| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00387/И |
| Дугаар | 315/ШШ2025/00280 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2025/00280
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг, ******* гол 6 дугаар гудамжны 8 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 1,439,799.93 (Нэг сая дөрвөн зуун гучин есөн мянга долоон зуун ерэн есөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр СҮ-БЗГ/2022-62578 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,079,000 төгрөгийн зээлийг нэг сарын 2.99 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч ******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 844 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 1,439,799.93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,439,799.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1,439,799.93 (нэг сая дөрвөн зуун гучин есөн мянга долоон зуун ерэн есөн төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,439,799.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,987 төгрөгийн тал хувь 18,993.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,993.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,439,799.93 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,987 төгрөгийн тал хувь 18,993.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,993.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН