2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/05448

 

 

 

 

 

 

 

 

 

2025 6 16

191/ШШ2025/05448

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын ху*******ийн этгээд ******* регистрийн дугаартай,  тоотод оршин байх Сайхан төмөрт ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Б******* ******* овогт А******* З*******-*******,

Хариуцагч: Монгол Улсын ху*******ийн этгээд ******* регистрийн дугаартай,  тоотод оршин байх ******* ХХК-нд холбогдох,

Хариуцагч А.З*******-*******эс 23,350,000 төгрөгийг, хариуцагч ******* Таувэр ХХК-аас 51,932,000 төгрөгийг тус тус гаргу*******ах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч А.З*******- өмгөөлөгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Алтанцэцэг овогтой З*******-******* нь 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Сайхан төмөрт ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгу*******ж 133,632,000/ нэг зуун гурчин гурван сая зургаан зуун гучин хоёр мянга /төгрөгний бараа бүтээгдэхүүн худалдан авсан боловч гэрээний дагуу тодорхой төлбөр хийгдээгүй байна. 2022 оны 4-6 сард А.З*******-******* нь 60 сая төгрөгний үнэ бүхий 2 машин өгсөн.  Одоо үлдэгдэл 73,632,000 төгрөгийг төлөөгүй байна. Мөн 2021 оны 10 сарын 19-ны өдөр болон 10 сарын 22-ны өдөр 25,650,000 төгрөгний полистрол хавтан аваад одоо болтол 20,650,000 төгрөгийг төлөөгүй байна. А.З*******-******* нь 2021 оны 8 дугаар сарын 31-ны өдөр Сайхан төмөрт ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгу*******ж 607,4 м куб хэмжээтэй 13-ийн нягттай хөөсөнцөр хавтанг 1 м кубыг нь 220,000 төгрөгөөр тооцож нийт 133,632,000 төгрөгний худалдан авалт хийсэн. 60,000,000 төгрөгийг эд зүйлээр төлсөн. Одоо үлдэгдэл 73,632,000 төгрөгийг төлөөгүй т******* үлдэгдэл төлбөрт 2022 оны 06 сарын 01-нээс алданги тооцож, алдангийн хэмжээ иргэний ху*******ийн 232,4 д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 36,816,000 төгрөгнийг алданид тооцон нийт 110,448,000 төгрийг нэхэмжилж байна. Мөн полистол хавтангийн төлбөр 20,650,000 төгрөг нийт 131,086,000 /зуун гучин нэгэн сая наян зургаан мянга/ төгрөг нэхэмжилсэн. 2023 оны 5 дугаар сарын 16--ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтээрээ нэхэмжлэгч нь шаардлагаа өөрчлөн Сайхан төмөрт" ХХК нь иргэн А.З*******-*******д холбогду*******ан 131,086,000 /зуун гучин нэгэн сая наян зургаан мянга/ төгрөгний нэхэмжлэл гаргасан. Уг хэргийн Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байсан Г-10944 дугаартай материалаас А.З*******- мэдүүлгийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ху*******барлан авч үзэхэд А.З*******-******* нь ... Би 81,700,000 төгрөг төлнө, Үлдсэн 51,932,000 төгрөгийг ******* таувэр ХХК төлнө. Одоо би байр зарах юм аа байраа зарж байж тус байгу*******агын хохирол мөнгийг барагду*******на ... гэж мэдүүлсэн байх т******* ******* таувэр ХХК-ийг хариуцагчаар татаж тухайн хариуцагчаас 131,086,000 төгрөгийн 51,932,000 төгрөгийг гаргу*******на гэж тодорхойлж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд багасгаж, харуицагч А.З*******-*******эс 23,350,000 төгрөгийг, ******* таувэр ХХК-аас 51,932,000 төгрөгийг гаргу*******на гэв.

 

Хариуцагч А.З*******- итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь 131,086,000 төгрөг гаргу*******ах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 51,932,000 төгрөгийг ******* таувэр ХХК-нд холбогду*******ж, үлдэх 79,154,000 төгрөг гаргу*******ах хэсгийг хариуцагч А.З*******-*******д холбогду*******ан шаарджээ.

Нэг. Нэхэмжлэгч нь полистрол хавтангийн төлбөр 20,650,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Хоёр. Хөөсөнцөрийг төлбөр төлөх тохиролцооны талаар: Хариуцагч А.З*******-******* нь Хос төгс төгөлдөр ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд тус компани нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 018 дугаартай Гадна Фасадны ажил гүйцэтгэх гэрээ-г ******* Таувэр ХХК-тай гэрээ байгу*******сан болно. Гэрээ байгу*******ах үед үед гадна фасадны ажил гүйцэтгэхэд шаардлагатай ажил бүрэн хийгдээгүй буюу өрлөгийн ажил хийгдээгүй байсан т******* фасадны ажил гүйцэтгэх боломжгүй, хүлээгдэж байсан, түүнчлэн 2021 оны 5 дугаар сарын 24-нд ******* Таувэр ХХК-аас Хот байгу*******алтын хөгжлийн газраас өгсөн чиг үүргийн дагуу барилгын ажлыг түр зогсоох шаардлагатай байгаа т******* барилгын ажлыг зогсоох, барилгын ажил хэвийн явагдаж эхлэхээс 3 хоногийн өмнө мэдэгдэх болно гэсэн мэдэгдлийн дагуу Хос Төгс Төгөлдөр ХХК-ийн зүгээс хийх гадна фасадны ажил хийгдэх боломжгүй, хүлээгдэж байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д заасны дагуу Гүйцэтгэгч тал нь гэрээт ажлыг А болон Б блокийн дүүргэлтийг ажил гүйцэтгэж дууссаны дараагаас эхлэн нэг блокийг 50 хоногт багтаан хийж гүйцэтгэх ажлын үр дүнг Захиалагч талд шилжүүлнэ" гэсний дагуу уг барилгын А блокын дүүргэлтийн ажил дуусахаас өмнө барилгын гадна фасадны ажил хийхэд шаардлагатай материалуудыг цуглу*******ж байсан ба барилгын материал болох хөөсөнцөр хавтан нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олдохгүй байсан ба 8-р сард нийлүүлэх байгу*******лага олдон ажлаа эхлүүлэх гэтэл ******* Таувэр ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах санал тавьсан ба хамтран ажилладаг бригадаараа хийлгэнэ гэсний дагуу Хос Төгс Төгөлдөр ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах саналыг хүлээн зөвшөөрсөн. Тус барилгын А блокын дүүргэлтийн ажил 2021 оны 9 дүгээр сард дууссан ба гадна фасадны ажил ч 9 дүгээр сард эхлэхээр байсан т******* гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэхгүй удсанаас болж цуцалсан гэх ******* Таувэр ХХК-ийн тайлбар үндэслэлгүй юм.

Гэрээг цуцалсны дараа ******* Таувэр ХХК-ийн зүгээс хөөсөнцөр хавтанг тохиролцсон компаниараа нийлүүлээд өгөөч гэж гуйгаад байсан учир 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сайхан Төмөрт ХХК-тай хөөсөнцөр хавтанг худалдах, худалдан авах гэрээ байгу*******ан худалдан авч гэрээний төлбөрт ******* Таувэр ХХК-ийн барьж буй барилга болох ХУД-ийн 21 дүгээр хорооны нутагт баригдаж буй Ю-Апертмент хотхоны А блокны 2 давхарт 205 тоотод байрлах 74,24 м.кв хэмжээтэй 3 өрөө байрыг 133,632,000 төгрөгөөр тооцож гэрээг байгу*******сан. Гэрээний дагуу хөөсөнцөр хавтанг Сайхан төмөрт ХХК нь 2021 оны 9 болон 10 дугаар саруудад ******* Таувэр ХХК-нд нийлүүлж, тус компанийн ажилтнууд өөрийн хашаандаа хүлээн авч ******* Таувэр ХХК-ийн барилгадаа ашиглан зарцу*******сан юм. Уг хөөсөнцөр хавтангийн төлбөрийг ******* Таувэр ХХК нь Ю-Апертмент хотхоны А блокны 2 давхарт 205 тоотод байрлах 74,24 мк хэмжээтэй 3 өрөө байрыг шилжүүлж бартераар төлөх ёстой байсан. Хөөсөнцөр нийлүүлсэн Сайхан төмөрт ХХК-ийн зүгээс уг байраа шилжүүлэн өгөхийг шаардсан т******* энэ тухай ******* таувер ХХК-ийн захирал Гант*******гад хэлэхэд өөр ажлын төлбөрт өгсөн 43 м.кв байрны мөнгийг надаас нэхэх болсон. Ингээд 2022 оны 11 сард гурван тал төлбөрийн асуудлаар у*******заж, хөөсөнцөрийн төлбөрийг төлж барагду*******ах талаар тохиролцсон. Тодру*******бал: Миний бие ******* таувер ХХК-нд төлөх байрны үнэ 81,700,000 төгрөгийг Сайхант төмөрт ХХК-нд, 51,932,000 төгрөгийг ******* таувер ХХК, Сайхан төмөрт ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцсон.

Учир нь Хос Төгс Төгөлдөр ХХК өмнө хамтарч ажилж байсан Ногоон газар трейдинг ХХК-аас барилгын материал авч байсан ба материалын төлбөрт ******* Таувэр ХХК-ийн эзэмшлийн ХУД 21-р хороо Буянт ухаа хороолол /17212/ Наадамчдын зам гудамж 253 байр 14 тоот, 42,82мкв 1 өрөө байрыг шилжүүлэн өгсөн юм. Уг байрны төлбөр болох 81,700,000 төгрөгийг ******* таувэр ХХК төлөх ёстой байсан т******* Сайхан төмөрт" ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний төлбөрт оролцу*******ан, ******* таувэр ХХК-ийн өмнөес 81,700,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон юм.

Гурав. Сайхан төмөрт ХХК-нд төлсөн төлбөрийн тухайд:

Дээр дурдсан тохиролцооны дагуу Сайхан төмөрт ХХК надаас 81,700,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байсан ба эд хөрөнгө оролцу*******ан Сайхан төмөрт ХХК-ийн ажилтан Г.Ц гэх хүнд шилжүүлэн өгсөн. (Уг Г.Ц нь бөх бөгөөд надтай дээрэнгүй харьцаж байнга дарамт шахалт үзүүлэх байдлаар харьцаж дараах хөрөнгүүдийг шилжүүлэн авсан.)

Үүнд:

1. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Hyundai MYGHTY маркийн авто машиныг 50,000,000 төгрөг,

2. Lexus маркийн авто машиныг 22,000,000 төгрөг

3. HONDA BENLY маркийн 2 ширхэг скоотерыг 7,000,000 төгрөгт тооцон тус тус шилжүүлэн өгсөн.

Сайхан төмөрт ХХК-нд төлөх ёстой 81,700,000 төгрөгнөөс нийт 79,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн т******* үлдэгдэл 2,700,000 төгрөг, мөн полистрол хавтангийн төлбөр 20,650,000 төгрөг нийт 23,350,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэгчийн үлдэгдэл төлбөрийг "******* Таувэр" ХХК нь төлөх нь ёстой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа т******* нэхэмжлэлийн шаардлагын А.З*******-*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч компани болон хариуцагч ******* таувэр ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгу*******агдаагүй байдаг. Ямар нэгэн байдлаар бусдын өмнөөс хүлээсэн үүрэг байхгүй. Хэргийн материалд авагдсан баримтаар хариуцагч ******* таувэр ХХК-иас гаргаж өгсөн баримтуудаас харахад ажил гүйцэтгэх гэрээг Хос төгс төгөлдөр ХХК-ийн гүйцэтгэх захирал А.З*******-******* нь А, Б 2 блокийн гадна пасадын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгу*******сан. Гэрээний дагуу тухайн гэрээгээр бусад ху*******ийн этгээд буюу нэхэмжлэгч компани, Ногоон газар трейдинг ХХК гэсэн 2 ху*******ийн этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгу*******сан байна. Энэ гэрээнийхээ дагуу хөөс авсан. Хөөсийг ******* таувэр ХХК-нд бүхэлд нь өгсөн гэх баримт байхгүй. ******* таувэр ХХК-тай байгу*******сан гэрээний хугацаа дуусаж, гэрээг цуцалсан. Үүнтэй холбоотой ******* таувэр ХХК-иас нэхэмжлэгч компани болон Ногоон газар трейдинг ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэг үүсээгүй. Хэргийн материалын 105 дахь талд авагдсан ******* таувэр ХХК-иас орон сууцыг шилжүүлэн өгнө гэсэн албан бичиг байдаг. ******* таувэр ХХК нь А.З*******- гэрээт ажлаа хийх гэж байна гэсэн үүднээс бусдад 2 өрөө орон сууцыг шилжүүлж өгсөн баримт байдаг. Энэ баримттай холбоотой нэхэмжлэгч тал ******* таувэр ХХК-иас гаргу*******на гэж үзэж байгаа. ******* таувэр ХХК нь нэхэмжлэгч компанийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй байх т******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Сайхан төмөрт ХХК-ийн Зарлагын баримтууд /х.х-ийн 10-39/, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А.З*******- гараар бичсэн хүсэлт, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 551 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 121 дугаартай Мэдэгдэх хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А.З*******- гэрчээр асуусан тэмдэглэл, Улсын Ерөнхий Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/726 дугаартай Гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудас,

Хариуцагч ******* Таувэр ХХК-аас 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 018 дугаартай Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ Ногоон газар трейдинг ХХК-ийн Хүсэлт, Хос төгс төгөлдөр ХХК-ийн Байр шилжүүлэн өгөх хүсэлт, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Төлбөрийн баримтууд, Ногоон газар трейдинг ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тайлбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/98 дугаартай Мэдэгдэх хуудас, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 241100377 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Прокурорын тогтоолыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцу*******ан шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Сайхан төмөрт ХХК нь хариуцагч А.З*******-*******, ******* Таувэр ХХК нарт холбогду*******ан 131,086,000 төгрөг гаргу*******ах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд уг шаардлагаа 75,282,000 төгрөг болгон багасгаж, уг шаардлагын 23,350,000 төгрөгийг хариуцагч А.З*******-*******эс, 51,932,000 төгрөгийг хариуцагч ******* Таувэр ХХК-аас тус тус гаргу*******ахаар шаардсан.

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангу*******ах үндэслэлийг ... 2021 оны 10 дугаар сарын 19, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нийлүүлсэн полистрол хавтангийн үнэ 20,650,000 төгрөг болон 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу 2,700,000 төгрөг нийт 23,350,000 төгрөгийг хариуцагч А.З*******-*******эс, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн хөөсөнцөр хавтанг барилгадаа авч ашигласан ******* Таувэр ХХК-аас үлдэх 51,932,000 төгрөгийг гаргу*******на гэж тодорхойлсон.

1.2. Хариуцагч А.З*******-******* нь өөрт холбогдох 23,350,000 төгрөг гаргу*******ах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч ******* Таувэр ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч компанийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй т******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.3. Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хариуцагч А.З*******-*******д холбогдох шаардлагын тухайд:

2.а. Нэхэмжлэгч Сайхан төмөрт ХХК, хариуцагч А.З*******-******* нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгу*******агдсан байх ба уг гэрээгээр худалдагч тал Сайхан төмөрт ХХК нь 607,4 м3 хэмжээтэй 13-ийн нягттай хөөсөнцөр хавтанг 1 м3-ийг 220,000 төгрөгөөр тооцон худалдан авагч А.З*******-*******д шилжүүлэх, худалдан авагч А.З*******-******* нь хөөсөнцөрийн үнэнд нутаг дэвсгэрт баригдаж буй хотхоны А блокын 2 давхарт 205 тоотод байрах 74.24 м.кв талбайтай 3 өрөө байрыг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан уг гэрээний ху*******бараар тогтоогдож байна. /х.х-ийн 7-8 дахь талд/

2.б. Хариуцагч А.З*******-******* нь 2021 оны 10 дугаар сарын 19, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөн нэхэмжлэгчээс полистрол хавтан нийлүүлсэн гэж тухайн бүтээгдэхүүний үнэнд 20,650,000 төгрөгийг гаргу*******ахаар шаардсаныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Дээрх хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл талуудын хооронд Иргэний ху*******ийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний ху*******ийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицу*******сан.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу худалдсан хөөсөнцөрийн үнэ 133,632,000 төгрөгөөс хариуцагч А.З*******- 81,700,000 төгрөгийг, хариуцагч ******* Таувэр ХХК-ийг 51,932,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж хариуцагч А.З*******- 79,000,000 төгрөгт эд хөрөнгө шилжүүлсэн үлдэх 2,700,0000 төгрөг, полистрол хавтангийн үнэнд 20,650,000 төгрөг нийт 23,350,000 төгрөгийг гаргу*******ахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн т******* худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу уг мөнгийг хариуцагч А.З*******-*******эс гаргу*******ж, нэхэмжлэгч Сайхан төмөрт ХХК-нд олгох үндэслэлтэй.

3. Хариуцагч ******* Таувэр ХХК-нд холбогдох шаардлагын тухайд:

3.а. Нэхэмжлэгч нь ******* Таувэр ХХК-ийг хариуцагчаар татсан үндэслэлээ Сайхан төмөрт ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр А.З*******-*******тэй бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгу*******сан. 133,632,000 төгрөгийн хөөс нийлүүлээд оронд нь 74.2 метр квадрат талбайтай орон сууц авахаар тохиролцож гэрээ байгу*******сан. Орон сууц нь ******* таувэр ХХК-ийн байр байсан. Гэрээ хийгээд бараа бүтээгдэхүүнээ ******* таувэр ХХК-нд нийлүүлсэн. ******* таувэр ХХК барааг хүлээн аваад  байдаг хотхондоо ашигласан гэж тайлбарласан.

Хэрэгт Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 551 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол, Улсын Ерөнхий Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/726 дугаартай Гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудас тус тус авагдсан байх ба үүнд ... иргэн А.З*******-*******д бусдын эд хөрөнгийг буцаан төлөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилгогүй, тэрээр ... би 81,700,000 төгрөг төлнө үлдсэн 51,932,000 төгрөгийг ******* ХХК төлнө гэж мэдүүлсэн учир түүний үйлдэл Эрүүгийн ху*******ийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийн шинжгүй байх т******* хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний мэдэгдье гэжээ. /х.х-ийн 41-42, 153-154 дэх талд/

Иргэний ху*******ийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Ху*******ь буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

Хэн нэгэн этгээд шаардах эрхтэй байх үндэслэл нь нөгөө тал ху*******ьд зааснаар эсхүл гэрээний үндсэн дээр шаардах эрх бүхий этгээдийн өмнө үүрэг хүлээсэн байх шаардлагатай бөгөөд уг үүргийн хүрээнд шүүх хариуцлага хүлээлгэх юм.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Сайхан төмөрт ХХК-нд хөөсөнцөр хавтангийн үнэнд 51,932,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

Тодру*******бал, ******* ХХК, Сайхан төмөрт ХХК нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч ньСайхан төмөрт ХХК, ******* Таувэр ХХК, А.З*******-******* нар 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээний бүтээгдэхүүний үнэ төлөх талаар 3 талаас харилцан тохиролцсон гэж байх боловч энэ үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

3.б. Хэрэгт нэг талаас ******* Таувэр ХХК нөгөө талаас Хос төгс төгөлдөр ХХК нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 018 дугаартай Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ байгу*******агдсан байх ба ажил гүйцэтгэгч Хос төгс төгөлдөр ХХК нь Хан-У******* дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй Ю Апартмент орон сууцны барилгын гадна фасадны заслын ажил хаалга, цонхны амалгаа, тагтны хашлагын гадна засал, гоёл, цонхны усны хаялагыг хийж гүйцэтгэх, захиалагч ******* Таувэр ХХК ньорон сууцны  төслөөс 1 м.кв үнийг 1,700,000 төгрөгөөр тооцон А блокийн 2 давхарт байрлалтай 205 тоот 74.24 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б блокийн 3 давхарт байрлалтай 302 тоот 54.85 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Б блокийн 2 давхарт байрлалтай 208 тоот 64.89 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б блокийн 3 давхарт байрлалтай 308 тоот 64.89 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б блокийн 4 давхарт байрлалтай 408 тоот 64.89 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Хан-У******* дүүргийн 21 дүгээр хороо, 17121/ тоот мөн хаягт байршилтай 43 м.кв талбайтай, *******сын бүртгэлийн Ү- дугаар бүхий нэг өрөө орон сууцыг 1 м.кв-1,900,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээний талуудын эрх, үүргийн талаар шүүх энэ маргааныг хянан шийдвэрлэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй байна. /х.х-ийн 87-90 дэх талд/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж ху*******ьд заасан эрх, эрх чөлөө, ху*******иар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хэнд холбогду*******ж ямар нэхэмжлэл гаргах эрхийг эдлэх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчид холбогдох шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хэргийг хэлэлцэх учиртай юм.

Тайлбарлавал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 51,932,000 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч ******* ХХК хариуцана гэж тодорхойлсон т******* уг шаардлага үндэслэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж, хариуцагч нар уг шаардлага үндэслэлд мэтгэлцэх т******* шүүх нэхэмжлэгчийн хүсээгүй этгээдэд холбогду*******ж, хариуцагчийн мэтгэлцээгүй үндэслэлд дүгнэлт хийж маргааныг хянан шийдвэрлэх нь хувийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх диспозитив зарчимд нийцэхгүй.

4.а. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч А.З*******-*******эс 23,350,000 төгрөгийг гаргу*******ж, нэхэмжлэгч Сайхан төмөрт ХХК-нд олгож, хариуцагч ******* Таувэр ХХК-аас 51,932,000 төгрөгийг гаргу*******ах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.б. Шүүх 51,932,000 төгрөгийг хариуцагч ******* Таувэр ХХК хариуцах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч тухайн шаардлагыг хариуцах бусад этгээдэд холбогду*******ан нэхэмжлэлээ гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн т******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар *******сын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний ху*******ийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.З*******-*******эс 23,350,000 төгрөгийг гаргу*******ж, нэхэмжлэгч Сайхан төмөрт ХХК-нд олгож, хариуцагч ******* Таувэр ХХК-аас 51,932,000 төгрөгийг гаргу*******ах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай ху*******ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******сын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 813,380 төгрөгийг *******сын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.З*******-*******эс 274,700 төгрөгийг гаргу*******ж, нэхэмжлэгч Сайхан төмөрт ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ху*******ийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцу*******ан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг ху*******ьд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ