2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/02443

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 191/ШШ2025/02443

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...... дүүрэг, ...... хороо, ........гудамж, ....... тоот хаягт оршин суух, Г /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Г нэхэмжлэлдээ болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г 2008 онд Рагчаа овогтой Болдбаяртай танилцаж 2009 оны 04 дүгээр сарын 03-нд хамтран амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Г , 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр охин Э , 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр охин Э нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд Б нь хөдөө орон нутгаар явж ажилладаг байсан учраас гэрлэлтээ батлуулж чадаагүй. Миний нөхөр 2024 оны 07 сарын 11-нд өвчний улмаас нас барсан. Гэтэл миний том хүү болох Г нь ээжийнхээ овгоор овоглосон болохоор тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох боломжгүй байна. Хүүхдээ талийгаач нөхрийнхөө төрсөн хүүхдүүд болохыг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Зохигч дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна. Үүнд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нас барсны бүртгэл, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт, Э гийн төрсний гэрчилгээний хуулбар, Г ын төрсний гэрчилгээний хуулбар, Э-гийн төрсний гэрчилгээний хуулбар, тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгчийн захирамжаар: 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5696 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд авагдсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг

шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г нь 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүү Г ын төрсөн эцэг нь Б болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэнэ.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

4. Нэхэмжлэгч Г нь 2008 онд Б /талийгаач/-тай танилцаж, 2009 оноос 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр том хүү Г , 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дунд охин Э , 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бага охин Э нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Э гийн №1119000566, Э-гийн №1119830023 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн төрсөн эгч Г ,талийгаачийн төрсөн эгч Ш нарын тодорхойлолт, мэдүүлэг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №5696 дугаар шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

5. Нэхэмжлэгч Г , нөхөр Б /талийгаач/ нар нь хамтран амьдарч гэр бүл болсон боловч гэрлэлтээ албан ёсоор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байсан, том хүү Г ыг төрөхөд эцгээр нь овоглож чадаагүй, мөн хөдөө орон нутагт ажилладаг байсан учир уг байдал нь гэрлэлтээ батлуулж чадаагүй байдалд нөлөөлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.

 

Улмаар, Б нь өвчний улмаас 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсны бүртгэлийн №112514641867 дугаар бүртгэл, зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Г ын төрсөн эцэг нь Б мөн эсэхийг тогтоох зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №181/ШЗ2024/18504 захирамжаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №5696 дүгнэлтээр Б нь Г ын биологийн эцэг байх магадлал 99,99% гэсэн дүгнэлтийн хариуг ирүүлжээ.

 

7. Г , Б нарын дундаас төрсөн том хүү Г , дунд охин Э , бага охин Э нь эцэг Б ын асрамжид байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байх тул тэдгээрийг эцэг Б ыг нас барах хүртэлх хугацаанд асрамжид нь байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

8. Иймд хүсэлт гаргагч Г ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр том хүү Г ын эцэг нь Боржигон овогт Рагчаагийн Болдбаяр /РД:ХД87021212/ болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.3 дах заалтыг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн Ганчимэгийн Ганболдын эцэг нь Боржигон овогт Рагчаагийн Болдбаяр /РД:ХД87021212/ болохыг тогтоосугай.

 

2. Б , Г нарын дундаас төрсөн Г , Э , Э нар нь Б нас барах хүртэлх хугацаанд түүний асрамжид нь байсныг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД