Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2025/00958

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн даргалж, шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  ө****ын Х**** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,368,492.80 төгрөг, үндсэн хүү 693,436.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,601.13 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 6,075,530.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2025/01090/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М**** /цахим/, хариуцагч Ө.Х**** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ө.Х**** нь Т**** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ2024111442745 тоот гэрээний дагуу IPhone16 Pro Max 256GB маркийн гар утас (цаг, чихэвч)-ыг нийт 5,688,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд ЗГ2024111442745 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 5,368,492.80 төгрөг, үндсэн хүү 693,436.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,601.13 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 6,075,530.52 төгрөгийг хариуцагч Ө.Х**** ээс гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө.Х**** нь Т**** ББСБ ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ2024111442745 тоот гэрээний дагуу Iphone16 pro max 256 GB маркийн гар утсыг нийт 30 сарын хугацаатай төлөхөөр 5,600,000 төгрөгөөр авсан. Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш төлөлт огт хийгээгүй. 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болон 21-ний өдөр 300,000 төгрөгийн төлбөр хийгдсэн. Иймд үндсэн зээл 319,507,20 үндсэн хүү 556,043.72 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 2,748 төгрөг нийт 5,775,530.52 мөнгө хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ө.Х**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төлье гэж 200,000 төгрөг хийгээч гэхээр нь 300,000 төгрөг хийсэн. Шүүх дээр очихгүй гэхэд шүүх дээр ирсэн байна. Анх удаа шүүх дээр дуудагдаж байна. Өөрөө юм уу, танай байгууллага хэлсэндээ хүрсэнгүй. Би сөрөг нэхэмжлэл гаргая гэж бодсон ч авсан нь үнэн гэж бодоод төлөх үүргээ биелүүлсэн боловч өөрийнхөө хэмжээнд биелүүлээд хуулийн хэмжээнд биелүүлэхгүй байна. Яагаад тэгж ярьсан бэ. Шүүхэд өгөх гэж байна гэсэн бол би 1,000,000 төгрөг хүнээс аваад хийх байсан. Анх гэрээгээ танилцуулахдаа unitel гэж байсан. Сүүлд гэрээ уншсан чинь Т**** ББСБ ХХК байсан. Зээл олгохдоо танилцуулж байх ёстой. Би өөрөө санхүүгийн хүн байж боловсролгүй хүний тоонд орсон явж байна. Миний зээлийг хариуцсан зээлийн мэргэжилтэн муу ажилсан гэж хэлнэ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М**** нь хариуцагч Ө.Х**** т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,368,492.80 төгрөг, үндсэн хүү 693,436.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,601.13 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 6,075,530.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М**** нь Ө.Х**** тэй тохиролцож 6,075,530.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн маргаанд хариуцагч Ө.Х**** нь 300,000 төгрөгийн төлөлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн шаардлагаас 300,000 төгрөгийг хасаж хариуцагч Ө.Х**** нь 10 сарын хугацаанд үлдэх 5,775,530.52 төгрөгийг тэнцүү хувааж 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 577,553.52 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Х**** ээс улсын тэмдэгтийн хураамж 112,158 төгрөгийн тал хувь 56,079 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М**** ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Х**** т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,075,530.52 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын 5,775,530.52 төгрөгийг хариуцагч Ө.Х**** нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 577,553 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 577,553.52 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 7 дугаар сарын 6-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Х**** ээс улсын тэмдэгтийн хураамж 112,158 төгрөгийн тал хувь 56,079 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН