Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 320/ШЗ2025/03602

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Т*** Ф***  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  А***** гийн Г***** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 377,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,000 төгрөг, нийт 827,400 (найман зуун хорин долоон мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/01076/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** Ф***  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Г***** нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 220517-307187 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн.

Зээлдэгч А.Г***** нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 1103 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгч А.Г***** аас 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 377,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,000 төгрөг, нийт 827,400 (найман зуун хорин долоон мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж, Т*** Ф*** ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** Ф***  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч А.Г***** д холбогдуулан үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 377,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,000 төгрөг, нийт 827,400 (найман зуун хорин долоон мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул  2025

оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр хариуцагч А.Г***** ыг шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад ирүүлэхээр 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудас (гибрид шууданг) хүргүүлэхэд заасан хаягт ийм хүн байхгүй гэх шалтгаанаар шүүхийн мэдэгдэх хуудас буцаасан,

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Засаг дарга Н.А******ын 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А***** гийн Г***** х нь Эрчим ******** тоот хаягт бүртгэлтэй боловч, оршин суудаггүй болно гэх бичилттэй 14/162 дугаартай албан бичгийг,

мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Засаг дарга Э.П*****ын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн РЕ***** , А***** овогтой Г***** нь тус багт албан ёсны бүртгэлтэй боловч одоогоор тухайн багт тогтмол суудаггүй оршин суугаа хаяг нь тодорхойгүй болно гэх бичилттэй 4/39 дугаартай албан бичгийг тус тус ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.1-д Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж заасны дагуу хариуцагч А.Г***** ы оршин суух хаягийн лавлагааг гаргуулахад Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн иргэн А***** гийн Г***** (РЕ***** )-ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагшааг хүргүүлэв гэх 30/1094 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хэвлэж гаргасан регистрийн дугаар: РЕ***** , Иргэний бүртгэлийн дугаар: *****, Овог: Ц***** , Эцэг (эх)-ийн нэр: А***** , Өөрийн нэр: Г***** , Байнга оршин суугаа газрын хаяг: Хөвсгөл *******гэх бичилттэй Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлсэн байна. (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

Үүнээс үзвэл хариуцагч А.Г***** нь улсын бүртгэлийн лавлагаагаар Хөвсгөл, Бүрэнтогтох 6***** бүртгэлтэй боловч тухайн хаягт амьдардаггүй болох нь тогтоогдсон ба энэхүү байдлаас шалтгаалан шүүх цаашид хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Т*** Ф***  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Г***** д холбогдох үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 377,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,000 төгрөг, нийт 827,400 (найман зуун хорин долоон мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг олж тогтоон, дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,408 (хорин дөрвөн мянга дөрвөн зуун найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Т*** Ф***  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэгч Т*** Ф***  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Г***** д холбогдох үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 377,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,000 төгрөг, нийт 827,400 (найман зуун хорин долоон мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Т*** Ф***  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,408 (хорин дөрвөн мянга дөрвөн зуун найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Т*** Ф***  ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    А.ДӨЛГӨӨН