2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/05416

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 6 13

191/ШШ2025/05416

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч П.О******* нь хариуцагчид Г.Ч******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хариуцагч Г.Ч******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч П.О*******д олгосугай.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ