Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 320/ШЗ2025/03605

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч: С****** инвестментс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч: , Ж***** овогт З****** гийн Д**** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,480,502.50 төгрөг, зээлийн хүү 1,613,301.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,888.39 төгрөг, нийт 3,303,692.44 (гурван сая гурван зуун гурван мянга зургаан зуун ерэн хоёр) төгрөг (дөчин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/01055/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С****** инвестментс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Д.Б***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч З.Д**** нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг байгуулан 1,699,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг бодит болгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч З.Д**** нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 3,303,692.44 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн хамт гаргуулж, С****** Инвестментс ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Зээл олголт, төлөлтийн тооцоолол

 

Төлөх

Төлөгдсөн

Зөрүү

Үндсэн төлбөр

1,699,900

219,397.50

1,480,502.50

Хур.хүү

1,830,913.05

217,611.50

1,613,301.55

Нэм.хүү

209,888.39

-

209,888.39

Нийт

3,740,701.44

437,009

3,303,692.44

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С****** инвестментс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч З.Д**** д холбогдуулан үндсэн зээл 1,480,502.50 төгрөг, зээлийн хүү 1,613,301.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,888.39 төгрөг, нийт 3,303,692.44 (гурван сая гурван зуун гурван мянга зургаан зуун ерэн хоёр) төгрөг (дөчин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул  2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа (хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хариу тайлбар авах)-г хийж гүйцэтгэхээр хариуцагч З.Д**** г шүүхэд ирүүлэхээр 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 80388148 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй, 80179919 дугаарын утас руу залгахад ашиглалтад байхгүй, 80593979 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн Засаг дарга Т.Я********ын 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн З****** н Д**** (РВ**** ) нь Хужирт*********** тоотод үндсэн бүртгэлтэй боловч уг хаягандаа амьдардаггүй нь үнэн болно гэх бичилттэй 14/120 дугаартай албан бичгийг ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дугаар зүйлийн 754.1-д Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж заасны дагуу хариуцагч З.Д**** н оршин суух хаягийн лавлагааг гаргуулахад Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн иргэн З****** н Д**** /РВ**** /-ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагшааг хүргүүлэв гэх 30/1160 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хэвлэж гаргасан регистрийн дугаар: РВ**** , Иргэний бүртгэлийн дугаар: ****** Овог: Ж***** , Эцэг (эх)-ийн нэр: З****** , Өөрийн нэр: Д**** , Байнга оршин суугаа газрын хаяг: Хөвсгөл * тоот гэх бичилттэй **********Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлсэн байна. (хавтаст хэргийн 43-44 дахь тал)

Үүнээс үзвэл хариуцагч З.Д**** н нь улсын бүртгэлийн лавлагаагаар Хөвсгөл, Мөрөн ********** тоотод бүртгэлтэй боловч тухайн хаягт амьдардаггүй болох нь тогтоогдсон ба энэхүү байдлаас шалтгаалан шүүх цаашид хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч С****** инвестментс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч З.Д**** д холбогдуулан үндсэн зээл 1,480,502.50 төгрөг, зээлийн хүү 1,613,301.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,888.39 төгрөг, нийт 3,303,692.44 (гурван сая гурван зуун гурван мянга зургаан зуун ерэн хоёр) төгрөг (дөчин дөрөв) мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг олж тогтоон, дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,809 (жаран долоон мянга найман зуун ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч С****** инвестментс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэгч С****** инвестментс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч З.Д**** д холбогдуулан үндсэн зээл 1,480,502.50 төгрөг, зээлийн хүү 1,613,301.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,888.39 төгрөг, нийт 3,303,692.44 (гурван сая гурван зуун гурван мянга зургаан зуун ерэн хоёр) төгрөг (дөчин дөрөв) мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч А С****** инвестментс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,809 (жаран долоон мянга найман зуун ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч С****** инвестментс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    А.ДӨЛГӨӨН