2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/02341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 20 191/ШШ2025/02341

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,

 

Нэхэмжлэгч: ...дүүрэг, .......хороо, . байр, .хаягт суух,... овогт Э /РД:......./-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: .......дүүрэг, .... хороо, .......гудамж ........хаягт оршин байрлах М /РД:....../-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 65,365,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э би М ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан орон сууцны мкв-н үнэ 1,700,000 төгрөгөөр тооцон төлбөрийг /100 хувь/ бүрэн 65,365,000 төлсөн. Захиалга өгсөн D блокын барилга баригдаж эхлээгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Гэрээ цуцлуулах акт үйлдсэн. Гэрээ цуцалснаас хойш 180 хоногийн дотор мөнгө буцааж олгоогүй, он дуустал олгох боломжгүй гэсэн тул М ХХК-иас миний 65,365,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484,775 төгрөгийг хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э нь хариуцагч М ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Гэрээ цуцлуулах акт-ын үүрэгт 65,365,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74,3-д  заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э нь хариуцагч М ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Гэрээ цуцлуулах акт-ын үүрэгт 65,365,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч Э ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 242,887.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлд ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 242,887.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД