2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/02251

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 19 191/ШШ2025/02251

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: ........хаягт оршин суух А /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........ сум, ..... хаягт оршин суух М /РД:......-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1,370,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А миний бие иргэн М-тай 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тохиролцож зээлийн тухай гэрээ байгуулж гэрээний зүйл болох 1,000,000,000 төгрөгийг зээлээр гэрээнд заасан дансанд 100% шилжүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн болно. Гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон ч зээлдэгч М- нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан үүргээ эс биелүүлэн зээлсэн мөнгийг өнөөдрийг хүртэл эргүүлэн төлөөгүй.

Зээлийн тухай гэрээний 5.3-т Зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож алдангийг зээлдэгч тал зээлдүүлэгч талд үл маргах журмаар төлөхөөр талууд харилцан тохиролцсон болно гэж заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 42 хоног өнгөрч, алдангийн хэмжээг тухайн өдрүүдэд хэрхэн нэмэгдэж байгаа тухай болон алдангийн хамт зээлийн үндсэн төлбөрийг төлөх тухай, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх зээлдэгч болох М-ад 2024 оны 08 дугаар сарын 16, 19, 21-ний өдрүүдэд хувийн и-мэйл хаяг болох [email protected] хаягаар хүргүүлсэн. Гэрээнд заасны дагуу алданги тооцоход 2024.08 21 -ний өдрийн байдлаар 210,000,000 төгрөгийн алданги тооцогдоод байна.

 

Иймд Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000,000 төгрөг, хугацааны алдангид 210,000,000 төгрөг, нийт 12 1.000,000 сая төгрөгийг зээлдэгч М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:   Иргэн А миний бие гэрээний үүргээ биелүүлэн иргэн М-ад 1,000,000,000 зээлээр олгосон бөгөөд зээлдэгч М- гэрээний үүргээ эс биелүүлж зээлийг хугацаандаа төлөөгүй тул 2024 оны 08-р сарын 21-ний өдөр иргэн М-аас зээлээр авсан 1,000,000,000 төгрөгийг зээлээ хугацаандаа төлөөгүйн алданги 210,000,000 төгрөгийн хамт нийт 1,210,000,000 төгрөг нэхэмжилж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан болно.

Тухайн үед шүүхэд хандахад зээлдэгч М-ын зээлийг хугацаандаа төлөөгүйн алданги 210,000,000 төгрөг байсан бөгөөд тус хугацаа хэтэрсний алданги 2024 оны 11-р сарын 15-ны өдрийн байдлаар 370,400,000 төгрөг болсон болно.

Зээлдүүлэгчийн зүгээс тус тооцогдсон алданги болох 370,400,000 төгрөгөөс өмнө нь нэхэмжилсэн алданги 210,000,000 төгрөгийг хасаж тооцон зөрүү 160,400,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд иргэн М-аас өмнөх нэхэмжлэлийн шаардлага дээр алдангийн зөрүү 160,400,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 959,950 төгрөгийг тус тус нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээг байгуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А нь хариуцагч М-тай 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт  1,370,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: А гийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,370,400,000 төгрөгийг хариуцагч М- бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1,000,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 370,400,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 90 хоногт багтаан нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А нь хариуцагч М-тай 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан  зээлийн гэрээний үүрэгт  1,370,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч 1,000,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 370,400,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 90 хоногт багтаан нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,207,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч М-аас 3,103,975  төгрөг, төсвөөс 3,103,975  төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД