Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00984

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

   

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би,

Нэхэмжлэгч: Э.Н*** 

Хариуцагч: Г.О**** 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 320/2025/01059/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Э.Н*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Н*** нь хариуцагчГ.О**** тай түүний ******* дугаарын утас руу 2025 оны 02 дугаар сар цагаан сарын өмнө утсаар ярьж 2 толгой шүдлэн үхэр худалдаж авахаар холбогдож ярьсан. Тэгэхдээ 1 толгой шүдлэн үхрийг 700,000 төгрөгөөр авахаар харилцан болж 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчГ.О**** нь над руу өөрийн регистрийн дугаар РР***** , Г****** О**** , ********* , утас ******* гээд дансны дугаараа явуулсан тул 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1 толгой шүдлэн үхрийн үнэ болох 700,000 төгрөгийг, мөн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 толгой шүдлэн үхрийн үнэ /00,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөгийг түүний явуулсан данс руу өөрийн Хаан банк ХК дахь ********* тоот харилцах данснаас интернэт банкаар шилжүүлж Г.О**** аас худалдаж авсан 2 толгой шүдлэн үхрээ хавар дулаан орохоор очиж авахаар болсон. Тэгээд би Хөвсгөл аймгийн М*** сумаас Хөвсгөл аймгийн Ц*** сум руу 2025 оны 3 дугаар сарын сүүлээр, 2025 оны 6 дугаар сарын 16-ны үеэр хоёр удаа очсон боловч шүдлэн үхрээ авч чадаагүй. Учир нь 2025 оны 03 дугаар сарын сүүлээр очиходГ.О**** нь ...би Хөвсгөл аймгийн М*** суманд хүний морь уяж байна. Би өөрөө очихгүй бол үхэр малыг минь мэдээд өгөх хүн байхгүй... гэж утсаар ярьсан. Харин 2025 оны 6 дугаар сарын дундуур очиход хоёулаа хамт мал байгаа газар руу явъя гээд урьд зам заагаад явж байгаад гэнэт алга болчихсон. Би худалдаж авсан шүдлэн үхрээ Хөвсгөл аймгийн М*** сумаас Ц*** сум руу 2 удаа авахаар очсон боловч очиж чадаагүй. Иймд 2 толгой шүдлэн үхрийн үнэ 1,400,000 төгрөг, Хөвсгөл аймгийн М*** сумаас Хөвсгөл аймгийн Ц*** сум руу 2 удаа очсон тээврийн хэрэгслийн шатахууны зардал 250,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөгийгГ.О**** аас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

2.  Нэхэмжлэгч Э.Н*** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.О**** т холбогдох худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,650,000 төгрөг нэхэмжилсэн. 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Г.О**** нь нэхэмжлэлийн шаардлага 1,650,000 төгрөгийг бүхэлд нь бүрэн төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 37 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Г.О**** т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Э.Н*** шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Н*** 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ... Миний бие Г.О**** т холбогдох худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,650,000 төгрөг нэхэмжилсэн. 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөрГ.О**** нь нэхэмжлэлийн шаардлага 1,650,000 төгрөгийг бүхэлд нь бүрэн төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,950 (дөчин хоёр мянга есөн зуун тав) төгрөгийн тал хувь болох 21,475 (хорин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчГ.О**** аас улсын тэмдэгтийн хураамж 21,475 (хорин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Э.Н*** ад олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Н*** ын нэхэмжилсэн худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчГ.О**** биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,950 (дөчин хоёр мянга есөн зуун тав) төгрөгийн тал хувь болох 21,475 (хорин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.О**** аас улсын тэмдэгтийн хураамж 21,475 (хорин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Э.Н*** ад  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

  

ШҮҮГЧ   А.ДӨЛГӨӨН