| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 182/2025/00002/И |
| Дугаар | 191/ШШ2025/03484 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/03484
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ****төв байр хаягт оршин байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ******** тоот хаягт оршин суух *******ийн ******* /РД:*******/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 16,738,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой *******
нь 2024 оны 6 сарын 26-ний өдөр тус *******тай 2010108539 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,463,300 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 0 төгрөг, зээлийн хүү 7821.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг төлсөн. ******* овогтой ******* нь 2010108539 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 8 сарын 10-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 100, зээлийн үлдэгдэл 15,463,300 төгрөг, хүү 1,262,626 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 12,906 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 16,738,832 төгрөг.
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 16,738,832 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээг байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 16,738,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,738,832 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025.05.15-ны өдрөөс эхлэн сар 1,394,903 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зохигчид 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,738,832 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025.05.15-ны өдрөөс эхлэн сар 1,394,903 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч Ж.*******гаас 120,822 төгрөг, төсвөөс 120,822 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД