| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00358/И |
| Дугаар | 301/шш2025/00418 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 301/шш2025/00418
301/ШШ2025/00418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Т сумын .... дүгээр баг, Ө төв ....тоотод оршин суух, Ш боржигон овогт Л-гийн Э-ын хүсэлттэй,
“Өмчлөгчөөр тогтоолгох” тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Э нь “Өмчлөгчөөр тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
1. Хүсэлт гаргагч Л.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Т сумын ..... дүгээр баг, Ө төв ....хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 80 мкв талбай бүхий хэсгийг 2007 онд Д.Э гэх хүнээс 5,000,000 төгрөгөөр худалдан авч, тус газарт өнөөдрийг хүртэл хугацаанд цайны газрын үйл ажиллагаа эрхэлж байна. тус байраа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах гэтэл өмчлөгч гэдгийг батлах баримт байхгүй учир байрныхаа өмчлөгчийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн хариу өгсөн. Иймд Л.Э намайг Архангай аймгийн Т сумын ..... дүгээр баг, Ө төв ....хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 80 мкв талбай бүхий хэсгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хэрэгт хүсэлт гаргагчаас дараах
Иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар “...Регистрийн дугаар: ........, овог Ш боржигон, Эцэг /эх/-ийн нэр Л, өөрийн нэр Э...” гэсэн,
Иргэний газар эзэмших эрхийн ......... дугаартай гэрчилгээний хуулбар “...Архангай аймаг Т сум .... дүгээр баг, Ө төв ..... хаягт байрлах, нэгж талбарын ........ дугаар бүхий 200 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар...” гэсэн,
Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар “...200 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар...” гэсэн,
Архангай аймаг Т сумын ..... дүгээр баг, Ө төв ....хаягт байрлах газрын кадастрын зураг,
Архангай аймаг Т сумын ..... дүгээр баг, Ө төв ....хаягт байрлах 80 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн план зураг,
Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай тэмдэглэл,
Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ..... дугаартай тодорхойлолт “..Л.Э-ын эзэмшиж буй Өртөнт төв 1 худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын хэсэг нь орон нутгийн өмчид бүртгэлгүй болно...” гэсэн,
Архангай аймгийн Т сумын Ө багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ..... дугаартай тодорхойлолт “...Л.Э нь 4 дүгээр багийн нутаг Ө төв-.....хаягт 2008-2025 он хүртэл тасралтгүй худалдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа эрхэлдэг нь үнэн болно...” гэсэн,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ....... дугаартай албан бичиг,
Татвар төлсөн баримт,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэргийг гаргаж өгсөн.
3. Хэрэгт шүүхээс дараах
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ....... дугаартай албан бичиг “...Архангай аймгийн Т сумын Ө төв ...... тоот хаягт бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй байна...” гэсэн,
“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарын ..... оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаартай албан бичиг, түүний хавсралт Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар “...Архангай аймгийн Т сумын .... дүгээр багийн Ө төвийн ..... тоот хаягт байрлах үйлчилгээний газар нь манай байгууллагад ....... кодтой Вест кафе гэсэн бүртгэлтэйгээр гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байна...” гэсэн,
Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ...... дугаартай албан бичиг “...Тус аймгийн Т сумын ..... дүгээр баг, Ө төвийн үйлчилгээний барилга нь төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлд бүртгэлгүй болно...” гэсэн,
Гэрч Д.Э-ийн “...Надаас худалдаж аваагүй. Би тухайн барилгын хэсгийг Д гэдэг хүнд зарсан. Би Д гэх хүнд л зарсан. Сүүлд нь Д-С Э авсан гэсэн. Надад нэг гэрчилгээ л байсан, яг ямар гэрчилгээ байсныг сайн мэдэхгүй байна. Тэр гэрчилгээгээ сумынхаа газрын албанд өгсөн. Д гэх хүн хүн нас барсан. Одоо тухайн барилгыг хүүхэд нь ажиллуулж байгаа. Эрдэнэцогт 10 гаруй жил кафе, цайны газрын үйл ажиллагаа явуулж байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ч-гийн “...Тухайн үед худалдаж авч байсан байх. Би сайн мэдэхгүй байна. Э нь Ж гэдэг хүний компанид ажиллаж байгаад ажлаасаа гарсан бөгөөд тухайн үед Э гуай ажлаасаа гараад энэ барилгыг авъя гээд манайд хэд хэдэн удаа ирж байсныг би санаж байна. Тухайн үед 4-5 сая төгрөгөөр л зарсан байх гэж бодож байна. Л.Э манай ааваас худалдаж авсныхаа дараагаас эхлээд кафены үйл ажиллагаа явуулж байгаа юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Э-ын Архангай аймгийн Т сумын ..... дүгээр баг, Ө төв ....хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 80 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:
Иргэний газар эзэмших эрхийн ....... дугаартай гэрчилгээний хуулбар, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ....... дугаартай албан бичиг, Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ........ дугаартай тодорхойлолт, Архангай аймгийн Т сумын Ө багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ...... дугаартай тодорхойлолт, “......... цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Архангай салбарын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаартай албан бичиг, түүний хавсралт Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар, Архангай аймгийн ....... өмчийн газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ...... дугаартай албан бичиг, гэрч Д.., Д.Ч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Л.Э нь Архангай аймгийн Т сумын ..... дүгээр баг, Ө төв ....хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 80 м.кв талбай бүхий хэсгийн шударга өмчлөгч болох нь тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Л.Э Архангай аймгийн Т сумын ..... дүгээр баг, Ө төв ....хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 80 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Л.Э нь хүүхдийн биеийн байдал муу байгаа тул эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Л.Эрдэнэцогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Ш боржигон овогт Л-гийн Э-ыг Архангай аймгийн Т сумын ..... дүгээр баг, Ө төв ....хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 80 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР