Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 320/ШШ2025/00943

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч:  Т***** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н-д холбогдох,

Зээлийн төлбөр 4,155,174.06 (дөрвөн сая нэг зуун тавин таван мянга нэг зуун далан дөрөв) төгрөг 6 (зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 320/2025/01089/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т***** хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б*** овогтой Н**н нь Т***** ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.            2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ЗГ2025020351996 тоот гэрээний дагуу Iphone16 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,608,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: ЗГ2025020351996 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,608,000.0 төгрөг, үндсэн хүүнд 536,633.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,540.90 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 4,155,174.06 төгрөгийг хариуцагч Б*** ын Н**н гоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н**н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б**т Б*** овогтой Н*****р нь Б.Н**н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Б.Н**н нь Т***** -аас нэхэмжилсэн 4,155,174.06 төгрөгийг зээл авсан нь үнэн төлбөрийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т***** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Н**н д холбогдуулан зээлийн төлбөр 4,155,174.06 (дөрвөн сая нэг зуун тавин таван мянга нэг зуун далан дөрөв) төгрөг 6 (зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н**н нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 4,155,174.06 (дөрвөн сая нэг зуун тавин таван мянга нэг зуун далан дөрөв) төгрөг 6 (зургаа) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т***** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,433 (наян нэгэн мянга дөрвөн зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н**н гоос 40,716.5 (дөчин мянга долоон зуун арван зургаан төгрөг таван мөнгө) төгрөг, улсын орлогоос 40,716.5 (дөчин мянга долоон зуун арван зургаан төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т***** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т***** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н**н д холбогдох зээлийн төлбөр 4,155,174.06 (дөрвөн сая нэг зуун тавин таван мянга нэг зуун далан дөрөв) төгрөг 6 (зургаа) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,155,174.06 (дөрвөн сая нэг зуун тавин таван мянга нэг зуун далан дөрөв) төгрөг 6 (зургаа) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,433 (наян нэгэн мянга дөрвөн зуун гучин гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н**н гоос 40,716.5 (дөчин мянга долоон зуун арван зургаан төгрөг таван мөнгө) төгрөг, улсын орлогоос 40,716.5 (дөчин мянга долоон зуун арван зургаан төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т***** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН