| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01157/И |
| Дугаар | 320/ШШ2025/00985 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 320/ШШ2025/00985
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: С***** хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Б.Ц****** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн төлбөр 1,955,087.08 төгрөг, хүү 2,719,690.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 369,938.63 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 5,054,016.07 (таван сая тавин дөрвөн мянга арван зургаа) төгрөг (долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 320/2025/01157/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С***** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал С.Л**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ц***** тэй 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БЗГ21-1275 дугаартай Барьцаат зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,999,900 төгрөгийн зээлийг сарын 3,30 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. Үндсэн зээл 1,999,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан. Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ...хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 5,167,716.07 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 123,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 5,044,716.07 төгрөг үлдсэн байна. Энэ дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 5,054,016.07 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
2. Хариуцагч Б.Ц***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ц***** нь С***** барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжилсэн 5,054,016 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 842,336 төгрөг,
2. 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 842,336 төгрөг,
3. 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 842,336 төгрөг,
4. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 842,336 төгрөг,
5. 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 842,336 төгрөг,
6. 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 842,336 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 45 дахь тал)
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д***** гээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хүлээн зөвшөөрөв гэжээ. (хавтаст хэргийн 47 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С***** хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Ц***** д холбогдуулан үндсэн төлбөр 1,955,087.08 төгрөг, хүү 2,719,690.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 369,938.63 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 5,054,016.07 (таван сая тавин дөрвөн мянга арван зургаа) төгрөг (долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц***** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Б.Ц***** нь С***** барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжилсэн 5,054,016 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 842,336 төгрөг,
2. 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 842,336 төгрөг,
3. 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 842,336 төгрөг,
4. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 842,336 төгрөг,
5. 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 842,336 төгрөг,
6. 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 842,336 төгрөгийг төлж барагдуулна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,814 (ерэн найман мянга найман зуун арван дөрөв) төгрөгийн тал хувь болох 47,907 (дөчин долоон мянга ерэн долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ц***** гээс 47,907 (дөчин долоон мянга ерэн долоо) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С***** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн төлбөр 1,955,087.08 төгрөг, хүү 2,719,690.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 369,938.63 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 5,054,016.07 (таван сая тавин дөрвөн мянга арван зургаа) төгрөг (долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ц***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,814 (ерэн найман мянга найман зуун арван дөрөв) төгрөгийн тал хувь болох 47,907 (дөчин долоон мянга ерэн долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Ц***** гээс 47,907 (дөчин долоон мянга ерэн долоо) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч С***** хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН