2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05156

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05156

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ...................... тоот хаягт оршин байрлах, Х ХХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М овогт Н.Э /РД:000000000/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч Н.Э нь оршин суугаа хаягаа тодруулж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М овогт Н.Э /РД:000000000/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Э-ийн оршин суух хаяг тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзжээ.

 

Х ХХК-иас 2025.04.08-ны өдөр Х.Х, Ж.Э, Т.Т, Г.Э нарт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 3125 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Х.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Э-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан Х ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА