2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05153

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 06

191/ШШ2025/05153

 

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Д.Батхуяг, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..................... тоот хаягт оршин суух О овогт Т.С /РД:0000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........................., өөрийн байранд байрлах, Ц газрын М-нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 57,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х,

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.О, Ч.Д,

Гэрч А.Т,

Иргэдийн төлөөлөгч Ш.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Ц газрын М-нд холбогдуулан хохирол 57,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. ...Миний бие 2020.05.04-ний өдөр Ё.А гэх хүнээс 00-00 ААА .......................... маркийн автомашиныг худалдаж авсан. Миний нөхөр Д.Э бид 2 өөрийн өмчлөлийн ................ маркийн автомашиныг худалдахаар зар тавьсны дагуу Е.А нь нөхрийн хамтаар бидэнтэй холбогдож, бидний ................ маркийн автомашиныг 155,000,000 төгрөгөөр тооцож бэлнээр 98,000,000 төгрөгийг төлж, зөрүүнд буюу 57,000,000 төгрөгөөр тооцож надад 00-00 ААА .......................... маркийн автомашиныг худалдан борлуулж, миний нэр дээр шилжүүлж өгсөн.

Тухайн үед автомашины бичиг баримт бүрэн, Авто тээврийн үндэсний төв дээр шилжүүлэг хийхээр очиход ч ямар нэгэн зөрчил гараагүй тул шууд өөрийхөө нэр дээр шилжүүлж авсан.

Гэтэл 2022.06.08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтарч Баянгол дүүргийн Нарны гүүрэн дээр явж байхад саатгуулж миний өмчлөлийн автомашиныг хураан авч журамласан бөгөөд тухайн автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулсан...

...2022.06 сард ............. дүүргийн ................. хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Тус дүүргийн шүүгч Н.Б 2022.06.24-ний өдөр 2022/ШЗ/1953 дугаартай шүүгчийн захирамжаар ...2021.10.01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Г, Д.О, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ ............... дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 402 дугаартай прокурорын зөвшөөрөл олгож, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг цагдаагийн ахлах мөрдөгч А.Т-д үүрэг болгосон байна. Гэтэл цагдаагийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т нь энэ шийдвэрийг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх эрх бүхий байгууллагад хүргүүлж, уг ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгээгүйгээр тухайн эд хөрөнгө бусдад худалдах нөхцөл бүрджээ... гэж буруутай этгээдийг тогтоосон...

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул М-ны ахлах мөрдөгч А.Т-гийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 57,000,000 төгрөгийг түүний ажиллаж байсан байгууллага болох М-наас гаргуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Ц газрын М-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч эрхийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл худалдаж авсан учраас А-гаасаа хохирлоо нэхэмжлэх ёстой...

Нэхэмжлэлээс үзэхэд ................ маркийн автомашиныг 155,000,000 төгрөгөөр тооцож бусдад зараад бэлнээр 98,000,000 төгрөгийг авч, зөрүү 57,000,000 төгрөгт тооцож 00-00 ААА улсын дугаартай .......................... маркийн автомашиныг авсан гэх бодит баримт хэрэгт байхгүй байна.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч Ш.Э ...Нэхэмжлэгч нь зүгээр байж байгаад хохирсон байх тул Ц газрын М-наас хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.17-ны өдөр 442,950 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,

-Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ц.М-гийн 2022.06.10-ны өдөр ............. дүүргийн ................. хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 4-5 х/

-............. дүүргийн ................. хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 6-15 х/

-Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх-ийн 16 х/,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 17 х/,

-Тээврийн хэрэгслийн 00000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 18 х/,

-............. дүүргийн ................. хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.24-ний өдрийн 2022/ШЗ/1953 дугаартай Хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 19-21 х/,

-2022.09.23-ны өдрийн 0522 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-ийн 22 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

4.Хариуцагчаас 2024.10.09-ний өдрийн 03/569, 2025.03.12-ны өдрийн 12/2055 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай итгэмжлэлүүд /хх-ийн 82, 98 х/,

-Ц газрын даргын 2024.08.21-ний өдрийн А/320 дугаартай Байгууллагыг төлөөлөх эрх шилжүүлэх тухай, 2024.02.21-ний өдрийн Б/205 дугаартай Цагдаагийн хурандаа П.О-ыг ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалууд /хх-ийн 83, 99 х/

-Хариу тайлбар /хх-ийн 87, 102 х/

-2022.05.04-ний өдрийн NC-01/251 тоот итгэмжлэл /хх-ийн 53 х/,

-2023.03.25-ны өдрийн NC-TF-01/123 тоот Т.О-д олгосон итгэмжлэл /хх-ийн 54 х/,

-000000000 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 71 х/,

-2023.04.10-ны өдрийн NC-01/235-2023 тоот итгэмжлэл /хх-ийн 86 х/,

-2024.03.05-ны өдрийн 01/12 тоот Б.М, С.С нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 87 х/ тус тус ирүүлсэн.

 

5.Тус шүүхийн 2025.05.23-ны өдрийн 191/ШТ2025/00489 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолоор хариуцагчийн хүсэлтээр Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас ............. дүүргийн ................. хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолтой хэргээс ......................... арлын дугаартай, ................. маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Баянзүрх дүүргийн Прокорорын газрын хяналтын прокурор Г.Ц-ын гаргасан 402 дугаартай зөвшөөрлийг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2.Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч ..................... газарт холбогдуулан хохиролд 57,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024.07.07-ны өдөр хариуцагчийг Ц газрын М-аар сольжээ. /хх-ийн 76-78, 91 х/

 

2.1.Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Ц газрын М-нд холбогдуулан гаргасан хохирол 57,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а. Д.Г, Д.О, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ............... дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц нь ......................... арлын дугаартай, .......................... маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 402 дугаартай прокурорын зөвшөөрөл олгож, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг цагдаагийн ахлах мөрдөгч А.Т-д үүрэг болгосон байдаг. Гэтэл цагдаагийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т нь энэ шийдвэрийг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх эрх бүхий байгууллагад хүргүүлээгүйн улмаас маргаан бүхий тээврийн хэрэгслийг Т.С нь худалдан авсан.

Хариуцагч байгууллагын ажилтны буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан болох нь ............. дүүргийн ................. хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.24-ний өдрийн 2022/ШЗ/1953 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасны дагуу 57,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч Ц газрын М-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч эрхийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл худалдаж авсан учраас Ё.А-гаасаа хохирлоо нэхэмжлэх ёстой. Нэхэмжлэлээс үзэхэд ................ маркийн автомашиныг 155,000,000 төгрөгөөр тооцож бусдад зараад бэлнээр 98,000,000 төгрөгийг авч, зөрүү 57,000,000 төгрөгт тооцож 00-00 ААА улсын дугаартай .......................... маркийн автомашиныг авч 57,000,000 төгрөгөөр хохирсон гэх бодит баримт хэрэгт байхгүй... гэж маргасан.

 

4.Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. ............... дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2020.04.21-ний өдрийн 402 дугаартай Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай зөвшөөрлөөр 00-00 ААА улсын дугаартай ......................... арлын дугаартай, ................. /тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 00-00 ААА улсын дугаартай ......................... арлын дугаартай, ............./ маркийн тээврийн хэрэгслийг 2020.04.21-ний өдрөөс эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хяналт тавих үндэстэй. ...Прокурорын зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа болон бүх талын арга хэмжээ авч ажиллахыг ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т-д үүрэг болгожээ. /хх-ийн 124 х/,

 

а.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1-д Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр дараахь ажиллагаа явуулна,

1.1-д үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн болон өрийн хэрэгсэл, улсын бүртгэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хянах,

1.2-т үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн болон өрийн хэрэгсэл, улсын бүртгэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгах гэжээ.

 

б.Дээрх зохицуулалтын дагуу Ц газрын М-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т нь прокурорын 2020.04.21-ний өдрийн 402 дугаартай Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай зөвшөөрөлд дурдагдсан ......................... арлын дугаартай, ................. маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгаагүйн улмаас Т.С нь 2020.05.04-ний өдөр тухайн тээврийн хэрэгслийг Ё.А-гаас өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авсан байна. /хх-ийн 16 х/

 

в.Тухайн тээврийн хэрэгслийг ............. дүүргийн ................. хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоол /тогтоох хэсгийн 11 дэх заалт/-оор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 6-15 х/

 

г.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.09-ний өдрийн 2022/ДШМ/145 дугаартай магадлалаар 11 дүгээр заалтад ... Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч нарын хувьд ноогдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг даалгасугай. гэснийг ...Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч Д.Г, Д.О, Д.Б нарын төлөх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хувь тэнцүүлэн гаргуулахыг даалгасугай. гэж өөрчилжээ. /Эх сурвалж: https://shuukh.mn/single_case/14061?daterange=2022-02-09%20-%202022-02-09&id=2&court_cat=2&bb=1/

 

д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй ба дээрх шүүхийн шийдвэрээр ............................ арлын дугаартай, ................. маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

 

5.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан.

 

а. Тодруулбал ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг болон ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад зөрчил гарган бусдад гэм хорын хохирол учруулсан тохиолдолд түүнийг ажиллуулж байгаа байгууллага, хуулийн этгээдэд хариуцлагыг хүлээлгэн гэм хорыг арилгуулахаар заасан нь зөвхөн ажилтан албан хаагчийг хөдөлмөрийн гэрээнд болон ажил олгогчийн өгсөн үүрэг зааврыг биелүүлэн хөдөлмөрлөж байгаа үйл явцад нь хамаардаг.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, /эс үйлдэхүй/, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гэдэг нь хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна.

 

Энэхүү эс үйлдэхүй нь санаатай /хүсэж хийсэн/, болгоомжгүй /үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан/ гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг юм.

 

б. Ц газрын М-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т нь прокурорын 2020.04.21-ний өдрийн 402 дугаартай Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай зөвшөөрөлд дурдагдсан ......................... арлын дугаартай, ................. маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад нь тухайн цаг хугацаанд даалгаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гэрчээр өгсөн тухайн үед Нарны хүү сарны охин ХХК, Д.Г, Д.О, Д.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд нөхцөл байдалтай холбогдуулан прокурорын байгууллага 2020.04.21-ний өдрийн 402 дугаартай зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвд хүргүүлэх байсан гэх мэдүүлэг, 2020.05.04-ний өдрийн Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт нэхэмжлэгчийн төлгөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймээс нэхэмжлэгч Т.С нь өөрт учирсан хохирлоо ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Т-гийн ажиллаж байсан байгууллага болох Ц газрын М-наас шаардах эрхтэй.

 

в.Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтныхаа хөдөлмөрлөх явцад хяналт тавих, үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах үүргийг хүлээдэг тул хариуцагч Ц газрын М нь ажилтан А.Т-гийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй. Энэ гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байх шинжид нийцэж байна.

 

6.Гэвч хариуцагчийн ...Т.С нь 00-00 ААА улсын дугаартай .......................... маркийн автомашиныг 57,000,000 төгрөгт тооцож авсан бодит баримт хэрэгт байхгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байгааг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий гэж үзэхээр байна.

 

а.Нэхэмжлэгч ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 57,000,000 төгрөгөөр тодлорхойлж байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс удаа дараа тодруулсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчид 57,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь ............. дүүргийн ................. хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.24-ний өдрийн 2022/ШЗ/1953 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдсон. Хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа гэх үндэслэлээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх энэ тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, дээрх Хүсэлт хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж нь Т.С-гийн өмгөөлөгч Ц.М-гийн 2022.10.01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад залруулга хийлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн болохоос нэхэмжлэгчид 57,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэх үйл баримтыг тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ......................... арлын дугаартай, .......................... маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 57,000,000 төгрөгийн үнэтэй байсан гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь ......................... арлын дугаартай, .......................... маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Ё.А-тай Авто тээврийн үндэсний төв дээр 2020.05.04-ний өдөр хамт очиж өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан үйл баримт тогтоогдож байх боловч ...нөхөр Д.Э бид 2 өөрийн өмчлөлийн ................ маркийн автомашиныг худалдахаар зар тавьсны дагуу Ё.А нь нөхрийн хамтаар бидэнтэй холбогдож, бидний ................ маркийн автомашиныг 155,000,000 төгрөгөөр тооцож бэлнээр 98,000,000 төгрөгийг төлж, зөрүүнд буюу 57,000,000 төгрөгөөр тооцож надад 00-00 ААА .......................... маркийн автомашиныг худалдан борлуулсан... гэх тайлбар нь баримтаар тогтоогдсонгүй.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Е.А-д ................ маркийн автомашинаа 155,000,000 төгрөгөөр зарж, 98,000,000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 57,000,000 төгрөгийн төлбөрт 00-00 ААА улсын дугаартай .......................... маркийн тээврийн хэрэгслийг тооцсон. 2010 онд үйлдвэрлэгдсэн .......................... маркийн тээврийн хэрэгсэл нь 2020 онд 57,000,000 төгрөгийн үнэтэй байсан нь нийтэд илэрхий үйл баримт гэж тайлбарлаж, маргаан бүхий тээврийн хэрэгслийн тухайн үеийн үнэ ханш нь 57,000,000 төгрөг байсан гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ болон тухайн үеийн зах зээлийн ханшийг тогтоолгохоор шүүхийн журмаар шинжээч томилуулах, үзлэг хийлгэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймд хариуцагч Ц газрын М-наас гэмт хэргийн хохирлыг арилгахад хураагдсан нэхэмжлэгч Т.С-гийн ......................... арлын дугаартай, .......................... маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ буюу хохирол 57,000,000 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

 

7. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Ш.Э ...Нэхэмжлэгч нь зүгээр байж байгаад хохирсон байх тул Ц газрын М-наас хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийн зарим хэсгийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий байна гэж үзэв.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.17-ны өдөр төлсөн 442,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Ц газрын М-наас хохирол 57,000,000 төгрөгийг гаргуулах тухай Т.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА

 

ШҮҮГЧИД Д.БАТХУЯГ

 

Д.МӨНХБАЯР