Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 304/ШШ2025/00344

 

Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг

 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, 2 дугаар баг, Х*******т 8 дугаар гудамж, 830 тоотод оршин суух, Булган аймгийн Булган сумын З******* Ж.Б*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Н.Н*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Булган аймгийн Булган сумын З******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Х******* 2 дугаар багт түр оршин суугч иргэн Н*******ын Н******* /ФЯ*******/ нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн биеэр хүрэлцэн ирсэн тул танай байгууллагад хүргүүлсэн эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Булган аймгийн Булган сумын З******* нь Н.Н*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан боловч Н.Н******* нь өөрийн биеэр ирсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна. Уг тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Булган аймгийн Булган сумын Засаг даргын хүсэлттэй Н.Н*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ