*******гийн Д*******ын оны 12, оны 01-02, 4-9, 11-12-р саруудад цалин авсан тухай цалингийн тодорхойлолт /хх-45/, Ө аймгийн Ө сумын нэгдлийн даргын -04-10-ны өдрийн 01 дугаартай А.Д*******ыг түр хугацаанаар 4-р сарын 6-наас ажилд томилсон тушаалын хуулбар /хх-46/, оны 12-р сарын цалингийн тооцооны хүснэгт /хх-47/, оны 12-р сарын цалингийн тооцооны хүснэгт /хх-48/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Д******* нь оны 8-р сараас оныг дуусталх хугацаанд Ө аймгийн Ө сумын нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтанаар, нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч нь дээрх хүсэлт шаардлагын үндэслэлээ тэтгэвэрийн нас болоод тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жилийн хугацаа хүрэхгүй, нэгдэлд ажиллаж байсан талаарх баримт материал олдохгүй байгаа гэж тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, мөн хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна гэж тус тус зохицуулсан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Ө аймгийн архивын тасгаас ирүүлсэн тус аймгийн Ө сумын нэгдэлд ажиллаж байсан А*******гийн Д*******ын цалингийн тодорхойлолтод оны 12-р сард, оны 01-02-р сар, 4-9-р сар, 11-12-р саруудад цалин авсан болохыг тодорхойлсон байх бөгөөд Ө аймгийн Ө сумын нэгдлийн даргын оны 04-р сарын 10-ны өдрийн ажилд түр томилох тухай 01 дугаартай тушаалын 2-рт нь буудлын үйлчлэгч Ц.Гийн жирэмсний амралтын хугацаанд А.Д*******ыг түр хугацаанаар 4-р сарын 6-наас эхлэн ажилуулсугай гэж бичигдсэн байна.
4б. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газар Ө аймгийн Ө сумын нэгдлийн баримт хадгалагддаггүй болохыг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив Ө аймгийн Ө сумын нэгдлийн баримт шилжиж ирээгүй болохыг, ******* дүүргийн нийгмийн даатгалын газраас А.Д******* нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдсан мэдээлэл байхгүй болохыг тус тус тодорхойлсон.
4в. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн А.Д*******ын БНМАУ-ын хүн амын регистрийн карт баримтад А.Д******* нь саалийн фермд саалчнаар 1994 онд ажилд орсон гэж бүртгүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан 270465 дугаартай бор өнгийн хөдөлмөрийн дэвтэрт ямар ч бичвэр бичигдээгүй, гэрч Д.Г, П.О нар нэхэмжлэгч А.Д*******ыг малын тэжээл бэлтгүүлэхээр туслах үйлдвэрт, талх нарийн боовын цехэд, зочид буудалд тус тус ажиллуулж байсан талаар мэдүүлсэн байна.
5. Иймд хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ө аймгийн архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолт, Ө аймгийн Ө сумын нэгдлийн даргын оны 01 дугаартай тушаал зэрэг баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч А.Д*******ыг оны 12-р сар, оны 01-02-р сар, 4-9-р сар, 11, 12-р саруудад Ө аймгийн Ө сумын нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтанаар, тус нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр тус тус ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
6. Хүсэлт гаргагчийн ажил хөдөлмөр эрхэлсэнтэй холбоотой баримт архивт хадгалагдаагүй, 270465 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт дэвтэр эзэмшигчийн болон ажлын тухай мэдээ хэсэгт ямар ч бичвэр хийгдээгүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт уулсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.6-д заасныг баримтлан Г******* овогт А*******-н Д******* //-г оны 12-р сар, оны 01-02-р сар, 4-9-р сар, 11, 12-р саруудад Ө аймгийн Ө сумын нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтанаар, тус нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр тус тус ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ