Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00983

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч  А.Дөлгөөн  би

Нэхэмжлэгч: Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/,

Хариуцагч: Б.Б****** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үндсэн төлбөр 38,980,305 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,827,822.59 төгрөг, 175,682.48 төгрөг, нийт 44,983,810.07 (дөчин дөрвөн сая есөн зуун наян гурван мянга найман зуун арав) төгрөг (долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 320/2025/01039/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн тусгай активын газрын захирал Д.Т*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х**Б** нь харилцагч Б.Б***** ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2010106542 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан 44,977,275 (дөчин дөрвөн сая есөн зуун далан долоон мянга хоёр зуун далан таван төгрөг) төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгосон.

Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 5,996,970 төгрөг, зээлийн хүүд 2,965,597.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,319.61 төгрөгийг төлсөн.

Зээлийн гэрээний хугацаа 2026 ооны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч гэрээний хавсралт 1-д заасан сар бүр төлөлт хийх хуваарийг 2024 оны 11 дүгээр сараас эхлэн зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 17,442,398.39 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсгэсэн тул зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл үнийн дүнгийн тооцоолол:

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010106542 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:

Зээлийн үндсэн төлбөр: 38,980,305 төгрөг,

Зээлийн үндсэн хүү: 5,827,822.59 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 175,682.48 төгрөг,

Нийт 44,983,810.07 төгрөг байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2010106542 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 44,983,810.07 төгрөгийг хариуцагч Б.Б***** оос гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Хариуцагчийн Б.Б***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б***** нь Х*** банк ХК-иас нэхэмжилсэн 44,983,810.07 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулна. Үүнд:

1. 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

2. 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

3. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

4. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

5. 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

6. 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

7. 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

8. 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

9. 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

10. 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

11. 2026 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

12. 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3,749,386.07 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 35 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/ нь хариуцагч Б.Б***** ид холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 38,980,305 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,827,822.59 төгрөг, 175,682.48 төгрөг, нийт 44,983,810.07 (дөчин дөрвөн сая есөн зуун наян гурван мянга найман зуун арав) төгрөг (долоо) мөнгө гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б***** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Б.Б***** нь Х*** банк ХК-иас нэхэмжилсэн 44,983,810.07 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулна. Үүнд:

1. 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

2. 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

3. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

4. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

5. 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

6. 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

7. 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

8. 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

9. 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

10. 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

11. 2026 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 3,748,584 төгрөг,

12. 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3,749,386.07 төгрөгийг төлж барагдуулна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,869 (гурван зуун наян хоёр мянга найман зуун жаран ес) төгрөгийн тал хувь болох 191,434.5 (нэг зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***** оос 191,434.5 (нэг зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр 38,980,305 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,827,822.59 төгрөг, 175,682.48 төгрөг, нийт 44,983,810.07 (дөчин дөрвөн сая есөн зуун наян гурван мянга найман зуун арав) төгрөг (долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,869 (гурван зуун наян хоёр мянга найман зуун жаран ес) төгрөгийн тал хувь болох 191,434.5 (нэг зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***** оос 191,434.5 (нэг зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус Х*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН