Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

М.О........ нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

прокурор Б.Батнасан

шүүгдэгч ............тэдгээрийн өмгөөлөгч ............. /цахимаар/

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дугаар сарын -ны өдрийн  дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан орлогч прокурор ... эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч....нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 20 оны  дугаар сарын -ны өдөр хүлээн авч, шүүгч ... илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

2.1. Монгол Улсын иргэн, 19... онд ... аймгийн ...суманд төрсөн, ... настай,, ... боловсролтой,  ...мэргэжилтэй, .... аймгийн .... сумын .... ажилтай, ам бүл ,,  хүүхдийн хамт .... сумын ... дүгээр баг, .айлын орон сууцны ...тоотод оршин суух,, ... овогт ............),

2.2. Монгол Улсын иргэн, 19... онд  аймгийн  суманд төрсөн, настай,,, ...... мэргэжилтэй, ...аймгийн ... сумын ......... ажилтай,,, 3 хүүхдийн хамт сумын дугаар баг, .... тоотод оршин суух,, ... овогт ..........,

2.3. Монгол Улсын иргэн, 19 онд  аймгийн  суманд төрсөн, настай, эмэгтэй,, .....мэргэжилтэй,  аймгийн ...............ажилтай, ам бүл , хүүгийн хамт ....... сумын ....дугаар баг, .......... тоотод оршин суух,, ....овогт .... ..

2.4. Монгол Улсын иргэн, 19 онд  аймгийн  суманд төрсөн,  настай, эмэгтэй,, ....... мэргэжилтэй,  аймгийн  сумын ......ажилтай,,,, дүү нарын хамт  сумын  дугаар баг, .тоотод оршин суух,, 

2.5. Монгол Улсын иргэн, 19 онд  аймгийн  суманд төрсөн,  настай, эмэгтэй,,  мэргэжилтэй, аймгийн  сумын ажилтай,,, хүүхдийн хамт сумын  баг, ..... тоотод оршин суух,, .....овогт.......

3. Яллагдагч  нар нь  аймгийн  сумын  2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай захирамжаар “Төсвийн хөрөнгөөр санхүүжих бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг, 7.1.6 дахь хэсэг,  Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4-т заасныг тус тус зөрчиж буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сүхбаатар аймгийн ийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газарт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус сумын Дэлгэр багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ............. дугаартай тендерийн гүйцэтгэгчийг үнэлж, сонгон шалгаруулахдаа батлагдсан тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлгийн “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 18.6.1 хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл шаардана” гэсэн шаардлагыг хангаагүй буюу “......” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн тус компанийг гүйцэтгэгчээр шалгаруулж, “Гэрээ байгуулах зөвлөмж”-ийг мөн өдөр захиалагчид хүргүүлж, “.......” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

4. Прокурор .......нь шүүгдэгч ...... нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........ нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр  аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч ................. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

6. Прокурор эсэргүүцэлдээ: Шүүх  нарыг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдэж 04 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагч нарт танилцуулж, тухайн өдрөө нарыг, яллагдагч ...... 04 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан нь яллагдагч нар өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх, сонгож авсан өмгөөлөгчтэйгөө харилцах боломж хязгаарлагдмал байжээ.Мэдүүлэг авах ажиллагааг явуулахдаа өмгөөлөгчгүй байцаалт өгөх тухай хүсэлтийг яллагдагч нараас бичгээр аваагүй нь эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж шүүх үзлээ. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүх хэргийг бүх талаар хэлэлцэх явцал саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар хуулийн шаардлагыг зөрчсөнийг хамааруулан үздэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8  дугаар зүйлд шууд заасан зөрчлүүд мөн хамаарахаар хуульчилсан. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх боловч зөрчил бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй юм.Яллагдагч нараас өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргуулж аваагүй нь процессын зөрчилд хамаарах хэдий ч энэ нь хэргийг хянан шийдвэрлэх, шүүхийн тогтоолд нөлөөлөх, нотлох баримтын үнэлэмжийг үгүйсгэх ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Дээрх нэр бүхий яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрхийг нь танилцуулсан, мэдүүлгийнэнд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй болохыг тайлбарлан өгч асуултаар тодруулахад яллагдагч нар мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгөх талаар хариулт хэлсэн нь мэдүүлгийн тэмдэглэлд тусгагдаж, гарын үсэг зурагдсан байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг мөрдөгчөөс хассан буюу хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Яллагдагч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй субъектүүдэд хамаарахгүй байх бөгөөд яллагдагчийн мэдүүлэгт өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөх талаараа мэдүүлж гарын үсэг зурсан нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан гэж үзэх боломжтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна” гэж тус тус заасныг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.9 дүгээр зүйлд шүүгдэгчийн мэдүүлгийг сонсох, мөн хуулийн 35.25 дугаар зүйлд шүүгдэгчийн эцсийн үг хэлэх талаар зохицуулалтууд бий бөгөөд яллагдагч нар шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож мэдүүлэг өгөх эдгээр эрхийг эдлэх бүрэн боломжтой байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр болон мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн 206 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

7. Шүүгдэгч .... нар болон тэдгээрийн өмгөөлөгч .... нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

8. Прокурор ....... шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

9. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл  үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ яллагдагч ........ нарт холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг  түүгээр  хязгаарлахгүйгээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь хянав.

10. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас ...........нарын 5 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагч ...... нар болон тэдгээрийн өмгөөлөгч ..... нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т зааснаар шүүхийн урьдчилсан  хэлэлцүүлэг  явуулах тухай хүсэлтийг гаргасны дагуу мөн  сарын 10-ны өдөр тухайн  хэлэлцүүлгийг явуулан энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хийгээд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэлээр шүүх тухайн  эрүүгийн хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан байна. Тодруулбал:

Прокуророос .....нарын 5 сэжигтэнд 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол тухай  үйлдэн мөрдөгч түүнийг  нэг хоногийн дараа яллагдагч  ........ нарт 3 хоногийн дараа яллагдагч*******од тус тус танилцуулан яллагдагчаар мэдүүлэг авахад “өмгөөлөгч авахгүй” гэж хэлсэн боловч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.” гэж зааснаар  яллагдагч нараас  хүсэлтийг нь авч хэрэгт хавсаргаагүй байна.

Түүнээс гадна  Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн  14 дэх хэсэгт “... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэх, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдана” гэх, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн (b, d)-д “өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх хүрэлцээтэй хугацаа, бололцоотой байх, сонгож авсан өмгөөлөгчтэйгөө харилцах, өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх; өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь мэдэгдсэн байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах, амаар, эсхүл бичгээр чөлөөтэй харилцах эрхтэй.”, энэ зүйлийн 3 дахь хэсэгт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” зэрэг заалтад заасан яллагдагч нарын өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийн дагуу өмгөөлүүлэх бүх боломжоор хангагдах, өмгөөлөгчөө сонгох, түүнтэй ганцаарчлан уулзах, амаар болон бичгээр чөлөөтэй харилцах,   өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх бололцоо, хүрэлцээтэй хугацаатай  байх зэрэг  боломж хязгаарлагджээ.

11. Яллагдагч нарын өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан яллагдагч нэг бүрийн үүрэг оролцоог нарийвчлан  тогтоох, .... аймгийн ...... сумын “.....” багийн төвийн барилга төсөвлөгдсөн зургийн дагуу баригдсан эсэх, чанарын шаардлага хангасан эсэх талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах, үүнд хяналт тавих чиг үүрэгтэй  тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гэрчийн мэдүүлэг авах зэрэг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа  хийлгэх хүсэлтийг шүүх хүлээн авах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай юм.

12. Хэрэгт ....аймгийн ...... сумын Засаг даргын тамгын газрыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, “......” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах шаардлагатай бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооход чухал ач холбогдолтой болно.

13. Анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор гаргасан шүүгчийн захирамж нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           Нэг. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 206 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

            Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

                                ШҮҮГЧИД                          С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                  Г.УРТНАСАН