| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01091/И |
| Дугаар | 320/ШШ2025/01005 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/01005
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн,
Хариуцагч: Д.Ц****
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,444,398.87 төгрөг, үндсэн хүү 610,158.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,953.25 төгрөг, нийт 5,067,537.64 (таван сая жаран долоон мянга таван зуун гучин долоо) төгрөг (жаран дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2025/01091/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д***** Ц**** нь Т**** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ2024122547514 тоот гэрээний дагуу IPhone16 Pro 128GB, Phone16 Pro Silicone Case with MagSafe маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 4,688,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2024122547514 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4,444,398.87 төгрөг, үндсэн хүүнд 610,185.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,953.25 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 5,067,537.64 төгрөгийг хариуцагч Д***** Ц**** аас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
2. Хариуцагч Д.Ц**** шүүхэд гаргасан тайлбартаа: Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,067,537.64 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулна. Үүнд:
1. 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 845,000 төгрөг,
2. 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 845,000 төгрөг,
3. 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 845,000 төгрөг,
4. 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 845,000 төгрөг,
5. 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 845,000 төгрөг,
6. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 842,537.64 төгрөгийг төлнө гэжээ. (хавтаст хэргийн 45 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Ц**** д холбогдуулан үндсэн зээл 4,444,398.87 төгрөг, үндсэн хүү 610,158.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,953.25 төгрөг, нийт 5,067,537.64 (таван сая жаран долоон мянга таван зуун гучин долоо) төгрөг (жаран дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц**** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Т**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,067,537.64 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулна. Үүнд:
1. 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 845,000 төгрөг,
2. 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 845,000 төгрөг,
3. 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 845,000 төгрөг,
4. 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 845,000 төгрөг,
5. 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 845,000 төгрөг,
6. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 842,537.64 төгрөгийг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,031 (ерэн зургаан мянга гучин нэг) төгрөгийн тал хувь болох 48,015.5 (дөчин найман мянга арван тав) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ц**** аас 48,015.5 (дөчин найман мянга арван тав) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 4,444,398.87 төгрөг, үндсэн хүү 610,158.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,953.25 төгрөг, нийт 5,067,537.64 (таван сая жаран долоон мянга таван зуун гучин долоо) төгрөг (жаран дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ц**** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,031 (ерэн зургаан мянга гучин нэг) төгрөгийн тал хувь болох 48,015.5 (дөчин найман мянга арван тав) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ц**** аас 48,015.5 (дөчин найман мянга арван тав) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН