| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01060/И |
| Дугаар | 320/ШШ2025/00957 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 320/ШШ2025/00957
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т** Ф*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: А**** ийн П**** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 265,587 төгрөг, зээлийн хүү 289,520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,024 төгрөг, нийт 687,131 (зургаан зуун наян долоон мянга нэг зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 320/2025/01060/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц**** (цахим) шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
Хариуцагч А.П**** шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т** Ф*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч А.П**** ид холбогдуулан үндсэн зээл 265,587 төгрөг, зээлийн хүү 289,520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,024 төгрөг, нийт 687,131 (зургаан зуун наян долоон мянга нэг зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А.П**** нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 220508-282045 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн.
Зээлдэгч А.П**** нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 1020 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд зээлдэгч А.П**** оос 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 265,587 төгрөг, зээлийн хүү 289,520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,024 төгрөг, нийт 687,131 (зургаан зуун наян долоон мянга нэг зуун гучин нэг) төгрөгийг гаргуулж, Т** Ф*** ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
Нэхэмжлэгч Т** Ф*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.П**** нь 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гар утасны апплекшинээр дамжуулан 300,000 төгрөгийн зээл авсан. Тус оныхоо 6, 7, 8 дугаар саруудад зээлийн сунгалтаа тогтмол хийгээд зээлээ сунгаад явж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр сунгалт хийсэн. Үүнээс хойш 3 жил гаран буюу 1081 хоног огт зээлийн төлөлт, сунгалт хийгээгүй байна. Өөртөө нь бүртгэлтэй утасны дугаараар нь холбогдож зээлээ төлөхийг шаардсан. 300,000 төгрөгийн зээлээс нь 3 удаагийн сунгалт хийгдээд үндсэн зээл нь 265,587 төгрөг болсон байсан. Нэхэмжлэл гаргасан хугацаанаас хойш хүү, алданги зогсоосон. Иймд 289,524 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 132,024 төгрөг нийт 687,131 төгрөгийг А.П**** оос нэхэмжилж байна гэв.
Хариуцагч А.П**** нь нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гардан авч хариу тайлбарыг 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өгөх байсан атал шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 3 дахь тал), Т** Ф*** ББСБ ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 25/633 дугаартай албан бичгээр Д.Ц**** д олгосон итгэмжлэл (хавтаст хэргийн 4 дэх тал), 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээ (хавтаст хэргийн 5 дахь тал), 6715249 дугаар регистртэй, Т** Ф*** ББСБ ХХК-ийн нотариатаар гэрчлүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 6 дахь тал), Т** Ф*** ББСБ ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25/582 тоот албан бичгийн №100 дугаартай хавсралт (хавтаст хэргийн 7 дахь тал), цахим оролцогчийн баталгаа (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг нотлох баримт өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т** Ф*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч А.П**** ид холбогдуулан үндсэн зээл 265,587 төгрөг, зээлийн хүү 289,520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,024 төгрөг, нийт 687,131 (зургаан зуун наян долоон мянга нэг зуун гучин нэг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч А.П**** нь 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гар утасны апплекшинээр дамжуулан 300,000 төгрөгийн зээл авсан. Тус оныхоо 6, 7, 8 дугаар саруудад зээлийн сунгалтаа тогтмол хийгээд зээлээ сунгаад явж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр сунгалт хийсэн. Үүнээс хойш 3 жил гаран буюу 1081 хоног огт зээлийн төлөлт, сунгалт хийгээгүй байна. Өөртөө нь бүртгэлтэй утасны дугаараар нь холбогдож зээлээ төлөхийг шаардсан. 300,000 төгрөгийн зээлээс нь 3 удаагийн сунгалт хийгдээд үндсэн зээл нь 265,587 төгрөг болсон байсан. Нэхэмжлэл гаргасан хугацаанаас хойш хүү, алданги зогсоосон. Иймд 289,524 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 132,024 төгрөг нийт 687,131 төгрөгийг А.П**** оос нэхэмжилж байна гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
Хариуцагч А.П**** нь Т** Ф*** ББСБ ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 220508-282045 дугаартай Цахим барьцаат зээлийн эрх нээж үндсэн хүүгийн хэмжээ сарын 3 хувь, зээлийн шимтгэлийн хэмжээ сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан байна.
Тус цахим зээлийн эрх нээх гэрээнд заасан зээлдэгч нь зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүй хугацаанд төлж чадаагүй тохиолдолд, өөрийн эрхийн хүрээнд зээлдэгчийг Монгол банкны мэдээллийн санд зээлийн ангиллыг оруулахаас эхлүүлэх, хариуцагчийн зээлийн гэрээг цуцалж зээлийг албадан төлүүлэх ажиллагаанд шилжинэ гэсэн нөхцөлтэйгөөр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 220508-282045 дугаартай Цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээ, Т** Ф*** ББСБ ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25/582 тоот албан бичгийн №100 дугаартай хавсралт зэрэг баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсчээ.. (хавтаст хэргийн 4, 7 дахь тал)
Цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээний 2 дугаар зүйлийн 2.15-д зээлдэгч зээлийн хүсэлт илгээж өөрийн эзэмшлийн банкны харилцах дансанд зээлийг хүлээж авснаар, зээлийн хүү, шимтгэлийг хүлээн зөвшөөрч, ашигласан хугацаандаа ногдох зээлийн нийт төлбөрийг ойлгоно гэж үзнэ, 2.23-д зээлдэгч нь зээлийг Тус апплэйкшнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу холбогдох хүү, шимтгэлийн хамт эргэн төлнө гэж заасан тус тус үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 220508-282045 дугаартай Цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээг нэг талын санаачилгаар цуцлагдсан байна гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч Т** Ф*** ББСБ ХХК, хариуцагч А.П**** нарын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч үлдэгдэл үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн шимтгэл, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагч А.П**** зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг төлөхгүй гэж маргаж байгаа боловч тэрээр холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч хариуцагч А.П**** оос үндсэн зээл 265,587 төгрөг, зээлийн хүү 289,520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,024 төгрөг, нийт 687,131 (зургаан зуун наян долоон мянга нэг зуун гучин нэг) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т** Ф*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 21,041 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч А.П**** оос үндсэн зээл 265,587 төгрөг, зээлийн хүү 289,520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,024 төгрөг, нийт 687,131 (зургаан зуун наян долоон мянга нэг зуун гучин нэг) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т** Ф*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т** Ф*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 21,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 21,041 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т** Ф*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.3-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 10 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН