| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00394И |
| Дугаар | 315/ШШ2025/00285 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 315/ШШ2025/00285
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сэнтрал тауэр оффис 7 давхарт ******* тоотод байрлах, ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******56582, ******* овогт ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 502,137 (Таван зуун хоёр мянга нэг зуун гучин долоо) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 388,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000791172 тоот зээлийг Хаан банк дахь 5951125057 тоот дансанд зээлдэгч нь шилжүүлэн авсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 388,000 төгрөг, хүү 110,257 төгрөг, шимтгэл 3,880 төгрөг, нийт хүү 110,257 төгрөг, нийт 502,137 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 502,137 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны дотор ******* капитал ББСБ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь Э.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 502,137 (Таван зуун хоёр мянга нэг зуун гучин долоо) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 502,137 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны дотор ******* капитал ББСБ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-тай харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,714 төгрөгийн тал хувь 7857 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7857 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 502,137 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны дотор ******* капитал ББСБ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-тай харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,714 төгрөгийн тал хувь 7857 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7857 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН