Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 320/ШЗ2025/03440

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Т*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/,

Хариуцагч: Б.Ч

Хариуцагч: П.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 10,400,000 төгрөг, зээлийн хүү 2,895,047.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,065.75 төгрөг, нийт 13,343,113.44 (арван гурван сая гурван зуун дөчин гурван мянга нэг зуун арван гурав) төгрөг (дөчин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/01040/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн салбан захирал Л.Д*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б**** овогтой Ч*****  (РО***** ) болон хамтран зээлдэгч П****** овогтой Б****  (РО***** ) нар нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр MN960034201530009828 тоот Зээлийн гэрээ (цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 10,400,000 (арван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, сарын 1,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хагас жилд 1 удаа хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж үүрэгт төлбөрөө төлөөгүй нийт 172 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,400,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,895,047.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,065.75 төгрөг, нийт 13,343,113.44 төгрөгийг хариуцагч Б.Ч***** хамтран хариуцагч П.Б**** нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компани /нээлттэй ХК/ нь хариуцагч Б.Ч***** , П.Б**** нарт холбогдуулан үндсэн зээл 10,400,000 төгрөг, зээлийн хүү 2,895,047.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,065.75 төгрөг, нийт 13,343,113.44 (арван гурван сая гурван зуун дөчин гурван мянга нэг зуун арван гурав) төгрөг (дөчин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдагдсан ********* дугаарын утсаар Б.Ч***** тай 2005 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 18 цаг 06 цагт шүүхэд ирүүлэхээр залгахад холбогдох боломжгүй, мөн өдрийн 18 цаг 07 цагт залгахад утсаа аваагүй, мөн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 01 минутад залгахад холбогдох боломжгүй, П.Б**** тэй 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 02 минутад залгахад ...намайг Д.Дашбалбар гэдэг. Би хариуцагч нарыг огт мэдэхгүй. Тийм хүн байдаггүй... гэв.

хариуцагч Б.Ч***** , П.Б**** нарыг шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад ирүүлэхээр 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудас (гибрид шууданг) хүргүүлэхэд эзэнгүй гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудас буцаасан,

Мөн Хөвсгөл аймгийн Х**** сумынТ*** багийн Засаг дарга Б.М******ийн 2025 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б**** овогтой Ч***** РО***** нь Х**** сумын ***** багт Хүн ам өрхийн мэдээллийн Сангийн программд бүртгэлтэй. Тухайн хаягандаа амьдардаггүй болох нь үнэн болно гэх бичилттэй 205 дугаартай албан бичиг, мөн Хөвсгөл аймгийн Х**** сумынТ*** багийн Засаг дарга Б.М*ийн 2025 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн П****** овогтой Б**** РО***** нь Х**** сумын ***** багт Хүн ам өрхийн мэдээллийн Сангийн программд бүргэлтэй. Тухайн хаягандаа амьдардаггүй болох нь үнэн болно гэх бичилттэй 204 дугаартай албан бичгийг тус тус ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.1-д Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж заасны дагуу хариуцагч Б.Ч***** , П.Б**** нарын оршин суух хаягийн лавлагааг гаргуулахад Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн иргэн Б.Ч***** /РО***** /, П.Б**** /РО***** / нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлтийн лавлагааг хүргүүлэв гэх 30/1168 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хэвлэж гаргасан регистрийн дугаар РО***** , Иргэний бүртгэлийн дугаар: ****** , Овог: Ц****** , Эцэг (эх)-ийн нэр: Б**** , Өөрийн нэр: Ч***** , Байнга оршин суугаа газрын хаяг: Хөвсгөл, Х**** 3-р баг Т*** гэх бичилттэй Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хэвлэж гаргасан регистрийн дугаар РО***** , Иргэний бүртгэлийн дугаар: ******* , Овог: Б**** , Эцэг (эх)-ийн нэр: П****** , Өөрийн нэр: Б**** , Байнга оршин суугаа газрын хаяг: Хөвсгөл, Х**** 3-р багТ*** гэх бичилттэй Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлсэн байна.

Үүнээс үзвэл хариуцагч Б.Ч***** , П.Б**** нар нь улсын бүртгэлийн лавлагаагаар Хөвсгөл, Х**** 3-р багТ*** -д бүртгэлтэй боловч тухайн хаягт амьдардаггүй болох нь тогтоогдсон ба энэхүү байдлаас шалтгаалан шүүх цаашид хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ч***** , П.Б**** нарт холбогдох үндсэн зээл 10,400,000 төгрөг, зээлийн хүү 2,895,047.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,065.75 төгрөг, нийт 13,343,113.44 (арван гурван сая гурван зуун дөчин гурван мянга нэг зуун арван гурав) төгрөг (дөчин дөрөв) мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг олж тогтоон, дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,665.75 (хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран тав) төгрөг (далан тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ч***** , П.Б**** нарт холбогдох үндсэн зээл 10,400,000 төгрөг, зээлийн хүү 2,895,047.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,065.75 төгрөг, нийт 13,343,113.44 (арван гурван сая гурван зуун дөчин гурван мянга нэг зуун арван гурав) төгрөг (дөчин дөрөв) мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,665.75 (хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран тав) төгрөг (далан тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Т*** банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    А.ДӨЛГӨӨН