2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/02591

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 27 191/ШШ2025/02591

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...... дүүрэг, ....... хороо, .......хороолол, . тоот үйлчилгээний байр, ......... хаягт байрлах, Б ББСБ ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... дүүрэг, ..... хороо, ....... тоот хаягт оршин суух, Э /РД:...../-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 48,682,022.22 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Булган оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ББСБ ХХК нь иргэн Үүрцайх овогтой Энэрэлтийн хүсэлтийг үндэслэн 2024 оны 01-р сарын 09-ны өдөр 1102130103000051 тоот барьцааны гэрээ болон 1102130103000051 тоот зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2.9% хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийг олгохдоо санал болгосон Худалдаа Хөгжлийн банкны 474008552 тоот данс руу шилжүүлж буюу бэлэн бусаар олгосон.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд буюу зээлийн гэрээний хавсралтад заасан хугацаанд зээлийг төлөхгүйгээр зөрчиж эргэн төлөлт нэг ч удаа төлөлгүй зээлийн гэрээний хугацаа дуусан болно. Иймд манай байгууллагын зүгээс удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлээ төлөхийг шаардаж байсан боловч зээл төлөх ямар ч арга хэмжээ авахгүй холбоогүй болсон. Зээлдэгчийн хувьд үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа нь манай байгууллагад маш их хохирол учруулж зээлээ төлөхгүй холбоогүй болж бидний зүгээс хариуцагч Э-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг хангуулах нэхэмжлэл 2024 оны 08 сарын 16-ны өдөр шүүхэд өгсөн. 2024.08.16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн 43,436,279.76 төгрөг дээр 2024.12.25-ны өдөр хүртэлх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн мөнгөн дүн нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа тул гэрээний үүрэг хангуулах нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн нэхэмжлэлээр шийдвэрлэж өнгө үү.Үндсэн зээл 35,000,000 төгрөгөөс төлсөн 0 зээлийн хүүнээс 0 нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг төлсөн байна, 2024.12.25-ны байдлаар, үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 11,746,191.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,935,830.44 төгрөг, нийт: 48,682,022.22 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Э-эд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 48,682,022.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Э-эд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 48,682,022.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 237,075 төгрөгийг хариуцагч Э-ээс гаргуулж, нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.АМАРМЭНД