| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01057/И |
| Дугаар | 320/ШЗ2025/03601 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 320/ШЗ2025/03601
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: , И*** М***** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Б**** овогт Б*** ын Ү**** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 206,808.78 төгрөг, зээлийн хүү 83,262.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,652.58 төгрөг, нийт 306,724.27 (гурван зуун зургаан мянга долоон зуун хорин дөрөв) төгрөг (хорин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/01057/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И*** М***** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ү**** нь тус компаниас 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1,480,000 төгрөгийг 3,9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж авсан. Зээл, хүүгийн төлөлтийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй компани хохироосоор байна.
Иймд зээлдэгч Б.Ү**** гаас барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 206,808.78 төгрөг, зээлийн хүү 83,262.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,652.58 төгрөг, нийт 306,724.27 (гурван зуун зургаан мянга долоон зуун хорин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И*** М***** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Ү**** д холбогдуулан үндсэн зээл 206,808.78 төгрөг, зээлийн хүү 83,262.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,652.58 төгрөг, нийт 306,724.27 (гурван зуун зургаан мянга долоон зуун хорин дөрөв) төгрөг (хорин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул 2025
оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр хариуцагч Б.Ү**** г шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад ирүүлэхээр 2025 оны 86 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудас (гибрид шууданг) хүргүүлэхэд заасан хаягт ийм хүн байхгүй гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудас буцаасан,
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг дарга Ц.Т******ийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б*** ын Ү**** /РА****** / нь Мөрөн сумын ******** багт бүртгэлгүй болохыг Хүн амын өрхийн мэдээллийн сан-г үндэслэн тодорхойлов гэх бичилттэй 9/103 дугаартай албан бичгийг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.1-д Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж заасны дагуу хариуцагч Б.Ү**** гийн оршин суух хаягийн лавлагааг гаргуулахад Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн иргэн Б*** ын Ү**** (РА****** )-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг хүргүүлэв гэх 30/1144 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хэвлэж гаргасан регистрийн дугаар: РА****** , Иргэний бүртгэлийн дугаар: *******, Овог: Б******, Эцэг (эх)-ийн нэр: Б*** , Өөрийн нэр: Ү**** , Байнга оршин суугаа газрын хаяг: Хөвсгөл Мөрөн ****** тоот гэх бичилттэй Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлсэн байна. (хавтаст хэргийн 35-36 дахь тал)
Үүнээс үзвэл хариуцагч Б.Ү**** нь улсын бүртгэлийн лавлагаагаар Хөвсгөл, ******* тоотод бүртгэлтэй боловч тухайн хаягт амьдардаггүй болох нь тогтоогдсон ба энэхүү байдлаас шалтгаалан шүүх цаашид хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч И*** М***** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ү**** д холбогдох үндсэн зээл 206,808.78 төгрөг, зээлийн хүү 83,262.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,652.58 төгрөг, нийт 306,724.27 (гурван зуун зургаан мянга долоон зуун хорин дөрөв) төгрөг (хорин долоо) мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг олж тогтоон, дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,852 (есөн мянга найман зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч И*** М***** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэгч И*** М***** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ү**** д холбогдох үндсэн зээл 206,808.78 төгрөг, зээлийн хүү 83,262.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,652.58 төгрөг, нийт 306,724.27 (гурван зуун зургаан мянга долоон зуун хорин дөрөв) төгрөг (хорин долоо) мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч И*** М***** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,852 (есөн мянга найман зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч И*** М***** барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН