| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2021/02082/И |
| Дугаар | 210/МА2022/00084 |
| Огноо | 2022-01-10 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2022/00084
Г.Д-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/02647 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.а. Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс ******* гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай ******* талбайтай ******* орон сууцыг 173,967,000 төгрөгөөр үнэлсэн “*******” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах.
1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр *******, Г.Д- нараас 73,010,436.18 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын томилсон шинжээч нь төлбөр төлөгч *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ******* хороолол, ******* байрны ******* ******* талбайтай ******* орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 173,967,000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй.
Г.Д- нь эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах “Мэдэгдэл”-ийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү.
Шинжээч нь эх сурвалжаа зарын сайтуудаас авахдаа орон сууцыг худалдах бус түрээслэх үнийн дунджаар тооцсон. Дээрх хөрөнгийн зах зээлийн ханшийн доод үнэ нь 310,000,000 төгрөг, бодит үнэ нь 365,000,000 төгрөг байна. Зарын сайт дээр бүртгэлтэй хамгийн хямд заруудыг харьцуулсан нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшийг хэт доогуур тогтоох шалтгаан болсон байна. Ийнхүү тогтоосон үнэ нь цаашид анхны албадан дуудлага худалдаанд 70 хувь буюу 121,776,900 төгрөг, 2 дахь албан дуудлага худалдаанд 50 хувь буюу 86,983,500 төгрөгөөр тус тус орох гэж байгаад гомдолтой байна.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.а. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
2.б. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч *******т 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, Г.Д-д 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн төлбөр төлөгч *******, Г.Д- нарт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр утсаар мэдэгдсэн.
Дээрх хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээнд төлбөр төлөгч ******* 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өмнө нь үнэлгээтэй холбоотой асуудал шийдвэрлэгдсэн байхад Г.Д- нь дахин үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Д-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ******* гудамж, 9 дүгээр байр, *******од байрлах 79,85 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “*******” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
4.б. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь хотын А зэрэглэлд байрладаг, нийт ******* талбайтай, ******* орон сууц бөгөөд сүүлийн 2 жил ковид цар тахал болон бусад шалтгаанаар үнэ нь нэмэгдсэн, засвар хийсэн тул 365,000,000 төгрөгөөр үнэлсэн. Үүнтэй холбоотойгоор шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх “нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, шийдвэрлэхэд ач холбогдолгүй” гэж дүгнээд хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Учир нь, тухайн хүсэлт нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой байсан.
4.в. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг хүлээн авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан тэмдэглэл, тайлбар нь *******т хамааралтай. Энэ талаар нэхэмжлэгч маргаж байхад шуудангаар явуулсан гэх хариуцагчийн тайлбар, шууданд хийсэн бичгийг үндэслэн Г.Д-д мэдэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, тухайн цаг үед ******* нь хөдөө орон нутагт ажилладаг байсан учир илгээсэн гэх баримтыг хүлээж аваагүй, хариуцагч байгууллагын зүгээс утсаар мэдэгдэж холбогдоогүй атал мэдэгдсэн гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Дуудлага худалдааны үнийн санал гаргах, үнэлгээ ирсэн даруйд нэхэмжлэгчид мэдэгдээгүй үйлдэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.
4.г. Хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн үнэлгээ нь жишиг үнийн судалгааг олон талаас нь нарийн сайн судлахгүйгээр сайтын зар дээр бүртгэлтэй хамгийн хямд заруудыг хооронд нь харьцуулах замаар үнэлсэн нь бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшийг хэт доогуур үнэлэх шалтгаан болсон байна. Түүнчлэн “*******” ХХК нь үнэлгээ гаргахдаа орон сууц худалдан авах, зарах ханшаар бус түрээслэх сарын дундаж мөнгөн урсгалыг тооцсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д тус тус заасныг зөрчсөн тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.Д- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.НЯМБАЗАР