Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/832

 

                                                   *******эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч М.Очбадрах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/499 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2226003960340 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овгийн гийн , 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдөр аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын ***-р баг, *** гэх газар оршин суух хаягтай, /РД:/,

аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар оногдох хөрөнгөөс 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 2 сарын хорих ял,

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 6 жилийн хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/586 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч *******э нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “ашиг олно, хамтарч ажиллана” гэж зар оруулж, харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эхнэр Д.гийн эзэмшлийн Хаан банкны тоот дансыг ашиглан хохирогч *******аас 5,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүрэг 12 дугаар хороо 14-р байрны гадна хохирогч *******ыг хуурч, 1 цагийн дотор мөнгийг чинь өсгөж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшлийн банкны тоот дугаарын дансаар 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 10 дугаар сарын 25-наас 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дугаар хороо ***-р байрны *** тоотод оршин суух хохирогч *******ыг гэртээ байхад нь койн худалдаж авъя, ашигтай байдаг юм гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2 удаагийн гүйлгээгээр нийт 10,850,000 төгрөгийг өөрийн эхнэрийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад нийт 14,850,000 төгрөгийн хохирол учруулсан залилсан,

2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хохирогч *******г “цахим доллар гаргаад ашиг хуваана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден билл хотхонд байхдаа шилжүүлсэн 8,670,000 төгрөгийг Д.гийн эзэмшлийн Хаан банкны дугаарын данс ашиглан хүлээн авч залилсан,

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийгөө “Долларын арилжаа хийж мөнгө олдог” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эхнэр гийн эзэмшлийн Хаан банкны тоот дугаарын данс ашиглан хохирогч *******гаас Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ***-р хороололд байрлах Хаан банкны тоот дугаарын данс ашиглан хохирогч *******гаас Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ***-р хороололд байрлах Хаан банкнаас 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийгөө Форексийн багш гэж итгүүлэн валютын арилжаа хийнэ, ханшийн өсөлт бууралтаас ашиг олно гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр хохирогч *******гоос 34,757,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймгийн прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 хугацаагаар жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 05 жил 02 сар 02 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 153 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс нийт 59,277,000 төгрөг гаргуулан хохирогч *******д 34,757,000 төгрөг, *******т 5,000,000 төгрөг, хохирогч *******ад 3,850,000 төгрөг, хохирогч *******д 8,670,000 төгрөг, *******д 5,000,000 төгрөг, хохирогч *******д 2,000,000 төгрөг тус тус олгож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******э давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхээс миний гэм буруу, хохирол төлбөрийн талаар дүгнэхдээ бусдаас нийт 72,277,000 төгрөгийг авч залилсан гэжээ. Гэвч хохирогч нарын мэдүүлгээр нийт 68,277,000 болж байна. /******* 5,000,000, ******* 4,000,000, ******* 10,850,000, ******* 8,670,000, ******* 5,000,000, ******* 34,757,000/ Ийнхүү шүүхээс зөрүүтэй дүгнэлт гарах болсон нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 68б тоот яллах дүгнэлтэд хохирогч *******тай холбоотой хохирлыг тогтоохдоо 10,850,000 төгрөгийн хохирлыг 14,850,000 болгон давхардуулан алдаатай бичсэнээс болсон байна. Иймээс дээрх 4,000,000 төгрөгийн зөрүүг хасуулах хүсэлтэй байна. Би өөрийн хийсэн хэрэгтэй чин сэтгэлээсээ харуусан гэмшдэг. Санаатайгаар бусдыг хохироох хүсэл, шунал сэдэл санаа надад огт байгаагүй. Ийм үр дүнд хүрнэ гэж төсөөлөөгүй боловч бусдад хохирол учруулсандаа чин зүрхнээсээ хохирогч нараас уучлал хүсэж байна. Би учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг хэмжээ, хэргийн бодит байдал болон бусдад төлсөн миний хохирлыг хэмжээнээс асар зөрүүтэй байна. Иймээс миний бусдад учруулсан хохирлын хэмжээг бодитойгоор тогтоож өгнө үү. Миний өөрийн тооцоогоор бусдад нийт төлөх төлбөр *******т 4,300,000, *******д 2,000,000, *******д 4,000,000, *******ад 3,425,000, *******д 0, *******д 20,860,000 төгрөг, нийт 34,585,000 төгрөг. Харин анхан шатны шүүхээс миний бусдад төлөх нийт төлбөрийг 59,277,000 гэж тогтоожээ. Би тухайн үед эдгээр хүмүүстэй ашиг олох зорилгоор хамтарч ажилласан юм. Намайг крипто арилжаа хийдэг гэдгийг бүгд мэдэж байсан. Энэ арилжаа эрсдэлтэй гэдгийг хүн бүр мэдэж байсан. Би хүмүүсээс авсан мөнгийг өөрсдийнх нь аккаунт болон өөрийнхөө арилжаа хийдэг аккаунтад оруулж арилжаа хийдэг бирж дээрээ бүгдийг нь алдсан. Харин алдахаасаа өмнө ашигтай ажиллаж байх үедээ ашиг болгон өгсөн мөнгийг хохирлын хэмжээнээс хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нар ашиг болгон мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь ч хавтаст хэрэгт авагдсан дансны үзлэг, хуулгаар давхар нотлогддог. Гэвч шүүх хурал дээр хамтарч ажиллаж байсан үед хувааж авсан ашгаа хохирлоосоо хасуулмааргүй байна гэж мэдүүлсэн. Шүүх энэ хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн нь бодит хохирлын хэмжээг буруугаар тогтооход хүргэсэн. Би бусдад ашиг болгож өгсөн мөнгөө хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай уялдуулан дүгнэвэл ******* 5,000,000 төгрөг өгсөн, би буцаагаад 2,700,000 ашиг өгсөн. Энэ 2,700,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг надад өгсөн. Одоо би гуайд 4,300,000 төгрөгийн хохирол төлөх ёстой. Учир нь 700,000 төгрөгийг ашиг болгон авсан байгаа. ******* энэ хүнд 2 сая төгрөг төлсөн бөгөөд бодит хохирол 2 сая төгрөг төлөх ёстой байгаа. ******* анх бид хоёр хамтарч ажиллахаар тохиролцоод 1,600,000 төгрөгийг арилжаанд оруулж 2 цаг хүрэхгүй хугацааны дотор 2,000,000 болгож өсгөөд олсон 400,000 төгрөгийн ашгаас 150,000 төгрөгийн ашгийг арилжаанд 1,600,000 төгрөгийн хамт д өгсөн. Үүний дараа намайг гэрт хүргэж өгөөд машинаас буух үед буцааж дуудаад наад арилжааг чинь дахиж хиймээр байна гээд дахин дахин санал тавьсан. Би ямар нэг байдлаар г ятгасан, хууран мэхэлсэн, худал амласан зүйл байхгүй. Хэрвээ чи завтай бол маргааш нөгөөдрөөс уулзаж байгаад арилжаа эхлүүлье. Найзад нь 5,000,000 төгрөгийн боломж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа уулзаад хамт сууж байгаад 5 сая төгрөгөөр арилжаа эхлүүлсэн. Бид хоёр тэр өдөртөө 5 сая төгрөгөө 7 сая төгрөг болгож чадсан. Үүнээс үндсэн 5 сая төгрөгийг арилжааны дансанд үлдээгээд 2 сая төгрөгөө 1,1 саяар нь ашиг болгон хувааж авсан. Энэ ашиг болгож өгсөн мөнгийг хохирлоос хасаж тооцвол миний д төлөх бодит хохирол 4 сая төгрөг байх ёстой юм. ******* надад нийт 10,850,000 төгрөг өгсөн. Би буцаагаад 7 сая төгрөгийг Хаан банкаар дамжуулж төлсөн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 26-нд 427,500 төгрөгийг эс ашиг гэх утгаар өгсөн. Энэ нь нэгдүгээр хавтаст хэргийн 172-р хуудсанд *******ын дансанд үзлэг хийсэн баримтаар нотлогдоно. Би *******ад бодит хохирол 3,425,000 төгрөг төлөх ёстой юм. Бас нэг харамсалтай зүйл гэвэл Мөнхбат ахаас авсан мөнгөөр /2,850,000/ гэрт нь сууж байгаад эхнэрийнх нь нэр дээрх аккаунт дотор арилжаа хийж олсон ашгуудыг Мөнхбат ахын эхнэрийнх нь нэр дээрх банкны данс руу татаж авдаг байсныг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар тооцуулан шалгуулж чадаагүй учраас бодит хохирлоос хасуулан тооцуулах боломжгүй болсон. Би мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэтэрхий нэг талыг баримталж явагдсанд гомдолтой байдаг. Би зөвхөн арилжаа хийх зорилгоор бусдаас авсан мөнгийг арилжаанд л оруулсан. Өөр бусад хувийн зүйлд болон амьжиргаандаа, хэрэгцээндээ, амьдралдаа огт зарцуулж байгаагүй. Надад бүх арилжааны түүх, хуулганууд нь байдаг юм. Гэвч прокурор хохирогч *******гийн дүү гийн binance бирж дээрх аккаунтын нэг хэсэг буюу доллар худалдаж авсан түүхийг харуулсан хэсэгт хийсэн үзлэгийг миний аккаунтад хийсэн үзлэг мэтээр дүгнэж яллах дүгнэлт үйлдсэнд би гомдолтой байдаг. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг тогтооход хамгийн гол нөлөөтэй нотлох баримтуудыг шалгаагүй. Энэ нь эцэстээ шүүхээс миний хэргийг буруугаар дүгнэж шийдвэрлэхэд хүргэсэн. ******* энэ хүнээс би 8,670,000 төгрөг авсан. Энэ мөнгийг 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны хооронд бүрэн төлж барагдуулсан. Энэ тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн хохирогчийн дахин өгсөн мэдүүлэгт хохирол төлбөрөө бүрэн авсан тухай мэдүүлсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс намайг хохирогч *******д учирсан хохирол болох 8,670,000 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. ******* бид хоёр хамтарч ажилласан нь үнэн бөгөөд 8,670,000 над руу шилжүүлсэн зорилго нь энэ мөнгөөр доллар худалдаж аваад өөрийн дүү гийн аккаунт руу шилжүүлэх байсан. Харин цагдаагийн газраас намайг энэ мөнгийг зорилгынх нь дагуу шилжүүлэлгүй өөртөө авч ашигласан хэрэгт татсан. Харин би мөрдөн байцаалтын шатанд удаа дараа энэ мөнгөний 5,964,000 төгрөг буюу 1700 орчим долларыг тухайн үед гийн аккаунт руу шилжүүлсэн гэдгээ мэдүүлсээр ирсэн. Энэ гүйлгээний хуулга нь миний аккаунт болон Ундармаагийн аккаунт дотор байгаа. Хэрвээ энэ нотлох баримтыг шалгасан бол хохирогч гийн бодит хохирол 2,800,000 төгрөгөөр тогтоогдох байсан. Хоёрдугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд 2021 оны 07 дугаар сарын 31-нд 5,964,000 төгрөгөөр доллар худалдаж авсан баримт байгаа. Гүйлгээний утга нь /1040/ ер нь өөрт байгаа монгол мөнгийг крипто доллар болгон энэ арилжааны бирж рүү оруулах, мөн бирж дээр байгаа крипто долларыг монгол төгрөг болгон өөрийн данс руугаа татах зэргийг бүх тохиолдолд тухайн бирж дээр 16 оронтой захиалгын ордер үүсдэг ба энэ ордерын сүүлийн 4 оронтой тоогоор орж гарч байгаа бүх гүйлгээний утга илэрхийлэгдэж байдаг. Миний арилжаа хийдэг биннанс бирж нь крипто биржийн салбартаа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Олон улсын хууль, журмын бүх дүрмийн дагуу зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг явуулдаг. Энэ бирж дээр арилжаа хийсэн бүх хуулга блок чэйн технологийн тусламжтайгаар хэзээ ч устгагдах буюу хэн нэгэн өөрчлөлт оруулан засварлах боломжгүйгээр хадгалагдаж байдаг. Ийм учраас миний хэлсэн ярьсан бүх зүйлийг нотлох арилжааны хуулга, түүх надад байгаа гэдгийг анхнаасаа мэдүүлсээр ирсэн. Гэвч анхан шатны шүүх дээр прокурор нь арилжаа хийдэг хүн биш, бусдаас авсан мөнгийг зөвхөн өөртөө зарцуулсан гэж буруутгаж байхад надад хэлэх үг олдоогүй. Хэрвээ арилжааны аккаунтууддаа үзлэг хийлгэж чадсан бол прокурор ийм дүгнэлт хийхгүй байх байсан. *******д би 20,860,000 төгрөг төлөх ёстой. Мөрдөн байцаалтын шатанд болон цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн гомдолдоо гэх хүнд 7 удаагийн гүйлгээгээр 34,757,000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Энэ худлаа бөгөөд 6 удаагийн гүйлгээгээр 32,500,000 төгрөгийг над руу шилжүүлсэн нь баримтаар нотлогддог. Энэ нь анх 32,500,000 төгрөг өгөөд арилжаа хийлгүүлсэн мэт ойлгогдоод байгаа нь өрөөсгөл юм. Учир нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр анх 12,000,000 төгрөг өгсөн, тэгээд 04 дүгээр сарын 10-наас эхлээд 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл надаас өдөр бүр ашиг авч байсан. Энэ нь ойролцоогоор 3,500,000 төгрөг болдог. Энэ ашгаа оролцуулаад 11,500,000 төгрөгийг надад өгөөд арилжаанд оруулсан. /2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр/ энэ үед эгчээс бодитойгоор 20,000,000 төгрөг гарсан байсан ба ашиг болгож өгсөн мөнгөө нэмбэл 23,500,000 гарсан мэт харагдаж байна. Дараа нь 04 дүгээр сарын 26-нд 2,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 29-нд 3,000,000, 05 дугаар сарын 04-нд 2,000,000 төгрөг, 05 дугаар сарын 21-нд 2,000,000 төгрөг, нийт 04 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 21-ний хооронд 4 удаагийн гүйлгээгээр 9,000,000 төгрөгийг надад өгсөн. Энэ мөнгө нь эгчийн надаас ашиг болгож авсан мөнгө байсан. Яагаад гэвэл би 04 дүгээр сарын 23-наас 05 дугаар сарын 12-ны хооронд 10 удаагийн гүйлгээгээр 8,200,000 төгрөгийг эгчид ашиг болгож өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд эгч нийт 11,692,000 төгрөгийн ашиг авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь ч давхар дансны үзлэгээр нотлогддог. Авсан ашгаа буцааж өгснийг нийлүүлээд 32,500,000 төгрөгөөр гэх хүнийг хохироосон мэт харагдаад байгаа. Энэ нь давхардсан тоо бөгөөд бодит байдал дээр эгчээс гарсан бодит хохирол 20,860,000 төгрөг болж байна. эгч 2022 оны 07 дугаар сарын сүүлээр гомдол гаргасан бөгөөд цагдаад мэдүүлэхдээ 34,757,000 төгрөг гэх хүнд залилуулсан гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй юм. Анхнаасаа эрүүгийн хэрэг үүсэхдээ эгчийн хохирлын дүн 20,840,000 төгрөгөөр үүсэх ёстой байсан гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд эгчийн мэдүүлгийг шалгаж үзэлгүйгээр гэх хүнд 7 удаагийн гүйлгээгээр 34,757,000 төгрөг шилжүүлсэн гэж тогтоосон. Харин би яагаад 6 удаагийн гүйлгээгээр 32,500,000 төгрөг өгсөн гэж мэдүүлээд байгаа вэ гэвэл 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2,207,000 төгрөгийг эгч өөрөөсөө рүү шилжүүлсэн гэж мэдүүлсэн байгаа. Энэ түүний 7 гүйлгээний нэгт тооцогдож яваад байгаа. Гэтэл энэ мөнгийг би арилжаа хийгээд ашиг болгон олсон доллароо 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эгчийн аккаунтаас Монгол мөнгө болгон татаж авсан мөнгө юм. Энэ мөнгө binance биржээс эгчийн данс руу орохдоо /6416/ гэсэн гүйлгээний утгатайгаар 17 цаг 50 минутад шилжиж орж ирсэн байдаг. Гэвч цагдаад энэ мөнгөөр өөрөөсөө хөрөнгө оруулсан мөнгө болгон мэдүүлсэн нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй байна. эгч бид хоёр хамтарч ажиллахын дээдээр хамтарч ажилласан. Энэ арилжааны талаар эгч маш сайн мэдэж байсан. Бид хоёр хааяа хамт сууж арилжаа хийдэг байсан. Энэ арилжааны зарим хэсэг эгчийн аккаунт дотор хийгдсэн ашиг болгож авч байсан бүх мөнгийг өөрийнхөө аккаунтаар өөрийнхөө данс руу татаж авдаг байсан. Хамтарч ажиллахаар тохирсон хувиар тооцож ашгаа авч үлдээд илүү мөнгийг над руу шилжүүлдэг байсан. Бид хоёр нэг сар гаруй хугацаанд хамтарч ажилласан бөгөөд ойр ойрхон уулзаж, арилжааныхаа талаар ярилцаж, зөвшилцдөг байсан. Энэ хүнийг залилан мэхлэх санаа зорилго надад хэзээ ч байгаагүй. Бирж дээр бүх мөнгөө алдсан үедээ ч өөрт нь хэлж мэдэгдэж байсан. Харин эгч анхан шатны шүүх дээр мэдүүлэхдээ гэдэг хүнтэй өдрийн 17 хувийн ашиг авахаар тохирч хамтарч ажиллахаар болсон, 7 хоногийн хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 34,757,000 төгрөг өгсөн. 11,692,000 төгрөгийн ашиг авсан. Энэ мөнгөө хохирлоос хасуулан тооцуулахгүй, энэ хүнтэй ердөө 7 хоног хамтарч ажилласан гэж хэлсэн. Түүний мэдүүлэгт бодит үнэнээс зөрсөн үг их байдаг. Би эр хүнийхээ хувьд эгчид маш их гомдож байна. Намайг өөрийг нь залилаагүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Ер нь миний хэрэг дээр хохирогч нарын буруутай оролцоо нэг талаас байдаг гэж боддог. Гэвч би хэргийн гэм буруу дээр маргахгүй. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулна. ...Миний хэргийг хүнлэг энэрэнгүй, шударга ёсонд нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэж анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх хуралдаанд хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас оролцсон. *******э нь хохирлыг бодитой тогтоогоогүйд гомдолтой байдаг. Өөрөөр хэлбэл, *******ийн зүгээс хохирогч нарыг хуурч мэхэлсэн зүйл байгаагүй, өөрсдөө арилжаанд орохыг ойлгож мэдэж байсан, ашиг олсон. Хохирогч нар мэдсээр байж нийт мөнгөн дүнг хохирол гэж тооцуулсан. Мөрдөгч, прокурор хэргийн яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг адил тэнцүү цуглуулах үүрэгтэй. Гэтэл зөвхөн яллах талын нотлох баримтыг бүрдүүлсэнд нь гомдолтой байна. Иймд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Түүнээс гадна Монгол Улсад крипто валютыг хуулиар хориглосон зүйл байхгүй. Бүгд арилжаанд оролцохыг мэдэж байсан тул хуурагдаж, мэхлэгдсэн нэг ч хүн байхгүй гэдгийг хэлмээр байна. Хохирлыг бодитой тогтоож хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч ямар нэгэн арилжаа хийж байгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч нарын итгэлийг олж авахын тулд тэдэнд “Таны мөнгө ингэж өслөө” гэдэг байдлаар мөнгийг нь хэлж, 2,000,000 төгрөг авлаа гэхэд 2,100,000 төгрөг болгож шилжүүлж байсан. Энэ асуудал нь хохиролд тооцогдоогүй, хохирсон мөнгөн дүнгээр тооцогдсон. Харин хохирогч *******ын хувьд яллах дүгнэлтэд 14,850,000 төгрөг гэж дурдсан бол хэрэгт авагдсан баримтаар 10,867,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 7,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Тиймээс *******ад 3,867,000 төгрөгийг төлүүлэх зөрүүтэй гэж тооцоолж байна. Шүүх *******ын хохирлыг 14,850,000 төгрөгөөс тооцоогүй, 10,867,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг хасаж тооцоолсон. Ял хөнгөрүүлэх асуудлын тухайд, шүүгдэгч нь өмнө удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан. Түүний хувийн байдалд анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх ёстой. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч *******э нь:

2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “ашиг олно хамтарч ажиллана” гэж зар оруулж, харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эхнэр Д.гийн эзэмшлийн Хаан банкны дансыг ашиглан хохирогч *******аас 5,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүрэг **** дугаар хороо ****-р байрны гадна хохирогч *******ыг хуурч, 1 цагийн дотор мөнгийг чинь өсгөж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшлийн банкны дансаар 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 10 дугаар сарын 25-наас 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн *** дугаар хороо ***-р байрны *** тоотод оршин суух хохирогч *******ыг гэртээ байхад нь койн худалдаж авъя, ашигтай байдаг юм гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2 удаагийн гүйлгээгээр нийт 10,867,000 төгрөгийг өөрийн эхнэрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хохирогч *******г “цахим доллар гаргаад ашиг хуваана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** хотхонд байхдаа шилжүүлсэн 8,670,000 төгрөгийг Д.гийн эзэмшлийн Хаан банкны данс ашиглан хүлээн авч залилсан,

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийгөө “Долларын арилжаа хийж мөнгө олдог” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийн эхнэр гийн эзэмшлийн Хаан банкны данс ашиглан хохирогч *******гаас Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ***-р хороололд байрлах Хаан банкны тоот дугаарын данс ашиглан хохирогч *******гаас Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ***-р хороололд байрлах Хаан банкнаас 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийгөө Форексийн багш гэж итгүүлэн валютын арилжаа хийнэ, ханшийн өсөлт бууралтаас ашиг олно гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр хохирогч *******гоос 34,757,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн *******ын “...нэг хаягаас хамтарч ажиллана ашиг олно гэсэн зар байршуулсан байсан. Тодорхой мэдээлэл өгнө үү гэсэн сэтгэгдэл бичсэн санагдаж байна. Тэгсэн Крипто арилжаа судалгаа, зөвлөгөө гэсэн хаягаас чатаар бичээд хэлсэн. ...Би тэтгэврийн 6 сарын зээл бэлэн 2,879,000 төгрөг авсан, миний дансанд 2,200,000 төгрөг байсан нийлүүлээд 5,000,000 төгрөг болгоод гэсэн дансанд хийсэн. Мөн надад банк бус байгууллага гэсэн нэг данс өгчхөөд даруй устгасан. Надад ярихдаа 8 сард өдрийн 100,000 төгрөг 9 сард тэр мөнгөө авахгүй байвал 7,000,000 төгрөг болно өдрийн 140,000 төгрөг болгож өгнө тэрнээс цааш өсөөд явна гэж хэлсэн. Надад 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 700,000 төгрөг шилжүүлсэн. 08 дугаар сарын 18-нд уу 19-нд 700,000 төгрөг, 08 дугаар сарын 20-ны үеэр мөн 700,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 08 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг надад өгөөд урьд өгсөн 5,000,000 төгрөгтэй нийлүүлээд 7,000,000 төгрөг болгочихвол өдрийн 140,000 төгрөгөөр өгнө гээд байхаар нь би 2,000,000 төгрөгийг буцаагаад  шилжүүлсэн. ...2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр надаас 2,000,000 төгрөг шилжүүлж авсан юм. Яг миний өгсөн 5,000,000 төгрөгөөс бол төлөөгүй, хүү гэж 2,100,000 төгрөг өгсөн, дараа нь 900,000 төгрөг аваад 1,500,000 төгрөг болгож өгсөн, дараа нь 2,000,000 төгрөг аваад одоогоор өгөөгүй байна. ...” /1хх 17, 19/,

гэрч Д.гийн “... данс миний өөрийн данс, би 2020 онд тухайн дансыг нээлгэж ашиглаж байгаа. *******э миний нөхөр. Бид хоёр анх 2019 онд танилцаад 2021 оны дундаасаа нэг хүүхэдтэй болж байсан. Бид хоёр 2022 оны 05 дугаар сараас одоог хүртэл харилцаагүй байгаа. дугаар дансыг би өөрөө өдөр тутамдаа ашигладаг. Надаас өөр манай нөхөр ашиглаж байгаа байхгүй. ...” /1хх 24/ гэсэн мэдүүлгүүд,

ББСБ-ын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 859 дугаартай албан бичиг, гийн дугаартай харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 28-47/,

Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 5540/686 дугаартай “... тоот дансны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх дансны хуулгыг хүргүүлж байна...” гэх албан тоот, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 52, 53/,

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *******ын эзэмшлийн S9 маркийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-12/,

хохирогч *******ы “...таксинд явж байх замд өдрийн зээл гаргадаг таньдаг хүн байна уу гэж асуусан, байхгүй ээ хэдэн төгрөг хэрэг болоод байгаа вэ гэтэл 2,000,000 төгрөг хэрэг болоод байна, 1 цагийн дотор 2,150,000 төгрөг болгож өгнө гэсэн. Яаж болгож өгөх юм вэ гэхэд утсаараа доллар худалдаж аваад ханш өсөхөөр нь эргүүлээд татаад авдаг юм гэж хэлсэн. Тухайн үед надад 400,000 төгрөг байсан найзаасаа 1,600,000 төгрөгийг зээлэн гэсэн тэр залуугийн банкны данс руу нийт 2,000,000 төгрөг шилжүүлсэн. ...Хамт 1 дүгээр эмнэлгийн төлбөртэй зогсоолд 17 цаг 30 минут хүртэл цуг байж байгаад би эхнэрээ авах гээд бөхийн өргөө хамт явсан. Тэндээсээ хамт яваад гэрийн гадаа машин дотор 23 цаг хүртэл мөнгөө авах гээд хүлээсэн. дахиад 2,000,000 төгрөг зээлчих миний мөнгө түгжигдсэн байна энэ мөнгө орчихвол эргүүлээд 4,000,000 төгрөг авна та санаа зоволтгүй гэхээр нь би итгээд өдөр мөнгө зээлсэн найз аар 2,000,000 төгрөгийг гэх залуугийн данс руу нь шилжүүлсэн. Мөнгөө асуухаар ороогүй байна гэсээр сүүлдээ манайх руу цуг орсон. Одоохон гэсээр энэ тэндээс мөнгө асуугаад манай гэрт 3 хоносон. Би аргаа бараад машиндаа суулгаад зайсангийн “Ази фарм”-ын хажуу талын гэрт нь, цэцэрлэгт хүрээлэнгийн урд дүүгийнд нь очсон. Дүүгээсээ i phone 13 маркийн гар утас авч өөрийнхөө зүүж байсан цагийг иргэний үнэмлэхийн хамтаар надад барьцаанд үлдээгээд явсан. Тэр мөнгөө өөрийнхөө дансандаа аваад таны мөнгийг маргааш өгнө гэж хэлээд явсан. Тэрнээс хойш утсаар холбогдож маргааш, маргааш гэсээр 1 сар 12 хоног болсон. ...4,000,000 төгрөгийн хохирол учирсан. ...” /1хх 119-120/,

гэрч ийн “...манай нөхөр нь үл таних залуутай орж ирсэн. Энэ юун хүн вэ гэсэн чинь өдөр таксинд суугаад явж байхдаа надаас 2,000,000 төгрөг зээлбэл цагийн дотор 2,150,000 болгож өгнө гэхээр нь найз аас 1,600,000 төгрөг зээлж аваад өөрт байсан 400,000 төгрөгтэй нийт 2,000,000 төгрөг өгсөн чинь одоо хүртэл мөнгө нь ордоггүй, би аргаа бараад хамт аваад явж байна гэсэн. ...” /1хх 123-124/,

гэрч ы “...найз утсаар яриад 1,600,000 төгрөг шилжүүлээч гэхээр нь яах гэж байгаа юм вэ гэсэн чинь, таксинд суусан хүн гаднаас доллар шилжүүлж авдаг 2 цагийн дотор мөнгө гаргаж өгнө гэнээ, найдвартай би арыг нь даана гээд надаас авсан. ...22 цагийн үед над руу дахиж залгаад гэрийн чинь гадаа байна нөгөө хүний данс нь гацсан, нээгдэхгүй байна нэмж мөнгө хийвэл данс нь нээгдэнэ гэнээ гэхээр нь би ы машинд орж суугаад ...данс руу 2,000,000 төгрөг надаар шилжүүлүүлсэн. Мөнгийг нь шилжүүлж өгөөд би гэртээ орсон. ... миний хохирлыг 2022 оны 11 дүгээр сарын 20-нд бүрэн барагдуулсан. Надад хохирол санал, хүсэлт байхгүй. ...” /1хх 127-128/ гэсэн мэдүүлгүүд,

таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 86-89/,

*******ийн “ ” ББСБ-ын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 91/,

Б.ы Хаан банкны харилцах ы Хаан банкны харилцах тоот дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 93-114/,

хохирогч *******ын “...2021 оны 10 дугаар сард гээд зүс таних залуу надтай холбогдсон. Утсаар ярьж байхдаа “Койн худалдаж авах уу” гэж асуухаар нь би үгүй гэхэд удаа дараа залгаад байхаар нь би койны талаар найз нөхдөөсөө асуухад ашигтай гэж хэлсэн болохоор нь эхний ээлжид 1000 доллар буюу 2.867.000 төгрөгийг эхнэрийн данс руу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байхдаа шилжүүлсэн. Үүнээс хойш уг залуу манай гэрт ирж надад койн хэрхэн арилжих талаар заавар зөвлөгөө өгсөн. Намайг фейсбүүкээр клаб хаусын нэг өрөөнд оруулж өгсөн. Тухайн өрөөнд дандаа койн арилжаатай холбоотой асуудлыг ярьж байсан болохоор би улам итгэж байсан. Удалгүй нөгөө залуу маань надтай холбогдож сори пэй койны арилжаа болох гэж байгаа тул та энэнээс ав ашиг өндөр гарах байх гэж ятгасан. Би тэгэхээр нь зөвшөөрөөд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед данс руу 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараагаар 11 дүгээр сарын 01-ний өдөр анхны арилжаа нь явагдана гэж байснаа холбоо тасраад алга болсон...” гэсэн мэдүүлэг /1хх 166-168/,  

*******ын Хаан банкны харилцах тоот дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 172/,

иргэн *******гаас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 13 минутад бичгээр гаргасан: “2021 оны 07 дугаар сарын 26-наас 31-нийг хүртэл хугацаанд гэх хүнд нийт 13,000 цахим доллар буюу 37,000,000, 8.670.000 төгрөг шилжүүлэн өгч залилуулсан” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 217/,

хохирогч *******гийн “...Надад цахим доллар 13.000 төгрөг, 8.670.000 буюу нийт 46.000.000 төгрөгийн хохирол учирсан байна. Би өөрийн цахим долларыг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, И-март худалдааны төвд байхдаа шилжүүлсэн. Би 8.670.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхонд байхдаа шилжүүлсэн...” /1хх 230-232, 234, 235-236/,

 *******э нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2022 оны 4 дүгээр сарын 14-ний хооронд төгрөгөөр авсан 8,670,000 төгрөгийг доллароор авсан мөнгөнөөсөө 2000 доллартой тэнцэх төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. ...” /1хх 234/,

гэрч гийн “...төрсөн эгч миний binance аккаунтын нууц дугаар болон нэвтрэх нэрийг нь мэддэг юм. Манай эгч надад миний аккаунтыг ашиглаж гүйлгээ хийх гэж байгаа талаараа хэлж байсан. Би хэрэглэж мэддэггүй юм, сурах гээд нээгээд орхисон байсан ямар учиртайг нь ойлгодоггүй байсан... Би гэх хүнийг танихгүй.” /2хх 55/,

гэрч ийн “...Би Хаан банкны дугаарын дансыг 2013 оноос хойш эзэмшиж байгаа. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй хувиараа binance гэх койны сайтад доллартой адилхан ханштай койныг Монгол мөнгөөр сольдог ажил хийж байсан. Би энэ ажлыг ойролцоогоор 3 жилийн өмнөөс хийж байсан, одоогоор хийхээ больсон. 2021 оны 7 дугаар сарын 31-ний өглөө 07 цагт 1,000,000 төгрөгөөр USDT койн худалдаж авах захиалга үүсгэсэн мөнгө нь тухайн өдрөө 07 цаг 28 минутад дугаарын данснаас орж ирсэн байсан дансны эзэмшигч нь гэх хүний нэр байсан. Захиалга үүсгэсэн буюу USDT авсан аккаунт нь гэх хүний нэртэй аккаунтаас захиалга өгсөн байсан. Би 1,000,000 төгрөгтэй тэнцэх USDT-г гэх хүний аккаунтад шилжүүлсэн. Би гэх хүнийг танихгүй, уулзаж бол байгаагүй, утсаар ярьж байсан байх. Энэ хүний нэрийг нь харахаар урд нь надад захиалга өгдөг байсан хүн шиг санагдаж байна. Нэг биш нэлээн хэдэн удаа захиалга өгч авч зарж гүйлгээ хийж байсан гэсэн үг...” гэсэн мэдүүлгүүд /1хх 249/, 

Binance веб сайтад үзлэг хийсэн “...2021 оны 05 дугаар сард 5,000,000 төгрөгөөр

USDT худалдаж авсан баримт байна. 2021 оны 07, 08 дугаар саруудад ямар нэгэн гүйлгээ хийсэн түүх байхгүй...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1хх 219-220/,

Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 50/7989/8001 дугаартай “... тоот дансыг регистрийн дугаартай ийн эзэмшдэг..” гэсэн лавлагаа /2хх 14/,

Хаан банкны тоот Д.гийн эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 15-20/,

хохирогч *******гийн “...нэг залуу гар өргөөд зогсож байхаар нь авахад хорооллын алтан төгрөгийн ойролцоо очно гэхээр нь аваад явахад замдаа тэр залуу “чамд мөнгө байна уу, хөгшин нь долларын арилжаа хийж мөнгө олдог” гээд надад гар утсаараа нэг аппликейшн руу орж үзүүлсэн ба өөрийгөө гэж танилцуулсан. Тэгээд би зөвшөөрөөд 1,600,000 төгрөг оруулахаар болоод Д. гэдэг хүний данс руу би шилжүүлсэн. Ойролцоогоор 2 цаг орчмын дараа арилжаа болсон гээд тэр залуугийн данс руу мөнгө нь орсон ба тэр дор нь миний данс руу 1,600,000 төгрөгөөс гадна арилжааны ашиг гээд 150,000 төгрөг өгсөн. Тэр оройдоо би тэр залууг зайсангийн Оргил худалдааны төвийн ойролцоо гэрт нь буулгасан. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн орчимд тэр залуу над руу залгаад дахиад арилжаа хийх үү гэхээр нь би зөвшөөрсөн. Урьд орой нь би тэр залууд надад 5,000,000 төгрөгийн боломж байгаа тэр мөнгөөр арилжаа хийе гэж тохирсон байсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11-р хорооллын Хаан банкнаас мөн л Д. гэсэн данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 21-нд тэй уулзахад арилжаа дуусаагүй байна удахгүй өдөрт нэг сая төгрөг олдог болно гэж надад хэлсэн. Тэгээд өчигдөр мөн тэй утсаар ярихад одоо мөнгө хийнэ гэж хэлээд мөнгө хийхгүй байхаар нь өнөөдөр 10 цагийн орчимд гэрт нь очиход эхнэр нь гэх эмэгтэй байсан ба тэр хүн чинь хэд хоног гэртээ ирээгүй өөрсдөө нь учраа ол гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх 69-70/,

*******гийн Хаан банкны харилцах дугаартай данс эзэмшигчийн мэдээлэл болон дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 73-74/,

хохирогч *******гийн “...Өмнө уулзсан газраа *******э гэх залуутай уулзсан бөгөөд би багш нь байгаа юм. миний зааж өгснөөс буруугаар ажилласан байсан. Би ямар ч эрсдэлгүй мөнгө төгрөгийг нь гаргаж өгнө гэж хэлээд ын мөнгийг гаргаж өгч чадахгүй олон өдөр нааш, цаашаа явуулж байсан. Тэгж байснаа би найдвартай ойр дотнын хүмүүсийн мөнгийг өсгөж байгаа гэхээр нь би тэгвэл мөнгө зээлээд чамд өгөх юм бол найдвартай эрсдэлгүй өсгөөд өгөх юм уу гэхэд ямар ч асуудал байхгүй, өсгөөд өгнө гэхээр та хэдийг өгнө өгсөн мөнгийг хоногийн 1.7%-аар өсгөж өгнө 1.7% аас илүү өснө, илүү гарсныг нь би авна шүү гэж хэлээд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 12,000,000 төгрөг өгсөн гэх хүний данс руу хийлгүүлж байсан. 12,000,000 төгрөгийг дараа 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 11,550,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000, 05 дугаар сарын 01-ний өдөр 2,207,000 төгрөг, 05 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 05 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Тухайн мөнгө нөхрөөсөө цалингийн зээл авхуулсан, юмаа барьцаанд тавьсан мөнгө буюу нийт 34,757,000 төгрөг өгсөн. ...Миний данс руу олон удаагийн гүйлгээгээр ашиг гэж 27,592,000 төгрөг орсон Түүнээс би д ашиг гэж 15,900,000 төгрөг шилжүүлж, өөрөө ашиг гэж 11,692,000 төгрөг авсан. Би 11,692,000 төгрөг буцаан авсан нь үнэн. Гэхдээ би дээрх мөнгийг д өгөхийн тулд Банк бус санхүүгийн байгууллагаас хүүтэй зээлж авч байсан. Хүү төлбөрт мөнгө төлдөг. Тиймээс би д 7 удаагийн гүйлгээгээр өгсөн 34,757,000 төгрөгөө нэхэмжилж байна...” /2хх 108, 192-193/,

гэрч ы “...Би 2022 оны 02 дугаар сараас эхлэн хувиар “Binance” аппликэйшнээр доллар /USDT/ худалдаж авах, зарах арилжаа хийж эхэлсэн бөгөөд дурын иргэн дээрх аппликэйшнээр холбогдож надаас доллар авах эсвэл зарах захиалга өгдөг. Түүний дагуу би доллар зарах, эсвэл худалдаж авдаг бөгөөд гүйлгээний утган дээрээ захиалгын дугаарыг бичиж гүйлгээ хийдэг юм. Би ******* гэх хүнийг танихгүй. Тухайн хүний данс руу хийсэн зарлагын гүйлгээний утгыг харахад дандаа 4 оронтой тоо байх бөгөөд би тухайн хүнээс доллар худалдаж аваад мөнгийг нь шилжүүлсэн болж таарч байна. Тэрнээс биш би дээрх хүмүүсийг огт танихгүй...” /2хх 195-196/ гэсэн мэдүүлгүүд,

*******гийн Хаан банкны харилцах ******* тоот дугаарын дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 111-119/,

*******гийн Хаан банкны ******* тоот дугаарын дансанд үзлэг хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл /2хх 120-121/,

Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 29/1620 дугаартай данс эзэмшигчийн лавлагаа /2хх 123/,

ийн гийн Хаан банкны тоот дансны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 124-177/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрүүгийн хэргийн хүрээнд *******эд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокуророос шүүгдэгч *******эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *******ийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч *******э “...хохирлын тооцоо буруу гаргасныг залруулах..., ...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар анхан шатны шүүх дүгнэлт тооцоолол хийлгүйгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс нийт 59,277,000 төгрөг гаргуулан, хохирогч *******д 34,757,000 төгрөг, хохирогч *******т 5,000,000 төгрөг, хохирогч *******ад 3,850,000 төгрөг, хохирогч *******д 8,670,000 төгрөг, хохирогч *******д 5,000,000 төгрөг, хохирогч *******д 2,000,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогч *******ын хохирлыг яллах дүгнэлтэд “...нийт 14,850,000 төгрөгийн хохирол учруулан залилсан...” гэж бичсэн байх бөгөөд хэрэгт авагдсан хохирогч *******ын “...эхний ээлжид 1000 доллар буюу 2,867,000 төгрөгийг, ...8,000,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, *******ын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд хохирогч *******аас 2 удаагийн үйлдлээр нийт 10,867,000 төгрөгийг авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн улмаас нийт 72,277,000 төгрөг авч залилсан гэснийг 68,294,000 төгрөгийн хохирол учруулсан гэж зөвтгөх нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн хэрэгт хохирогч нарын хохирлын зарим хэсэг төлөгдсөн гэж үзэх нотлох баримтууд авагдсан байхад энэ талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

Тодруулбал, хохирогч *******т учирсан 5,000,000 төгрөгийн хохирлоос 700,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч *******ын “...миний өгсөн 5,000,000 төгрөгөөс бол төлөөгүй, хүү гэж 2,100,000 төгрөг өгсөн, дараа нь 900,000 төгрөг аваад 1,500,000 төгрөг болгож өгсөн. Дараа нь 2,000,000 төгрөг аваад өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /1хх 19/, *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 20/, ББСБ-ийн харилцагчийн дансны хуулга /1хх 43-47/,

хохирогч *******ад учирсан 10,867,000 төгрөгийн хохирлоос 7,427,500 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны хуулгууд /1хх 172, 4хх 154-165/,

хохирогч *******д учирсан 5,000,000 төгрөгийн хохирлоос 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч *******гийн “...5,000,000 төгрөгийг оруулаад 1,000,000 төгрөгийг арилжааны ашиг гэж ойлгуулан надад өгч байсан. ...” гэх мэдүүлэг /2хх 69-70/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 71/,

хохирогч *******д учирсан 34,757,000 төгрөгийн хохирлоос 11,692,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч *******гийн “...өөрөө ашиг гэж 11,692,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /2хх 192-193/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 120-121/,

хохирогч *******д учирсан 8,670,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогч *******гийн “...8,670,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх 234/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 15/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******ээс нийт 36,804,500 төгрөгийг гаргуулан хохирогч *******д 23,065,000 төгрөг, хохирогч *******т 4,300,000 төгрөг, хохирогч *******ад 3,439,500 төгрөг, хохирогч *******д 4,000,000 төгрөг, хохирогч *******д 2,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, төлөх хохирлын дүн өөрчлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тус зүйл заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор багасгаж, 4 жилийн хорих ял болгон багасгах боломжтой гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/499 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч *******ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/499 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******эд 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******эд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийнх хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэж,

4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сар 2 /хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж,

7 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс нийт 36,804,500 /гучин зургаан сая найман зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч *******д 23,065,000 /хорин гурван сая жаран таван мянга/ төгрөг, хохирогч *******т 4,300,000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөг, хохирогч *******ад 3,439,500 /гурван сая дөрвөн зуун гучин есөн мянга таван зуу/ төгрөг, хохирогч *******д 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг, хохирогч *******д 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг тус тус олгож, хохирогч *******д төлөх төлбөргүй болохыг дурдсугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА