| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00400И |
| Дугаар | 315/ШШ2025/00282 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2025/00282
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* 18-2 тоотод оршин суух, утасны дугаар *******, *******, овогт холбогдох,
“18,609,331 (Арван найман сая зургаан зуун есөн мянга гурван зуун гучин нэг) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн төвд хашаа байшин авахаар зарах байр сураглаж байх үед 2024 оны 12 дугаар сарын сүүлээр гэх залуу хашаа байшингаа зарна гэсэн зарыг өөрийн цахим хуудсанд тавьсан байсан. Ингээд утсаар нь ярьж холбогдоод очиж хашаа байшинг нь үзсэн. Тэр үед ээж нь хамт байсан. нь хашаа байшингаа үзүүлээд 55.000,000 төгрөгөөр зарна гэсэн. Ингээд дахин ярилцаж байгаад 51.000,000 төгрөгөөр үнэ тохиролцсон. Тэр үедээ манай ээж сахарын өвчтэй болсон, эмчилгээнд мөнгө хэрэгтэй болсон учраас хашаа байшингаа зарах гэж байгаа юм гэж ярьж байсан. Ингээд энэ хүн ээжтэйгээ хот руу яваад өгсөн. Хотод очсоноосоо хойш 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ээжийгээ үзүүлж, харуулах гээд хотод ирсэн, машинаа засварт өгсөн цалин буудаггүй, ахдаа 1,000,000 төгрөг явуулчих гээд дансаа явуулахаар нь би 1,000,000 төгрөг тэр өдөртөө н ХААН банкны тоот дансанд өөрийн данснаас шилжүүлсэн. 01 дүгээр сарын 14-ний өдөр дахин залгаад ээжийн бие муудаж хагалгаанд орох болсон тул 14,000,000 төгрөг шилжүүлчих, долоо хоногийн дараа очоод байшингаа шилжүүлж, чөлөөлж өгье, байшингийн түлхүүрээ явуулъя, та хоёр ороод байж болно гэсэн учраас би хүнээс зээл авч урьдчилгаанд 14,000,000 төгрөг шилжүүлсэн. Түлхүүр нь ирсэн боловч тэр айлын бүх эд хогшил, бурхан тахил нь хэвээрээ байсан учраас бид нүүж ороогүй, өөрийг нь хүлээсэн. Түүнээс хойш 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ах нь хотод байна, мөнгөний хэрэг байна гэж хэд хэдэн удаа утсаар ярьсан боловч би гэрчилгээгээ шилжүүлж байж үлдэгдэл тооцоогоо хийнэ гэж хэлээд дахин мөнгө шилжүүлээгүй. Ингээд 2, 3 сар ямар ч холбоогүй алга болсон. Тэгэхээр нь би 04 дүгээр сард ээжтэй нь утсаар ярихад наад байшин чинь миний байшин тул зарахгүй, мөнгөний асуудлаа наад хүнтэйгээ учраа ол, надад хамаагүй гээд утсаа тасалсан. Удалгүй ээж нь нас барсан байсан. г 2025 оны 04 дүгээр сард аймагт ирсэн байхад нь хөөцөлдөж олж уулзахад 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулна гэсэн баталгаа гаргасан боловч төлөөгүй. Ингээд тай холбогдож чадахгүй болсон. Хааяа холбоо барих гэхээр утсаа авахгүй, чатаар холбогдохоор элдвээр доромжлоод, сүүлдээ блок хийж, ямар ч харьцах боломжгүй болсон. Сүхбаатар аймагт ч ирэхгүй болсон учраас эрэн сурвалжлуулж олж авсан. Одоо өөрийн хаяг дээр байгаа. Хүнээс зээлсэн мөнгө маань нэхэгдээд эхэлсэн учраас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр Мөнхтуяагийн нэр дээр ХААН банкнаас 15.000,000 төгрөгийн 2 жил 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Одоо зээл, зээлийн хүү төлөөд явж байна. гэдэг хүнээс болж 15.000,000 төгрөгөөр хохирч, дээр нь зээлийн хүү төлж эдийн засаг, сэтгэл санааны маш их хохирол амсаж байна.
Иймд гаас байшингийн үнэд төлсөн 15.000,000 төгрөг болон банкны зээлийн хүү 3.609.331 төгрөг, нийт 18.609.331 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 18,609,331 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгч той харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Ж. холбогдуулан “18,609,331 (Арван найман сая зургаан зуун есөн мянга гурван зуун гучин нэг) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 18,609,331 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгч той харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,997 төгрөгийн тал хувь 125,498.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 125,498.5 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 18,609,331 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгч той харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,997 төгрөгийн тал хувь 125,498.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 125,498.5 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН