2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 06 191/ШШ2025/05148

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: .................... тоотод байрлах, Ш ББСБ ХХК / РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д овогт Х.О /РД:000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ш ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Х.О нь 2022.11.14-ний өдөр 000000000 дугаартай тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 2,102,676.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч 2025 оны 03 дугаар сарын 17-ний 197/ШЗ2025/10301 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Х.О-ыг оршин суугаа хаяг,утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү... гэв.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан Дүүргийн эрүү,иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.17-ны өдрийн 197/ШЗ2025/10301 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 2х/

-2025.04.22-ны өдөр Ш ББСБ ХХК-иас 25/351 дугаартай У.М-ид олгосон итгэмжлэл /хх-ийн 3х/,

 

-Улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.22-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 4 х/,

-2022.11.14-ний өдрийн 000000000 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 5-7х/

-2022.11.14-ны өдрийн Барьцааны гэрээ /хх-ийн 8-9х/

-2017.10.02-ны өдрийн Улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 10 х/,

-Дансны хуулга /хх-ийн 12 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.О-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Ш ББСБ ХХК шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.11.14-ний өдрийн 000000000 дугаартай Зээлийн гэрээний дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.О нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул хүсэлт гаргагч нь зээлийн гэрээний үүрэгт 2,102,676.74 төгрөг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ханджээ.

 

Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.17-ны өдрийн 197/ШЗ2025/10301 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Х.О нь ................. тоот хаягт оршин суудаггүй, ................... хаягт оршин суудаг болох нь Монгол шуудан ХК-ийн шууданчийн магадлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.02.25-ны өдрийн оршин суугаа хаягийн лавлагаагаар тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Гэтэл иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.О нь ................ тоот хаягт бус .............. хаягт оршин суудаг болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.17-ны өдрийн 197/ШЗ2025/10301 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс авсан оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тодруулах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ аваагүй. Мөн Х.О-ын оршин суух бүртгэлтэй .................... хаягийн дагуу харьяа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д овогт Х.О /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулах тухай Ш ББСБ ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д овогт Х.О /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн Ш ББСБ ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА