Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00978

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Х***** з*** хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч: Г.Э**** 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 2,010,847.12 төгрөг, үндсэн хүү 733,062.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,388.96 төгрөг, нийт 2,839,298.18 (хоёр сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун ерэн найм) төгрөг (арван найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2025/01092/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Х***** з*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Э**** нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ХӨ-СТГ/20232-114293 тоот санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээ байгуулан 2,308,900 (хоёр сая гурван зуун найман мянга есөн зуу) төгрөгийн зээлийг нэг сарын 2,98% хувийн хүүтэй, 24 сарын хугацаагай олгосон.

Гэвч зээлдэгч Г.Э**** нь санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 10 дугаар сараас эхлэн 616 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Г.Э**** гаас байгуулсан Санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээний 6.1-д заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар 312.1-р зүйлийг тус тус үндэслэн үндсэн зээл 2,010,847.12 төгрөг, зээлийн хүү 733,062.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,388.96 төгрөг, нийт 2,839,298.17 (хоёр сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун ерэн найман төгрөг арван долоон мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)

2. Хариуцагч Г.Э**** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Э**** нь Х***** з*** ХХК-ийн нэхэмжилсэн 2,839,298.17 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,

2. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,

3. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,

4. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 739,298.17 төгрөгийг төлнө гэжээ. (хавтаст хэргийн 49 дэх тал)

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х***** з*** ХХК-д нэхэмжлэлтэй Г*** овогтой Э**** /РИ**** /-д хариуцагчид холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 51 дэх тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х***** з*** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Э**** д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,010,847.12 төгрөг, үндсэн хүү 733,062.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,388.96 төгрөг, нийт 2,839,298.18 (хоёр сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун ерэн найм) төгрөг (арван найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э**** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Г.Э**** нь Х***** з*** ХХК-ийн нэхэмжилсэн 2,839,298.17 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,

2. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,

3. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг,

4. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 739,298.17 төгрөгийг төлнө ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,379 (жаран мянга гурван зуун далан ес) төгрөгийн тал хувь болох 30,189.5 (гучин мянга нэг зуун наян ес) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Э**** гаас 30,189.5 (гучин мянга нэг зуун наян ес) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х***** з*** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 2,010,847.12 төгрөг, үндсэн хүү 733,062.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,388.96 төгрөг, нийт 2,839,298.18 (хоёр сая найман зуун гучин есөн мянга хоёр зуун ерэн найм) төгрөг (арван найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Э**** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 60,379 (жаран мянга гурван зуун далан ес) төгрөгийн тал хувь болох 30,189.5 (гучин мянга нэг зуун наян ес) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Э**** гаас 30,189.5 (гучин мянга нэг зуун наян ес) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Х***** з*** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН