Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 315/ШШ2025/00290

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Балдан-Осорын гудамж, Ди Жи Тауэр 2 давхар, 201 тоотод байрлах, утасны дугаар 75751111, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 8 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 21,324,898.43 (Хорин нэгэн сая гурван зуун хорин дөрвөн мянга найман зуун ерэн найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 8 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Голомт банктай ЗГ5905129588 дугаарт зээлийн гэрээ байгуулж, 25,850,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. ******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 186 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19,621,697.01 төгрөг, үндсэн хүү 1,660,436.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,764.75 төгрөг, нийт 21,324,898.43 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 21,324,848.43 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11,324,898.43 төгрөгөөр Голомт банк ХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь Ч.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 21,324,898.43 (Хорин нэгэн сая гурван зуун хорин дөрвөн мянга найман зуун ерэн найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 21,324,848.43 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11,324,898.43 төгрөгөөр Голомт банк ХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,574 төгрөгийн тал хувь 132,287 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 132,287 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 21,324,848.43 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11,324,898.43 төгрөгөөр Голомт банк ХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,574 төгрөгийн тал хувь 132,287 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 132,287 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН