| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03400/И |
| Дугаар | 191/ШШ2025/05253 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/05253
2025 06 10 191/ШШ2025/5253
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ................... тоот хаягт оршин суух, Б овогт С.О /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................... тоот хаягт бүртгэлтэй боловч .................... тоотод үйл ажиллагаа явуулдаг Ү ХХК /РД:00000000/,
Хариуцагч: ......................... тоотод оршин суух, Б.Ц /РД:000000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Амины орон сууц бариулах захиалгын гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хамтарч хотхон зуслангаа барицгаая төслийн хэрэгжүүлэгч гэж өөрсдийгөө танилцуулсан өөрсдийн зуслангийн газартай иргэдэд хүссэн амины орон сууцыг чанартай хурдан хугацаанд барьдаг, маш олон айл өрхүүдийг амины орон сууцтай болгосон туршлагатай талаар мэдээлэл өгч миний .............. дүүргийн .............. дүгээр хороо Хөх давааны энгэрт байрлах зуслангийн газар дээр 54 м.кв метал карказ бүхий байрыг 97,200,000 төгрөгөөр барьж өгөхөөр харилцан тохиролцож 2024 оны 08 дугаарсарын 07-ны өдөр гэрээ байгуулж урьдчилгаа 30,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Гэрээ хийгдэж урьдчилгаа төлбөр хүлээн авсан өдрөөс хойш 45-60 хоногийн хугацаанд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон юм.
Гэтэл гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр олгогдсон өдрөөс хойш хувийн орон сууц барих ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй, утсаар тодруулахад удахгүй очно өнөөдөр очно гэх мэтчилэн хугацаа зааж байдаг байсан боловч сүүлдээ утсаа авахаа байсан.
Ингээд 2025.03.13-ны өдөр хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаг .................. тоот өрөөнд очиж уулзахад зуслангийн байшин барих боломжгүй болсон төлбөрийг чинь буцааж олгоно гэхдээ одоогоор санхүүжилт байхгүй байгаа тул 2025.03.28-ны өдөр буцаан олгох талаар 2025.03.13-ны өдрийн 25/14 тоот албан бичгээр баталгаажуулж өгсөн.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй, утсаар нь асууж тодруулахад мөн санхүүжилт байхгүй талаар мэдэгдсэн тул энэхүү асуудлаар шүүхээр шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нийтэд илэрхий мэдээлэл болох .............. сайтаас хариуцагч хуулийн этгээдийн мэдээллийг шалгахад надтай гэрээ байгуулсан захирал Б.Ц-ийн талаарх мэдээлэл хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлаар бүртгэгдээгүй байх тул хамтран хариуцагчаар оролцуулах шаардлагатай гэж үзэж байна... гэжээ.
Хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан С.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч манай байгууллагад холбогдох иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт төлөх 30,000,000 төгрөгийг 2025.06.15-ны өдөр сар бүр 8,000,000 төгрөг төлж, 2025.09.15-ны өдөр 6,000,000 төгрөг төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч талаас хамтран хариуцагч Б.Ц-ээс татгалзаж, хариуцагч Ү ХХК-ийн төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Ү ХХК, Б.Ц нарт холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Ц-д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгийг 2025.06.15-ны өдөр сар бүр 8,000,000 төгрөг төлж, 2025.09.15-ны өдөр 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.О-т төлөхөөр болсон.
Хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгийг 2025.06.15-ны өдөр сар бүр 8,000,000 төгрөг төлж, 2025.09.15-ны өдөр 6,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Ү ХХК-иас тэмдэгтийн хураамжид 153,975 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 153,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгож, нэхэмжлэгчээс 2025.04.09-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Б.Ц-д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Ү ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 30,000,000 төгрөгийг 2025.06.15-ны өдөр сар бүр 8,000,000 төгрөг төлж, 2025.09.15-ны өдөр 6,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ү ХХК-иас тэмдэгтийн хураамжид 153,975 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 153,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгож, нэхэмжлэгчээс 2025.04.09-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийн үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА