| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00364/и |
| Дугаар | 315/ШШ2025/00284 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2025/00284
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Балдан-Осорын гудамж, Ди Жи Тауэр 2 давхар, 201 тоотод байрлах, утасны дугаар 75751111, Голомт банк ХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар баг, ******* ******* 2-р гудамжны 2 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 11,012,757.29 (Арван нэгэн сая арван хоёр мянга долоон зуун тавин долоон төгрөг хорин есөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГ дугаарт зээлийн гэрээ байгуулж 10,000,000 (арван сая) төгрөгийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гучин) сарын хугацаатай зээлийг авсан. Зээлдэгч С.******* нь тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 216 хоног хугацаа хэтрүүлсэн байна. С.*******аас Голомт банктай байгуулсан тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 11,012,757.29 (арван нэгэн сая арван хоёр мянга долоон зуун тавин долоон төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 11,012,757.29 төгрөгийг 2025 оны 9, 10, 11, 12 дугаар сарын 25-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сар бүр 1,840,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,812,757.29 төгрөгөөр Голомт банк ХК-д тус тус төлөхөөр, нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь С.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 11,012,757.29 (Арван нэгэн сая арван хоёр мянга долоон зуун тавин долоон төгрөг хорин ес мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 11,012,757.29 төгрөгийг 2025 оны 9, 10, 11, 12 дугаар сарын 25-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сар бүр 1,840,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,812,757.29 төгрөгөөр Голомт банк ХК-д тус тус төлөхөөр, нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,154 төгрөгийн тал хувь 95,577 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 95,577 төгрөгийг хариуцагч С.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 11,012,757.29 төгрөгийг 2025 оны 9, 10, 11, 12 дугаар сарын 25-ны өдөр, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сар бүр 1,840,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,812,757.29 төгрөгөөр Голомт банк ХК-д тус тус төлөхөөр, нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,154 төгрөгийн тал хувь 95,577 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 95,577 төгрөгийг хариуцагч С.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН*******