Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2025/00472

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2025/00472

Дорног аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дг аймаг, С сум, * дугаар баг, М гудамж *-** тоотод оршин суух Т овогт Гантөмөрийн А,

Хариуцагч: Дг аймаг, С сум, * дугаар баг, М, *-** тоотод байрлах, Ит г ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: 87,981,324 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А Ит г ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.А миний бие Ит г ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 29-нд Орон сууц захиалан бариулах тухай ** тоот гэрээ байгуулж Дг аймгийн С сумын *-р хэсэг, Авто тээврийн үндэсний төвийн хойд талд баригдаж байгаа 40 А хотхонд 3 давхарт *** тоот хаягт байрлах 60.87 мкв 2 өрөө орон сууцыг захиалсан.

Гэрээнд заасны дагуу 32,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр 12 удаагийн тушаалтаар 43,991,000 төгрөгийг тус компанийн харилцах дансанд тушаасан. Тус компани нь орон сууцны барилгыг 2022 оны 04 дүгээр сарын 01-нд ашиглалтад оруулна гэсэн боловч одоо болтол ороогүй хохироож байна. Хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 13-нд 3,000,000 төгрөг тушаасан ч барилга зогссон тул дахин мөнгө тушаагаагүй болно. Орон сууцны үнийг бэлэн тушаасан 43,991,000 төгрөг дээр гэрээний 5.10-д зааснаар ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,1 хувиар алданги тооцно гэсний дагуу 716 хоногийн алданги 43,990,324 төгрөг бүгд 87,981,324 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. 8 удаагийн гүйлгээгээр сар болгон төлбөрөө төлж байсан. Ит г ХХК-иас гэрээний хавсралт буюу төлбөрийн графикийг гаргаж өгөөгүй байгаа. Сар бүр 785,516 төгрөгийг 5 жилийн хугацаатай төлөхөөр гэрээ байгуулсан. Нийт 79,000,000 төгрөгөөс 56 хувийн төлбөрийг төлж барагдуулсан. Сар бүр төлбөр төлөхдөө илүү төлөлтөөр төлж байсан. Иймд алдангиа нэхэмжилнэ. Ит г ХХК нь тус орон сууцыг 8 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар гэрээндээ заасан. 8 сарын хугацаа буюу урьдчилгаа төлбөрөө төлсөн хүмүүсийн төлбөрөөр орон сууцыг ашиглалтад оруулах боломжтой байсан гэж үзэж байна гэв.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Ажил гүйцэтгэгч Ит г ХХК болон захиалагч Г.А нар нь орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан барилгын материалын үнэ нэмэгдэж манай компанид хүнд нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн захиалагч нар болон нэхэмжлэгч Г.Агийн зүгээс сар бүр төлөлт хийх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс санхүүжилт зогсож барилга угсралтын ажил 85 хувьд хүрээд зогссон. Мөн орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 43,991,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 43,990,324 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, гараар бичсэн календарь, алданги тооцсон хүснэгт, мөнгө тушаасан баримт, Итгэмжлэл олгосон тухай баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас: Ит г ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх 65,986,500 төгрөгийн шаардлагыг хангаж 21,994,824 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

2.Нэхэмжлэгч Г.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а.Ит г ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 32 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсны дагуу шилжүүлсэн 43,991,000 төгрөг, алданги 43,990,324 төгрөг нийт 87,981,324 төгрөг гаргуулна гэж,

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С-Э татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а.Нэхэмжлэгч Г.А 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 32 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокийн ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч тал 43,991,000 төгрөг төлснийг зөвшөөрч байна. Алданги 43,990,324 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ит г ХХК болон Г.А нар 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ** дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Дг аймгийн С сумын *-р хэсэг, Авто тээврийн үндэсний төвийн хойд талд баригдаж байгаа 40 А хотхонд 3 давхарт *** тоот хаягт байрлах 60.87 мкв 2 өрөө орон сууцыг Ит г ХХК 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх Г.А нь 79,131,000 төгрөгийг 32,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдэл мөнгийг гэрээ байгуулснаас хойш дараа сараас эхлэн сар бүрийн 30-ны өдөр 60 сар буюу 5 жилийн хугацаанд хуваан төлөхөөр тохиролцжээ.

Ит г ХХК нь Д аймгийн С сумын *-р баг алтанг гудамж *-* тоот хаягт байршилтай 2800.67 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-**13007*** дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /хх-45 тал/

Талуудын хооронд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Г.А дээрх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл төлбөрийг дараа сараас эхлэн сар бүрийн 30-ны өдөр 60 сарын хугацаанд хуваан төлөхөөр, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд ажлын 1 хоногтоо хэвээр хадгалж уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээг хүчингүйд тооцохоор, захиалагч нь төлбөрөө гэрээний 2.7-д заасан 14 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцож төлөхөөр,

Ит г ХХК уг орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирал дуустал буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байсан.

Хариуцагч Ит г ХХК нэхэмжлэгчийн төлсөн 43,991,000 төгрөгийг төлнө, маргаан бүхий орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй, нэхэмжлэгч төлөлтөө хугацаандаа төлөөгүй, ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг үндэслэлээр алданги болон илүү шаардсан төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талууд гэрээний хугацааг 2025 оны 01 дүгээр улирал болгон өөрчилсөн, гэрээний хугацаа дуусаагүй байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй байна.

Ит г ХХК Г.Агаас гэрээний дагуу мөнгийг хүлээн авч байсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн урьдчилгаа төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гэрээ хүчингүй гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг шаардсаныг хариуцагч зөвшөөрч байх тул хариуцагчаас 65,986,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,994,824 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 597,857 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж И т г ХХК-иас 487,882 төгрөгийг гаргуулж Г.Ад олгох нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны тус тус баримтлан хариуцагч Ит г ХХК-иас 65,986,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,994,824 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Агаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 597,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 487,882 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорног аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.АРИУНЗУЛ