Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00981

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч  А.Дөлгөөн  би

Нэхэмжлэгч:  Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/,

Хариуцагч: М.О****,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 14,473,810.62 төгрөг, хүү 1,640,416.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,977.17 төгрөг, нийт 16,160,204.16 (арван зургаан сая нэг зуун жаран мянга хоёр зуун дөрөв) төгрөг (арван зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2025/01106/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн тусгай активын газрын захирал Д.Т*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х*** банк нь харилцагч М.О**** ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцоолыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно., 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно., мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээ гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно., 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2010108248 дугаартай зээлийн гэрээ байгуулан 18,100,000 (арван найман сая нэг зуун мянга) төгрөгийг 5005809648 тоот дансанд жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,626,189.38 төгрөг, зээлийн хүүд 1,624,318.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,641.82 төгрөг төлсөн.

М.О**** нь 2010108248 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.

Хугацаа хэтэрсэн хоног 166, үндсэн зээл 14,473,810.62 төгрөг, зээлийн хүү 1,640,416.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,977.17 төгрөг, төлбөрийн нийт дүн 16,160,204.16 төгрөг.

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнд хүрэхгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 16,160,204.16 (арван зургаан сая нэг зуун жаран мянга хоёр зуун дөрвөн төгрөг арван зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М**** шүүхэд гаргасан тайлбартаа: Х*** банк ны нэхэмжилсэн 16,160,204.16 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

2. 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

3. 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

4. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

5. 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

6. 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

7. 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

8. 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

9. 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

10. 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,760,204.16 төгрөг төлж барагдуулж дуусна гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** банк ХК нь хариуцагч М.О**** од холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 14,473,810.62 төгрөг, хүү 1,640,416.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,977.17 төгрөг, нийт 16,160,204.16 (арван зургаан сая нэг зуун жаран мянга хоёр зуун дөрөв) төгрөг (арван зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М**** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Х*** банк ны нэхэмжилсэн 16,160,204.16 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

2. 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

3. 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

4. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

5. 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

6. 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

7. 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

8. 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

9. 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг,

10. 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,760,204.16 төгрөг төлж барагдуулж дуусна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,751 (хоёр зуун гучин найман мянга долоон зуун тавин нэг) төгрөгийн тал хувь болох 119,375.5 (нэг зуун арван есөн мянга гурван зуун далан тав) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.О**** оос 84,575 119,375.5 (нэг зуун арван есөн мянга гурван зуун далан тав) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х*** банк ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 14,473,810.62 төгрөг, хүү 1,640,416.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,977.17 төгрөг, нийт 16,160,204.16 (арван зургаан сая нэг зуун жаран мянга хоёр зуун дөрөв) төгрөг (арван зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М**** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,751 (хоёр зуун гучин найман мянга долоон зуун тавин нэг) төгрөгийн тал хувь болох 119,375.5 (нэг зуун арван есөн мянга гурван зуун далан тав) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.О**** оос 84,575 119,375.5 (нэг зуун арван есөн мянга гурван зуун далан тав) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус Х*** банк ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН