Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00979

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Т** Ф****  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  Б**** гийн Б***** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 437,028 (дөрвөн зуун гучин долоон мянга хорин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 320/2025/01075и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Т** Ф****  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б***** нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 220525-325391 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Б.Б***** нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 1034 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Б.Б***** эс 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 170,010 төгрөг, зээлийн хүү 182,714 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,304 төгрөг, нийт 437,028 (дөрвөн зуун гучин долоон мянга хорин найм) төгрөгийг гаргуулж, Т** Ф**** ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Хариуцагч Б.Б***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б***** нь Т** Ф**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 437,028 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т** Ф****  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Б***** д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 437,028 (дөрвөн зуун гучин долоон мянга хорин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б***** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Б.Б***** нь Т** Ф**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 437,028 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,761 (арван гурван мянга долоон зуун жаран нэг) төгрөгийн тал хувь болох 6,880.5 (зургаан мянга найман зуун ная) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***** эс 6,880.5 (зургаан мянга найман зуун ная) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т** Ф****  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 437,028 (дөрвөн зуун гучин долоон мянга хорин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 13,761 (арван гурван мянга долоон зуун жаран нэг) төгрөгийн тал хувь болох 6,880.5 (зургаан мянга найман зуун ная) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***** эс 6,880.5 (зургаан мянга найман зуун ная) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Т** Ф****  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН