Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 320/ШШ2025/00989

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  С**** ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч: Б.С******* ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 888,750 (найман зуун наян найман мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 320/2025/01058/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч С**** ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ануударь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани өөрийн S****  буюу С**** аппликейшн нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.

Хэрэглэгч Б****** овогтой С**** нь С**** аппликейшнаар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж, үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн.

Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж, 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр (торгууль) болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцлийг зөвшөөрсөн.

Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно.

Хэрэглэгч С**** аппликейшнаар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй юм. Үүнд:

Худалдан авалтын дугаар 812203, худалдан авалтын огноо 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 50 минут 17 секунд, худалдан авалт хийсэн дэлгүүр салбар Columbia, худалдан авалтын дүн 790,000 төгрөг, төлбөр хийх сүүлийн хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, нийт төлсөн төлбөр 197,500 төгрөг.

Иймд хариуцагчаас С**** аппликейшнаар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр үндсэн зээл 592,500 төгрөг, торгууль 20,000 төгрөг, алданги 276,250 төгрөг, нийт 888,750 төгрөгийг гаргуулж өгнө үү. (хавтаст хэргийн 1-4 дэх тал)

2. Хариуцагч Б.С**** шүүхэд гаргасан тайлбартаа: С**** ХХК-ийн төлөлт 888,750 төгрөгийг миний бие Б****** овогтой С**** нь 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 45 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С**** ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.С**** д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 888,750 (найман зуун наян найман мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С**** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... С**** ХХК-ийн төлөлт 888,750 төгрөгийг миний бие Б****** овогтой С**** нь 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,880 (хорин таван мянга найман зуун ная) төгрөгийн тал хувь болох 12,940 (арван хоёр мянга есөн зуун дөч) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.С**** аас 12,940 (арван хоёр мянга есөн зуун дөч) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С**** ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 888,750 (найман зуун наян найман мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.С**** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 25,880 (хорин таван мянга найман зуун ная) төгрөгийн тал хувь болох 12,940 (арван хоёр мянга есөн зуун дөч) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.С**** аас 12,940 (арван хоёр мянга есөн зуун дөч) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч С**** ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН