Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 301/шш2025/00459

 

 

 

 

 

 

                                                                                    301/ШШ2025/00459

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, .... дүгээр хороо, Бага тойруу ...... тоот төв байранд байрлах “ТХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Т сумын ..... дүгээр баг, Ө, ..... дүгээр гудамж, .... тоотод оршин суух Ч.Б, Г.Э нарт холбогдох

8,917,126 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ТХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Ч.Б, Г.Э нараас  нийт 8,917,126 төгрөгийг гаргуулан өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ч.Б, Г.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа:  Ч.Б, Г.Эбид “ТХК-ийн нэхэмжилсэн  8,917,126  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ТХК нь хариуцагч Ч.Б, Г.Э нарт холбогдуулан 8,917,126 /найм сая есөн зуун арван долоон  мянга зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б, Г.Э нар нь нэхэмжлэгч “ТХК-ийн нэхэмжилсэн 8,917,126 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ТХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 78,850 төгрөг, хариуцагч  Ч.Б, Г.Э нараас 78,850 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч “ТХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч Ч.Б, Г.Энарт холбогдуулан 8,917,126 /найм сая есөн зуун арван долоон  мянга зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Б, Г.Э нар төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Нэхэмжлэгч “ТХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 78,850 төгрөг, хариуцагч  Ч.Б, Г.Э нараас 78,850 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч “ТХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ДОНИДДОЛГОР