| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01159/И |
| Дугаар | 320/ШШ2025/00988 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 320/ШШ2025/00988
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Г**** банк хувьцаат компани /нээлттэй ХХК/,
Хариуцагч: Г.У**** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 19,598,997.62 төгрөг, зээлийн хүү 1,183,813.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,080.11 төгрөг, нийт 20,799,890.87 (хорин сая долоон зуун ерэн есөн мянга найман зуун ер) төгрөг (наян долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 320/2025/01159/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г**** банк хувьцаат компани /нээлттэй ХХК/-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г**** гийн У***** нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Г**** банк тай R110243252 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, мөн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр R110243252 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж 8,480,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлсэн. Зээлдэгчийн R110243252 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2026 оны 03 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн зээлийн төлбөр 19,598,997.62 төгрөг, зээлийн хүү 1,183,813.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,080.11 төгрөг, нийт 20,799,890.87 төгрөгийг Г**** гийн У***** гаас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэх тал)
2. Хариуцагч Г.У***** шүүхэд гаргасан тайлбартаа: Г.У***** миний бие Г**** банк ны нэхэмжилсэн 20,799,809 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 5,199,750 төгрөг,
2. 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5,199,750 төгрөг,
3. 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5,199,750 төгрөг,
4. 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5,200,640.87 төгрөгийг төлнө гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г**** банк хувьцаат компани /нээлттэй ХХК/ нь хариуцагч Г.У***** д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 19,598,997.62 төгрөг, зээлийн хүү 1,183,813.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,080.11 төгрөг, нийт 20,799,890.87 (хорин сая долоон зуун ерэн есөн мянга найман зуун ер) төгрөг (наян долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.У***** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Г.У***** миний бие Г**** банк ны нэхэмжилсэн 20,799,809 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 5,199,750 төгрөг,
2. 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5,199,750 төгрөг,
3. 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5,199,750 төгрөг,
4. 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5,200,640.87 төгрөгийг төлнө ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,949 (хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун дөчин ес) төгрөгийн тал хувь болох 130,974.5 (нэг зуун гучин мянга есөн зуун далан дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.У***** гаас 130,974.5 (нэг зуун гучин мянга есөн зуун далан дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г**** банк хувьцаат компани /нээлттэй ХХК/ нь хариуцагч Г.У***** д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 19,598,997.62 төгрөг, зээлийн хүү 1,183,813.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,080.11 төгрөг, нийт 20,799,890.87 (хорин сая долоон зуун ерэн есөн мянга найман зуун ер) төгрөг (наян долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.У***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,949 (хоёр зуун жаран нэгэн мянга есөн зуун дөчин ес) төгрөгийн тал хувь болох 130,974.5 (нэг зуун гучин мянга есөн зуун далан дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.У***** гаас 130,974.5 (нэг зуун гучин мянга есөн зуун далан дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус Г**** банк хувьцаат компани /нээлттэй ХХК/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН