Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 00063

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         Д.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Зод холбогдох 1832000000052 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                          

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, түсгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан, * тоотод оршин суух хаягтай,

  Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн № 252 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн № 694 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял болгон өөрчилсөн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Отгонтэнгэр овогт Даваажавын З. РД:/*/

 

           Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

 

Шүүгдэгч Д.З нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн № 252 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялаа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж тус хорих ангийн Хөтөл дэх ногооны хэсэгт ажиллах байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 08-нд шилжих шөнө хорих ангиас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

. Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Зын өгсөн ......... Миний бие дээд спиртэд гахай малладаг байсан ба тухайн өдөр галч хийдэг хоригдол Бт, биднийг хянаж байсан ахлах дэслэгч Мө доод талд ногоон дээр ахлах ахлагч Мө, хоригдол Су, Га нарын хамт байсан. Ахлах дэслэгч Мөоос өмнө ахлах ахлагч Мө хоригдол Бт бид хоёрыг хянадаг байсан. Тэгэхэд ахлах ахлагч Мө биднийг хянадаг байхдаа намайг зоддог байсан. Тэгээд би 2018 оны  2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 08-ны шилжих шөнө 01 цагийн үед Улаанбаатар хот руу оргон явсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

Гэрч М.Мөгийн мөрдөн байцаалтанд өгсөн ........ Би 2016 оны 6 дугаар сараас эхлэн Хорих 413 дугаар ангийн ногооны ажлын хэсэгт хянагчаар үүрэг гүйцэтгэдэг болсон, би 2016 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл 1 сар хянагчаар ажиллачихаад бууж ирээд төвийн хорих ангидаа хянагчаар ажиллаж эхэлсэн. Тэгээд дараа нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл долоон сарын хугацаанд Хорих 413 дугаар ангийн ногооны ажлын хэсэг дээд спирт гэдэг газарт хянагчаар ажилласан. Үүний дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Хорих 413 дугаар ангийн Ногооны ажпын хэсэг буюу дээд спирт гэдэг газарт хянагчаар ажилласан. Намайг ажиллах хугацаанд хүний амьний хэргээр ял эдэлж байгаа ялтан Даваажавын З, бас хүний аминий хэргээр ял эдэлж байгаа ялтан Бт нар миний хяналтанд байдаг байсан. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хорих 413 дугаар ангийн зооноос хүн аминий хэргийн учир ял эдэлж байгаа ялтан Су нэмэгдэж ирсэн. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хорих 413 дугаар ангийн зооноос хүн аминий хэргийн учир ял эдэлж байгаа Монхоодойн Га гэдэг ялтан нэмэгдэж ирсэн. Ингээд миний хяналтанд нийт 4 ялтан Ногооны ажлын хэсэг буюу дээд спиртэд гадуур заалттайгаар ял эдэлж байсан.

Миний хяналтанд ял эдэлж байгаа дөрвөн ялтанаас оргож алга болсон Д.З Хорих ангийн 119 толгой гахайнуудыг хариуцаж ажилладаг, Бт уурын зууханд шөнийн галчаар ажилладаг, М.Га Хорих ангийн трактор жолоодож тариан талбайд борно чирж ажилладаг, Су Гаийн хагалсан талбайд туслах ажилтнаар ажилладаг юм. Надтай хамт Хорих 413 дугаар ангийн автын механик албан тушаалтай, ахлах дэслэгч цолтой Мө хяналт тавьдаг. Өдөртөө Мө З, Бт хоёрт хяналт тавьж ажилладаг. Би болохоор Га, Су хоёрт хяналт тавьж ажилладаг. Байрлаж хонодог газартаа би Га, Су хоёрт хяналт тавьж хамт хонодог. Бт, З хоёр ахлах дэслэпч Мө хяналт тавьж Гахайн байрны хажуу талд байдаг байранд тусдаа хонодог. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би Га, Су хоёртой хамт тариан талбай дээр ажиллаж би хяналт тавьж ажилласан. Орой 20 цагийн орчим ажлаа зогсоогоод амрах байрандаа очсон. Амрах байрандаа очоод байж байтал Гахайн байрын хажууд байрладаг ахпах дэслэгч Мө дээр Хорих 413 дүгээр ангийн аж ахуйн ажилтан дэслэгч Оч, тооцооны нягтлан бодогч дэслэгч Тб, тооцооны нягтлан бодогч ахпах дэслэгч Өлзий-Эрдэнэ, Очийн эхнэр Нараа гэдэг хүүхэн нар ирчихсэн хөзөр тоглоод сууцгааж байсан. Би Га, Су хоёрыг дагуулаад Мөын байрладаг байран дээр очиж гахайнд өгөх шаар авах гэж очсон. Тэгээд гахайнд өгөх шаараа авчихаад ялтан З, Бт нарт “Хоол хийх будаа, мах авчих наана чинь хүмүүс ирчихсэн байгаа юм чинь доод манай байранд очиж хоол хийж идье” гэж хэлээд дөрвөн ялтанаа дагуулаад гахайн шаар, хоолны материал аваад өөрийн байрладаг байрандаа очсон. Авч очсон шаараараа өөрийн хариуцдаг 24 тооны гахайнд хоол өгчихөөд дөрвөн ялтантайгаа нийлж өөрийн байрладаг байрандаа будаатай шөлтэй хоол хийж идсэн. Ойролцоогоор 22 цагийн орчим хоол болж бид нар идэцгээсэн. Манай байрладаг байранд акумлятороор ТВ-9 телевизээр гардаг Жуман киног үзэж дуусгаад 23 цаг 15 минутын орчим би ялтанууддаа хандаж “Өглөө эрт ажилтай юм чинь эртхэн унтацгаая” гэж хэлсэн. Би Мөын хяналт тавьдаг З, Бт хоёрыг дагуулаад Мөод хүргэж өгөхөөр өөрийн байрнаасаа гарсан чинь Мө өөрөө ахлах дэслэгч Очийн машинтай миний байрладаг байрны гадаа ирээд “За хоёр хүнээ /З, Бт/ авъя даа” гэж хэлэхээр нь би “За яахав яахав, та хоёр байрладаг байрандаа очиж бай, би явган дагуулаад оччихъё” гэж хэлээд Мөын байрладаг байранд явганаар авч очиход Мө өөрөө машинтай түрүүлж очсон байсан. Очирсүрэн нар бүгдээрээ машинтайгаа буцаад явчихсан, Мө байр руугаа орчихсон байсан. Би З Бт хоёрыг дагуулаад Мөын байрладаг байранд ороод хоёр ялтаныг хүлээлгэж өпнихөөд “Хүнээ аваарай” гэж хэлээд буцаад өөрийн байр руугаа явсан. Мө өөрөө хоёр хүнээ хүлээж аваад “За за” гэж надад хэлсэн. Тэгээд би өөрийн байрладаг байрандаа буцаад очсон чинь Га, Су хоёр орондоо орчихсон байсан. Би өөрийн орондо ороод унтсан, шөнө 23 цагт тайван байгаа талаар гар утсаараа Хорих 413 дугаар ангийн холбоонд өгчихөөд унтсан. Маргааш өглөө нь буюу 2018.04.08-ны өглөө 07 цаг өнгөрч байхад сэрсэн, миний хяналт тавьдаг Га, Су хоёр хамт сэрсэн. Би хоёр хоригдолоор цайгаа чануулж хоолоо халааж идчихээд байж байтал 09 цаг 10 минутын үед Мө өөрийн 99334493 дугаарын утаснаасаа миний 99213681 дугаарын утас руу залгаж “З байдаггүйээ, хайгаад олсонгүй” гэж хэлсэн. За тэгээд ахлах дэслэгч Мө, ялтан Бт, Га, Су бид нар нийлээд Зыг дээд спиртийн хүн нуугдаж болох бүх газруудаар хайгаад олоогүй. Одоог хүртэл ангиараа нийлж хайгаад олоогүй байна. Ялтан З их дуу цөөтэй, зожиг зантай, гэхдээ бусадтайгаа эвтэй байдаг. Өөрийн хувийн амьдралаа дэлгэж ярьдаггүй, гэхдээ нэг удаа “Ээж, дүү нар Улаанбаатар хотод байдаг би гэхдээ тэд нар дээр очдоггүй” гэж ярихаар нь би чи гэртээ яагаад очдогГүй юм бэ гэж асуусан чинь З “Би хөдөө гадаа ажил хийгээд явчихдаг юм, Мандал сумын Бороо гол гэдэг газарт Даваадорж гэдэг хүний малыг маллаж ногоог нь тарьдаг байсан” гэж ярьж байсан.

Хааяа хамт хөдөө байгаагийн хувьд миний 99213681, 88823681 дугаарын утаснуудаар Улаанбаатар хотод байгаа өөрийн төрсөн дүү эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй байна гэх/, бас нэг ах руугаа залгаж ярьж байсан удаатай. Утсаар ярьсан үед нь би чанга яригч дээр нь тавьж юу ярьж байгааг нь сонсож хяндаг юм. Дүү болон ахтайгаа “Би сайн байна, миний хувийн дансанд 20,000 төгрөг хийчихээч” гэж гуйдаг байсан. Эмэгтэй дүү нь нэг удаа 20,000 төгрөг хийсэн байх шүү, ах нь мөнгө хийгээгүй байх. З өөрийн дансандаа мөнгө хийлгэчихээд хорих ангиас алба хаагч ирэх үед нь цайны идээ, дүнсэн тамхи, улаан шонхор, элсэн саахар, арвайн гурил энэ тэр захидаг юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/

 

  Гэрч Ч.Бтийн мөрдөн байцаалтанд өгсөн ........   Би 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр дэглэм буурч нээлттэй хорих хэсэгт ял эдэлж эхэлсэн.юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын эхээр Хорих 413 дугаар ангийн Ногоо тарьж, гахайн аж ахуй эрхэлдэг дээд спирт гэх газарт байдаг Хөтөлийн хөдөө хэсэгт ял эдэлж эхэлсэн. Намайг анх Хөтөлийн хэсэгт очиход Оч гэдэг хянагч хянадаг байсан. Ялтан Азбаяр бид хоёр хамт Хөтөлийн хэсэгт ял эдэлж байсан. Ялтан Азбаяр 2018 оны 01 дүгээр сард магадлангийн хурлаар орж шоронгоос гарах болсон юм. Тэгтэл ялтан Азбаярыг суллагдаж гарахаас долоо хоногийн өмнө ялтан Даваажавын Зийг Хорих 413 дугаар ангиас Дээд спиртэд байдаг Хөтөл хэсгийн зоонд авч очиж ял эдлүүлэх болсон юм. Азбаярыг суллагдахаас өмнө ялтан Зыг авч ирдэг нь ялтан Азбаярын хийж байсан гахай маллах ажлыг Зод зааж сургах зорилгоор тэгсэн юм байна лээ. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын сүүлчээр билүү 02 дугаар сарын эхээр ч билүү хянагч, ахлах ахлагч Мө Дээд спиртийн Хөтөлийн зоонд ирж биднийг хянах болсон юм. Мө ахлагчийг ирэхэд З бид хоёр хамт Хөтөлийн хэсэгт ял эдэлж байсан. 2018 оны 03 дугаар сард Хорих 413 дугаар ангийн төвийн хэсгийн зооноос ялтан Су нэмэгдэж ирж дээд спиртийн Хөтөлийн хэсгийн зоонд ирсэн. З Су бид гурвыг хянадаг хянагч Мө ахлагч Хөтөлийн хэсгийн ойр амьдардаг малчин Мойлоо гэдэг залуутай найзлаж ойр дотно нөхөрлөдөг. Мө ахлагч ганцаараа архи уучихдаг, халамцуу үедээ их агсам зантай юм шиг байна лээ. Мө ахлагч ялтан Зтой таарамжгүй харьцаатай юм байна лээ. Мө ахлагч архи уусан үедээ ялтан Зыг “Чи муу намайг матсан, бууны нохой” гэж доромжилдог байсан. Хөтөлийн хэсгийн зоонд шинэ баригдсан гахайн байрны зүүн хойд хэсэгт байдаг уурын зуухан би хонож шөнө галчаар ажилладаг, өдөр нь унтаж амардаг юм. Харин шинэ баригдсан гахайн байрны баруун урд буланд байдаг амрах байранд ялтан З, Су нар болон хянагч Мө нар хамт нэг өрөөнд амардаг. Тэгтэл 2018 оны 03 дугаар сард ялтан З надад хандаж “Энэ Мө ахлагч согтуу шөнөжин надад үүрэг тавиад намайг унтуулсангүй, би энэ гахайн байрыг нь дийлэхгүй ч үгүй юм байна, бие хаа өвдөөд байна” гэж ярихаар нь би “Чи дарга нарт нь хэлээч” гэж хэлсэн З “За за” гэж ярилцаад өнгөрсөн. Ялтан З гахайн байранд бүх гахайг өдөрт гурав хооллож, баасыг нь өдөрт гурван удаа авч цэвэрлэж өдөржингөө ажилладаг, Мө ахлагч ажлын шаардлага өндөртэй, Зод энэ байдал нь хэцүү санагддаг юм шиг надад харагдсан. Би ялтан Зын үсийг нь сахалын машинаар авч хусч өгдөг байсан, Зын толгой битүү сорвитой байсан. Яагаад сорвитой байгаа талаар нь асуухаар З “Урьд нь хоёр удаа осолд орж байсан” гэж ярьдаг, толгой нь өвдөж, даралт нь ихсээд байдаг гээд өдөрт эм Мө ахлагчаас байнга авч уудаг байсан. Биднар дээр 2018 оны 04 дүгээр сарын эхээр ялтан Га, хянагч ахлах дэслэгч Мө нар нэмэгдэж дээд спиртийн Хөтөлийн хэсгийн зоонд ирсэн. Дээд спиртийн Хөтөлийн хэсгийн зоонд 2018 оны 04 дүгээр сарын эхээр хоёр хянагч, дөрвөн ялтан болсон учраас шинэ баригдсан гахайн байранд ахлах дэслэгч Мө ялтан З бид хоёрыг хянадаг болсон. Харин хянагч Мө болохоор ялтан Су, Га хоёрыг хянаж Хөтөлийн хуучин зооны хажуу талын ажилчдын байранд байрладаг болсон юм. Би болохоор уурын зуухандаа галчаар ажиллаж хонодог, харин Мө ахлах дэслэгч З хоёр нэг байранд хамт хонодог юм. 2018 оны 04 дүгээр сарын 06-аас 2018 оны 04 дугаар сарын 07-нд шилжих шөнө уурын зууханд галчаар ажиллаж хоносон. 2018 оны 04 дугаар сарын 07-ны өдөр зуухныхаа галыг зогсоогоод дотор нь унтаж амарсан юм. Би 2018.04.07-ны орой 17 цагийн орчим би унтаж байгаад сэрээд гарч бие засахаар гартал З шинэ гахайн байрны хажуу талын түлээн дээр түлээ хагалаад зогсож байхаар нь би хажуугаар нь зөрсөн чинь З “Би түлээ хагалаад хоол хийх гэж байна, Мө ахлах дэслэгч будаатай хуурга хий гэж байна, би хийж барах болох уу яах бол” гэж ярьсан. Би бие засч шээчихээд буцаад зуухандаа ороод байж байтал Мө ахпах дэслэгч ирээд “Бтоо хөргөгчнөөс хоол хийх махаа аваад ир” гэж хэлэхээр нь би уурын зууханд байдаг хөргөгчнөөс махаа аваад Мө ахлах дэслэгч, З нарын байрладаг өрөө рүү орсон чинь Мө ахлах дэслэгч надад хандаж “Бтоо чи будаатай хуурга хийчих” гэж хэлэхэр нь би будаатай хуурга хийсэн, З болохоор амрах байраа цэвэрлэж аяга тавагаа уугаасан.

Яг хоолоо хийгээд эхэлж байтал буюу 18 цагийн орчим Хорих 413 дугаар ангийн санхүүгийн ажилтан, офицер залуу ганцаараа ирсэн, би нэрийг нь сайн санахгүй байна, тэр залуу цагаан өнгийн суудлын жижиг машин өөрөө жолоодоод ирсэн. Тэр залуу ирээд Мөтой хамт хоёулаа хуванцар ванна дотор ус хийж байгаад толгой хүзүүгээ угаасан. Мө ахлах дэслэгч гар утсаараа төвөөс ирж байгаа бололтой хүнтэй утсаар яриад байсан. Би хоол болчихоор нь гал дээрээс хоолоо аваад хутгаж өгчихөөд Мө ахлах дэслэгчээс “Би явж болох уу” гэж асуусан чинь Мө ахлах дэслэгч намайг “Яв яв” гэж хэлэхээр нь би бушуухан гараад өөрийнхөө уурын зууханд очиж шөнө галлах найман хувин нүүрсээ зуух руу оруулаад галаа асаагаад байж байтал 19 цагийн орчим миний араас уурын зууханд З ганцаараа орж ирсэн. З надад “Төвөөс Мө ахлах дэслэгч дээр Оч хянагч, санхүүгийн ажилтан Тб нар болон авгай нар нь хамт ирэхээр нь хоол аягалаж өгөөд би орж ирлээ, өө 19 цаг болж байна би гахайныхаа хоолыг бэлдлээ” гэж хэлээд З гахайныхаа хоолыг бэлдсэн.

Тэгээд 20 цагийн орчим З бид хоёр миний байдаг уурын зууханд байж байтал Мө ахпагч ганцаараа уурын зууханд орж ирээд “Энд хүмүүс ирчихсэн байна, мөд явахгүй юм шиг байна, та хоёр мах будаагаа авч очоод доор байрлалтай ажилчдын байранд очоод хоолоо хийж ид” гэж хэлэхээр нь З бид хоёр уурын зууханд байдаг хөргөгчнөөс махаа аваад жижиглэж хэрччихээд ажилчдын хуучин байр руу явж Га, Су хоёр дээр нэмэгдэж очоод будаатай шөл хийсэн. Араас Мө ахпагч хоол болохоос өмнө бид нар дээр ирсэн, тэр үед Мө ахлагчаас архи үнэртэж байсан. Мө ахлагчийн байрладаг байранд З, Су, Га бид нар 22 цагаас ТВ-9 телевиз дээр гардаг Жуман олон ангид кино үзэж байгаад дуусгаж чадалгүй Мө ахлагч “Би З та хоёрыг байр руу чинь хүргэж өгье” гэж хэлэхээр нь киногоо дуусгалгүй З бид хоёр байрнаас нь гарсан. Тэгтэл ажилчдын байрны гадаа цагаан машин ирж зогссон дотроос нь Мө ахлах дэслэгч Мө ахлагчтай ярьж “Өө манай хоёрыг хүргэж өгөх гэж байна уу” гэж асуусан чинь Мө ахлагч “Тиймээ” гэж хэлээд З бид хоёрыг явганаар дагуулаад бид нарын байрладаг байр руу явсан.

Мө ахлагч, З бид гурав шинэ гахайн байрны гадаа очиход Мө ахлах дэслэгч байрны гадаа “За хоёрыг аваад ирэв үү” гэж Мө ахлапнтай ярьж байсан. Мө ахлах дэслэгч өөрөө түрүүлээд байрладаг байр руугаа орсон, араас нь би орсон чинь Мө ахлах дэслэгч архи уучихсан байгаа бололтой анзаарагдсан. Тэгээд Мө ахлах дэслэгч надаас “З яасан” гэж асуухаар нь би “Одоо орж ирэх гэж байна” гэж хэлсэн чинь З Мө хоёр араас орж ирсэн. Тэр үед цаг 23 цаг өнгөрч байсан байх ширээн дээр хөзөр тоглосон бололтой гар нүүрийн алчуур дэвссэн байсан. Архины шил, татсан тамхи энэ тэр байгаагүй. Би Мө ахлагчийн байрладаг өрөөнөөс өөрийн хариуцдаг уурын зуухандаа гал түлэхээр гарч явсан, харин Мө ахлах дэслэгчийн байрладаг байранд Мө ахлагч, Мө ахлах дэслэгч, З гурав үлдсэн. Би уурын зуух руугаа ороод галаа түлээд усны темпартур, моторын даралтаа хянаад байрандаа хоносон, уурын зуухнаасаа гарч яваагүй. Тэгтэл 2018.04.07-оос 2018.04.08-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчим миний уурын зууханд байдаг ханын цаг зай уь дуусаад зогссон байсан. Цаг зогсчихсон байхаар нь би гахайн байран дундуур яваад Мө ахлах дэслэгчийн өрөөний цонхоор ханын цагийг нь харсан чинь 07 цаг 30 минут болж байсан. Мө ахлах дэслэгч орондоо байгаа харагдаж байсан, харин Зын унтдаг ор нь хүн унтсан бололтой засаатай, дээд хөнжилийг нь ярж орхисон байхаар нь би Зыг босоод шээхээр явж дээ гэж бодсон. Би гахайн байран дундуураа явж уурын зуухандаа очиж ус буцалгагч дээр цай чанаад Мө ахлагч, Га, Су гурав дээр 08 цагийн орчим халуун савтай цай авч очиж өгсөн. Цайгаа өгчихөөд эргээд уурын зуух руугаа явж очоод галаа манаж мотороо унтраачихаад унтаж амрахаар ороо зассан. Миний араас уурын зууханд Су гахайнд өгөх шаар авахаар түрдэг тэрэг түрж ирэхээр нь би “Манай Зыг харав уу” гэж асуусан чинь Су “Үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь Су бид хоёр Зын байж болох газруудаар нь хайсан чинь байхгүй байсан, толгой тархи муутай болохоороо энд тэнд уначихсан юм биш байгаа даа гэж бодсон. Зыг хайгаад олохгүй болохоор нь Мө ахлах дэслэгч 09 цагийн орчим сэрээд бие засаад явж байхаар нь би Су, Га бид гурав “Нөгөө З чинь байдаггүйээ” гэж хэлсэн чинь Мө ахлах дэслэгч “Би Зыг гахайгаа хооллоод явж байгаа гэж бодоод байгаа шүү дээ” гэж тайванаар хэлсэн. Мө ахлах дэслэгч Мө ахлагчийн гар утсаараа дуудсан, Су бид хоёр тэр үед нэг зуу гаруй гахайгаа хооллож байтал Хорих 413 дугаар ангиас алба хаагчид ирээд эрэлийн ажил хийгдэж эхэлсэн. Ингээд өнөөдрийг хүртэл Зыг эрж хайгаад олоогүй. Ялтан Д.З надад оргож явах талаар ерөөсөө ярьж байгаагүй, харин удахгүй магадланд орж суллагдаж гарна, гараад бие хаагаа эмчлүүлнэ гэж ярьж байсан. З шоронд олон жил ял эдэлсэн, удахгүй магадлангаар суллагдах боломжтой байсан. Би Зыг оргосон гэж бодохгүй байна, З ямар нэгэн гадны нөлөөллийн улмаас явсан байх гэж бодож байна. Хорих ангийн магадлангаар ороод суллагдаж гарахаар дэмжигдсэн, удахгүй шүүхийн магадлангаар орж бүр мөсөн суллагдах боломжтой болчихоод байсан юм. Тэгж магадлан хүлээж байгаа хоригдол хэзээ ч оргож байсан түүх байдаггүй, оргож явах битгий хэл үг яриагаа цэнээд бусадтай маргалдаж зөрчил гаргахыг ч хүсдэггүй юм шүү дээ.

Миний бодлоор Мө ахлагч л архи ууж согтоод Зод агсам тавьсан байж магадгүй гэж бодож байна. Тэр шалгаанаар З явчихсан байж магадгүй гэж бодож байна. Энэ бол миний зүгээр бодол шүү гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-28 дугаар хуудас/

 

 Гэрч Б.Сун мөрдөн байцаалтанд өгсөн ...... Би 2018.02.26-ны өдөр Хорих 413 дугаар ангийн төвийн зооны 3 дугаар хэсгээс Хорих 413 дугаар ангийн Хөтөлийн хэсэг гэдэг хөдөө газарт очиж хянагч Мө ахлагчийн хяналтан дор ял эдэлж эхэлсэн. Намайг Хөтөлийн хэсгийн зоонд очиход Мө ахлагчийн хяналт дор ялтан З, ялтан Бт нар ял эдэлж байсан. Бт нь гахайн байрны шөнийн галчаар ажиллаж байсан, ялтан З нь Хорихын 100 гаруй гахайг маллаж хооллож баасыг нь цэвэрлэдэг ажил хийдэг байсан. Би нэмэгдэж очоод ялтан Зод туслаж гахай хооллох, гахайн баас цэвэрлэх ажилд нь тусалдаг байсан. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын эхээр төвийн хорих ангийн зооноос ялтан Га бид нар дээр нэмэгдэж очсон, Га Хөтөлийн хэсгийн зоонд очсоны маргааш өдөр нь хянагчаар Мө ахлах дэслэгч нэмэгдэж очсон. Ингээд Хөтөлийн хэсгийн зоонд дөрвөн ялтан, хоёр хянагч байсан учраас хоёр хэсэг хуваагдаж байрлаж амардаг болсон. Шинэ баригдсан гахайн байраны ажилчдын байранд ялтан З, Мө ахлах дэслэгч хоёр байрладаг, уурын зууханд ялтан Бт байрлаж шөнө галлаж хонодог байсан. Харин Хөтөлийн хуучин зооны хажуу талын ажилчдын хуучин байранд Мө ахлагч, ялтан Га бид гурав байрладаг байсан. Д.З алга болохын өмнөх өдөр буюу 2018.04.07-ны бямба гарагт Га трактор жолоодоод ногооны талбай дээр борно чирж газар тэгшилж байсан, би Гатэй хамт тракторыг нь ээлжлэн жолоодож ногооны талбай дээр ажилласан. Гахайн байранд болохоор ялтан З ажиллаж гахайгаа хооллож, баасыг нь авч ажилласан, ялтан Бт шөнө галлаж өдөр нь унтаж амарсан. Ингээд 2018.04.07-ны орой 19 цаг өнгөрч байхад Га бид хоёр ажлаа дуусгаад амрах байрандаа ирэхэд Мө ахлагч зурагт үзээд сууж байсан. Га бид хоёр өөрсдийн хариуцдаг орон нутгийн үүлдрийн гахайнуудыг хоолыг нь өгчихөөд амрах байрандаа орчихоод би ганцаараа гарч бие засах гэж гарсан чинь Мө ахлах дэслэгчийн байрладаг байрны гадаа хоёр суудлын авто машин ирчихсэн байсан. Тэр хоёр машины нэг нь цагаан өнгөтэй, нөгөө нь саарал өнгөтэй машин байсан. Тэр машинууд 20 цагийн орчим ирсэн байх. Мө ахлагч, Га бид гурав амардаг байрандаа ороод байж байхад гаднаас ялтан З, ялтан Бт хоёр хоол хийх мах, будаа, ногоо барьсаар орж ирсэн. Тэгээд З ах, Бт ах хоёр будаатай шөлтэй хоол хийсэн хоол нь 22 цаг өнгөрч байхад болж бид нар аяглаж идсэн.

Бид нар 21 цаг 30 минутаас ТВ-9 телевиз дээр гардаг Жумун киног үзэж гэж хүлээсэн чинь нэг өөр нэвтрүүлэг гараад 22 цаг өнгөрч байхад бидний үздэг олон ангид Жумун кино гарсан. Жумун киног Мө ахлагч, Бт, З, Га бид нар үзэж байхад дундуур нь реклам гарсан чинь Мө ахлагч“Маргааш өглөө эрт босно, одоо наад кино чинь нэг рекпам гараад дуусах гэж байна” гэж хэлээд кино дуусаагүй байхад З, Бт хоёрыг Мө ахлах дэслэгч рүү хүргэж өгөхөөр явсан. Тэр гурвыг гараад явсан хойно нь Га бид хоёр өөрсдийн ороо засаад өрөөний гэрлийг унтраагаад 23 цаг өнгөрч байхад унтахаар хэвтсэн. Га бид хоёрыг унтахаар орондоо хэвтэж байхад Мө ахлагч буцаж ганцаараа орж ирээд “Та хоёр унтах гэж байна уу, унт унт” гэж хэлээд өөрөө хажуу талын үүдний өрөөнд орондоо ороод гутлаа тайлж байгаа нь сонсогдож байсан.Унтаж хоноод маргааш өглөө нь 07 цаг 30 минутын үед Мө ахлагч намайг дуудаж сэрээгээд “Босоорой” гэж хэлэхээр нь би босч гал түлээд, гал дээр хоолоо тавиад өчигдөрийн хоолоо халаагаад Га, Мө ахлагч бид гурав хоолоо идсэн. Хоолоо идчихээд Га бид хоёр дээд хэсэгт байрладаг Мө ахлах дэслэгчийн харгалздаг шинэ гахайн байрнаас орон нутгийн гахайнуудад өгөх шаар, тракторт хийх түлш авахаар түрдэг тэрэг түрээд дээр нь 200 литрийн боошиг, 20 литрийн канистар аваад очсон чинь Бт ах уурын зуухандаа байсан, Бт ах “З танайхаар очсон уу" гэхээр нь би очоогүй гэж хэлсэн чинь “Хаашаа явчихваа, шээж баах гээД явчихвуу” гэж хэлээд ойр хавьд хайсан чинь байхгүй болохоор нь 08 цаг 30 минутын үед Га ах Мө ахлах дэслэгчид “З байхгүй байгааг хэлсэн” чинь Мө ахлах дэслэгч “Шээж баах гээд гарсан юм бишүү наад хавиараа сайн хайгаач” гэж хэлэхээр нь дахиж хайгаад ч олдоогүй. Мө ахпах дэслэгч Мө ахлагч руу утасдаж З байхгүй байгааг хэлсэн чинь Мө ахлагч мотоцикльтойгоо дээд шинэ гахайн байранд дээр ирсэн. Тэр хоёр төвийн хорих руугаа хэлж мэдэгдсэн төвийн хорихоос нь хүмүүс очиж хайсан. Ийм л зүйл болсон. Тийм муу бол байгаагүй, Мө хянагч Зод өөрийнхөө тамхинаас хүртэл өгч байсан, төвөөс хүмүүс ирэхэд дүнсэн тамхи захиж авч ирүүлээд З бид хоёрт хүртэл хувааж өгч байсан. Загнахын хувьд Мө ахлагч ажпын шаардлага өндөр тавьдаг З ах бид хоёрыг “Гахайн баасаа сайн ав, наад гахайнууд чинь баасан дээрээ хэвтээд байвал хөл гар нь доглоод чийгний өвчтэй болчихдог” гэж хэлж байсан. Би 2018.02.26-ны өдөр Хөтөлийн зоонд очсоноос Мө ахлагч өдрийн цагаар хоёр удаа архи уучихсан согтуу байсан. Мө ахлагч согтчихоороо үглэж ажил төрлөө сайн хий гэж байгаад унтчихдаг юм. З ах намайг 2018.02.26-ны өдөр Хөтөлийн зоонд очсноос хойш толгой өвдөөд байна, хоолой аргаж өвдөөд байна г гэж ярьдаг байсан. Тэрнээс оргох талаар ярьж байгаагүй. З ах зан аашын хувьд хүнтэй яриа хөөрөө муутай, хэг ёг яриатай. Би нэг удаа ярьж харьцаж үзэх гэсэн чинь хэг ёг яриад байхаар нь би дахиж сайн харьцахаа больчихсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/

 

Гэрч М.Гаийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Би 2013.09.26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэгээд 2013.12.23-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хорих 413 дугаар ангид ял эдэлж байна. Би өөрөө тракторын жолооч мэргэжилтэй болохоор Хорих 413 дугаар анги намайг 2014 оны хавар 05 дугаар сараас эхпэн жил болгон газар тариа, ногоо хураалт, ногоо тариалалтын ажилд трактор жолоодуулан ажиллуулж байна. Энэ жил буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хорих 413 дугаар ангийн төвийн хэсгийн зооноос намайг авч дээд спиртэд байдаг Хөтөлийн хэсгийн зоонд хүргэж трактор жолоодуулан ногоо тарих талбайг боловсруулж байгаа. Намайг Хөтөлийн хэсгийн зоонд очиход хянагч Мө ахлагч, ялтан З, Су, Бт гурав хамт байсан. Намайг очсноос хойш 2 хоногийн дараа 2018.04.04-ний өдөр Мө ахлах дэслэгч нэмэгдэж очиж хяналт тавьж байсан. Бид нар олуулаа болсон учраас Ногооны хэсэг, Гахай маллагааны хэсэг болж хоёр хэсэг хуваагдсан. Ногооны хэсэгт хянагч Мө ахлагч, ялтан Су бид гурав орж Хөтөлийн зооны хажуу талын хуучин шургааган хашаатай байрны хажуу талын ажилчдын байранд Мө ахлагч, Су бид гурав байрласан. Гахайн аж ахуйн хэсэгт Мө ахлах дэслэгч, ялтан Бт, ялтан З нар байрлаж ажилладаг байсан. Д.Зыг оргож алга болохын өмнөх өдөр буюу 2018.04.07-ны Бямба гарагт Су бид хоёр хорихын ногоон өнгөтэй бага оврын тракторыг жолоодож ногооны талбайд Борно чирж ажилласан. Орой 19 цаг 30 минутын үед ажпаасаа бууж байрлаж байсан амрах байр руугаа явж очсон. Су бид хоёрыг амрах байр руу явж байх үед Мө ахлах дэслэгчийн хариуцдаг гахайн байрны хашааны гадаа цагаан өнгөтэй болон мөнгөлөг саарал өнгөтэй хоёр суудлын авто машин ирчихсэн байсан. Су бид хоёр шууд хариуцан ажилладаг орон нутгийн 24 тооны гахайндаа хуурай хоол, спиртийн шаарыг нь өгчихөөд амрах байр руугаа орсон чинь Мө ахлагч гар нүүрээ угаагаад сууж байсан. Су бид хоёр гар нүүрээ угааж байхад гаднаас З, Бт хоёр хоол хийх мах, цагаан будаа, төмс барьчихсан орж ирээд “Дээд хэсэгт Мө ахлах дэслэгч дээр хүмүүс ирчихсэн байна, хэдүүлээ эндээ эртхэн шиг хоолоо хийгээд идчихье” гэж хэлсэн. Мө ахлагч хажууд байгаа учраас ялтан бид нар хоорондоо хэн ямар хүмүүс ирсэн талаар ярилцаж асууж чадаагүй өнгөрсөн. Тэгээд Бт хоол хийж, З галыг нь түлж өгсөн, энэ үед Мө ахлагч бид нартай хамт байсан. Будаатай шөл хийж 22 цагийн үед хоол болж бид нар аяглаж идсэн. 21 цаг 30 минуганд ТВ-9 телевиз дээр гардаг Жумун олон ангид уран сайханы кино яг цагтаа эхлээгүй 22 цагийн үед эхэлж бид нар хоолоо хийж идэнгээ кино үзсэн.

Тэгээд 23 цаг өнгөрч байхад Мө ахлагч “За маргааш ажилтай юм чинь эртхэн унт, З, Бт хоёрыг би хүргэж өгнө” гэж хэлээд дагуулаад гарсан, Мө ахлагчийг явсны дараа Су бид хоёр гэрэл, зурагтаа унтраагаад ороо засаад орондоо 23 цаг өнгөрч байхад орсон. Су бид хоёр орондоо ороод унтаагүй байхад Мө ахлагч удалгүй буцаж бид хоёр дээр ирээд “Өө та хоёр кино үзэхгүй байсан юм уу, унтах гэж байгаа юм уу” гэж хэлээд өөрөө унтдаг үүдний өрөөний орон дээр очоод хувцасаа тайлж, орондоо орж байгаа нь сонсогдож байсан. Өдөржин газар шорооны ажил хийсэн Су бид хоёр орондоо ороод нам унтаж өглөө Мө ахлагч 07 цаг өнгөрч байхад “Босоорой” гэж дуудаж сэрээсэн. Сэрээд Су гал түлж урьд шөнийн хоолоо халаачихаад “Би дээд гахайн байран дээр очоод цай чанасан байвал аваад ирье” гэж хэлээд явсан. Су удалгүй хүрч ирээд “Цай чанаагүй байна” гэж хэлэхээр нь би “Тэр хэд боссон байна уу” гэж Сугаас асуусан чинь Су “Нөгөө хоёрын Бт нь уурын зуухандаа байна, З нь боссон бололтой орондоо байхгүй байна, Мө ахлах дэслэгч унтаж байна” гэж хэлсэн. Цай байхгүй болохоор нь бид нар доод байрандаа цай чанаж уучихаад, хоолоо идэж дуусгаад орондоо нутгийн гахайнууддаа өгөх шаар авараар түрдэг тэрэг түрээд 200 литрийн боошиг дээр нь тавиад гахайн байр руу явсан. Гахайн байран дээр очоод уурын зуухны хойно байдаг шаар авдаг газарт очиход Бт гарч ирсэн. Би трактортоо хийх түлш авчихаад уурын зуухан дээр буцаад очсон чинь Бт, Су хоёр “З байхгүй байна” гээд хайгаад явж байсан. Уг нь З босчихсон гахайнуудаа хооллож байх ёстой хүн чинь бүх гахайнууд нь хоолгүй байж байхаар нь гайхаад Бт, Су бид гурав ойр хавиар хайсан чинь олдоогуй. Мө ахлах дэслэгчид 08 цаг 50 минутын орчим босчихсон бие засаад явж байхаар нь би “З байхгүй байна” гэж хэлсэн чинь “Хаачсан юм бол, гахайн дотроо байхгүй байна уу” гэж хэлэхээр нь “Бид нар ойр хавьд үзээд байхгүй байна” гэж хэлсэн. Мө ахлах дэслэгч Мө ахлагч руу утасдаж “З байхгүй байгаа талаар хэлсэн” чинь Мө ахлагч ирээд бид нар бүгдээрээ нийлж Зыг хайгаад олоогүй. Ингээд төвийн хорих руугаа хэлсэн, төвийн хорихоос хүмүүс ирж хайгаад одоог болтол олоогуй байна. Тэрийг мэдэхгүй байна. Өдөр ажиллаж ядраад шөнө нам унтсан болохоор мэдэхгүй байна. Намайг 2018.04.02-ны өдөр Дээд спиртэд очсноос хойш бол Мө ахлагч архи ууж байгаагүй. Би харин хэдхэн хоног хамт байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ял эдэлж байгаа хүмүүс айлаар орж явах эрх байхгүй болохоор гардаггүй шүү дээ. Тэр байтугай замаар явж байгаа хүмүүс хүртэл юм асуухад гарч уулзаж, хариулах эрх байхгүй шүү дээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/

 

Гэрч П.Бтгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 17 цаг өнгөрч байсан байхаа би эхнэр Хоыг авахаар машинтайгаа бараан зах дээр ирсэн чинь Нз Дээд спирт дээр очиж Мөыг эргэчихээд ирье цуг явах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн тэгээд манай эхнэр Хо бид 2 зөвшөөрсөн тэгсэн зах дээр Оч, Ттоо нар машинтайгаа ирэхээр нь би өөрийнхөө машиныг гэрийнхээ гадаа үлдээчихье гээд гэрийнхээ гадаа машинаа үлдээгээд Очийн гранде марк 2 загварын 48-58 СЭҮ дугаартай тээврийн хэрэгсэлтэй Оч, Тт, Нз, манай эхнэр Хо бид 5 гарсан тэгээд замаараа Хэрлэн-2 дэлгүүрээс Тт, Оч нар юм авна гэж ороод ус, ундаа, талх, тамхи, нэг шил Эвок, нэг шил Хараа нэртэй архи нийт 2 шил архи аваад гарсан. Тэгээд 18 цаг өнгөрч байсан байх Мөын ажилд гарч байгаа Дээд спирт гэх газар очоод амралтын байрлуу орсон тэгэхэд өрөөнд Өлзий, Мө өөрөө байсан бас Золбоо гэх хянагч залуу байсан тэгээд тэр Золбоо гэх хянагч залуу нь бид нартай мэндэлчихээд зөрөөд гарсан тэгсэн Өлзий гар утсаараа Үои1иЬе-с юм үзээд сууж байхаар нь юу үзэж байгаа юм гээд харж байсан юм тэгсэн хоол болсон байхаар нь хоол идээд тэгээд бид нар хөзөр тоглохоор болсон чинь Оч, манай эхнэр Хо нар тоглоогүй бид 5 муушиг тоглоод сууж байсан тоглож байхад Оч архиа тойруулсан манай эхнэр миний хажууд сууж байсан. Тэгээд тоглож байгаад 22 цаг өнгөрч байхад архи дууссан тэгээд заза явцгаая эртхэн харъя гээд гарцгаасан. Тэндээс гараад Өлзийгийн машинд Тт суугаад, Очийн машинд би болон манай эхнэр Хо Очийн эхнэр Нз нар суугаад Зүүнхараад гэртээ ирж амарсан. Маргааш нь өглөө нь буюу 2018 оны 04 сарын 08-ны өдрийн өглөө би босоод бие засаад байж байтал манай эхнэр Хо “Өчигдөр бид нарыг явсны дараа хоригдол оргосон гэж байна шдээ” гэж хэлсэн тэгээд л мэдсэн дээ. Одоогоос 2-3 жилийн өмнө Очийн эхнэр Нзтай манай эхнэр Хо бараан зах дээр сууж ажиллахдаа танилцаад тэгээд бид нар гэр бүлийн найзууд болсон. Мөыг би багаас нь мэднэ манай байрны хүүхэд тэгээд бас манай сургуулийн доод анги болохоор таньж мэддэг байсан тэгээд одооноос 3 жилийн өмнөөс найзлаж нөхөрлөж байна гэр бүлийн найзууд байгаа юм. Нз, Оч нар явна явах уу гэхээр нь ханьтай цуг явсан юмаа ямар нэгэн шалтгаан байхгүй Мөыг эргье гэхээр нь л цуг явсан юм. Өлзий гэх залуу очсон би марк дугаарыг нь мэдэхгүй байна бага оврын жииптэй очсон байсан би Өлзий. Тт нарыг зүс таних болохоос ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ээ. Золбоо гэх хянагч, Өлзий, Мө нар өөр хүн байгаагүй бид нарыг ороход Золбоо гэх залуу бид нартай мэндэлчихээд гараад явсан. Мө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан Золбоо гэх залуу нь бид нарыг ирэнгүүт гараад явсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гаднаас харахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бололтой байсан. Яг ямар шалтгаанаар орж гараад байсныг мэдэхгүй юм орж ирээд сууж л байсан тэгээд гараад явчихна, архинаас уух нь уусан гэхдээ хэр уусныг мэдэхгүй юм Оч архи тойруулж байсан юм би тоглож байсан болохоор анзаараагүй ээ. Бид нар 2 шил архийг 5-лаа хувааж уусан Нз, Хо нар уугаагүй тэгээд явъя гээд явсан Мө гайгүй байсан, Мө нь зүгээр байсан ер нь бид нараас согтсон хүн байгаагүй ээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-34 дүгээр хуудас/

 

Гэрч Х.Батын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 14 цагийн үед байхаа би гэрийнхээ ойролцоох Базар гэх айлд байж байтал Хорихын ажилтнууд ирээд Дээд Спиртэд байсан манай ялтан оргочихлоо та энэ талаар мэдэх зүйл гарвал энэ утсаар холбогдоорой гэж хэлээд ялтны талаарх мэдээлэлтэй цаас тарааж өгөөд явсан ингэж л мэдсэн өөр мэдэх зүйл байхгүй ээ. 2018 оны 04 сарын 07-ны өдрийн өглөө 06 цаг өнгөрч байхад босоод галаа түлж цайгаа уучихаад Базар гэх хойд айлын очдог тэнд өдөржингөө байж байгаад орой нь гэртээ харьдаг юм манай эхнэр хүүхдүүд Баруун-Өлөнтөд хашаа байшинд амьдардаг би хөдөө байшингаа хараад тэнд байдаг юм манай мал аж ахуйд Мөнхбат ахын малтай цуг байдаг юм. Би 2018 оны 04 сарын 07-ны өдөр Базар ахынд байж байгаад 20 цагийн үед гэртээ хариад гал түлээд радиа чагнаж байгаад төд удалгүй унтаж амарсан маргааш нь буюу 2018 оны 04 сарын 08-ны өдрийн өглөө 06 цаг өнгөрч байхад босоод галаа түлээд тамхи татаж сууж байгаад 2 хөгшин дээр очиж зурагт үзэж өдөржингөө байж байгаад орой нь гэртээ харьдаг юм. 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 15 цагийн үед байхаа би Баажаагийнд эмээдийн гөлөм авахаар очсон тэгсэн араас машинтай хүмүүс ирсэн дотор нь бөө явж байгаа гэж байсан тэгээд Хэрх уулын овоо тахина гэхээр нь би тэр хүмүүстэй цуг овооруу очсон тэгээд тахилга нь орой 19-20 цагийн үед байхаа овооноос буусан тэгэхээр нь би тэр хүмүүстэй цуг аж ахуй ороод эгч Байгалмаагийн гэрт очиж хоноод маргааш өглөө нь айлын хүнээр Баажаагийнд хүргүүлээд мотоциклио аваад цаашаа гэртээ харьсан. Би очиж байсан хамгийн сүүлд 2018 оны 03 сарын 19-ний өдөр Мөгоос мотоциклийнхоо арын дугуйг очиж авсан тэрнээс хойш очоогүй ээ. 2017 оны 11 сарын сүүлээр байхаа Мойлоо буюу Ганбаатар гэх манай найз намайг дуудаад идшээ хийх гэсэн ганцаардаад байна хүрээд ирээч гэхээр нь би мотоцикльтойгоо очиж цуг янзалж өгсөн тэгсэн буцах гэсэн чинь мотоцикль асахп/й байхаар нь би Мойлоо буюу Ганбаатарын гэрийн гадаа орхисон юм тэгсэн. 2018 оны 02 сарын сүүлээр цагаан сарын дараа байхаа Мө намайг Улаанбаатар хотод явж байхад утсаараа залгаад би мотоциклио асаасан чинь хойд дугуй нь болохгүй байна чиний мотоциклийн хойд талын дугуйг авчих уу гэхээр нь би зөвшөөрөөд дулаан орохоор очиж авна шүү гэж байсан юм тэгээд 2018 оны 03 сарын эхээр Мөтой утсаар яриад дугуйгаа авъя гэтэл хэд хоногоос авчих би нэг дугуй олоодохъё гэсэн тэгэхээр нь за тэг хэлчихээд байж байтал 2018 оны 03 сарын 19-ний өдөр их дулаахан өдөр байсан юм тэгсэн Мө мотоцикльтойгоо манайд ирж намайг аваад бид 2 гахайн байранд нь очоод би Мөгийн мотоцикльноос өөрийнхөө хойд дугуйг тайлж байтал нэг залуу хажууд ирээд тамхи ороож миний хийж байгаа зүйлийг харж байхаар нь би нэг харж байсан юм тэгсэн дараа нь буюу 2018 оны 04 сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтнууд зарлал тараахаар нь хартал тэр залуу байсан нэрийг З гэдгийг нь мэдсэн. Би Мөтой цуг очоод түүний мотоциклийг гахайн байрны дэргэд байрлуулж дугуйгаа салгаж аваад хашааны хаалгаар гараад урдуур нь яваад гахайн байрнаас зүүн урд байрлах Ганбаатарын гэрт очсон тэгээд мотоциклио асаагаад гэртээ харьсан. Мө манай өвөө Төмөрбаатарын хамаатан юм өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй хааяа надруу залгаж өөрт хэрэгтэй юмаа асуудаг юм. Би тэр мотоцикпийн дугуй авах гэж л нэг удаа очиж байсан өөрөөр очиж байгаагүй Мө хааяа утсаар тракторын бэлбэг хэрэгсэл асуудаг юм байвал хэлдэг тэгэхээр өөрөө ирээд авчихдаг юм Би хэдэн ялтан байдгийг нь мэдэхгүй юм гэхдээ манай аж ахуйн Га гэх залуу хавар болохоор газар тариалангийн үеэр гараад ирдэг тийм болохоор зүс мэднэ гэхдээ уулзаж учирж байгаагүй ээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/

 

Гэрч Д.Хоын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:....... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын барааны зах дээр бэлэн хувцасны лангуу түрээслэдэг юм 2018 оны 04 сарын 07-ны өдрийн 17 цагийн үед байхаа манай нөхөр намайг авахаар манай ажил дээр очсон тэр үед Нз бид 2 Мөыг очиж эргэх үү гэж ярьж байсан тэгсэн тэр үед нөхөр Бтга орж ирсэн тэгээд бид нар Дээд Спиртэд очиж Мөыг эргэхээр болоод Оч, Тб нарт хэлээд удалгүй Оч, Тб нар ирээд бид 5 барааны захаас гараад манай машиныг гэрийн гадаа тавиад Очийн тоёота гранд марк 2 загварын 48-58 дугаартай тээврийн хэрэгсэлтэй Оч. Тб, Нз, манай нөхөр Бтга бид 5 дээд спиртрүү очихоор гарсан. Замаараа аж ахуйн засмал замын зүүн талд байдаг дэлгүүрээс Оч, Тб нар юм авна гээд орсон удалгүй нэг тортой зүйл аваад гарч ирсэн гаднаас харахад ус, ундаа, боов, боорцог харагдаж байсан тэгээд цаашаа Дээд спиртэд очсон тэгсэн Өлзийбаяр түрүүлээд очсон байсан бид нар гахайн байрны амрах өрөөнд ортол Өлзийбаяр. Мө, Мө нар байсан тэгээд бид нарыг ороход цай хийж өгөөд бид нар амсаад хоол идсэн удалгүй юм ярьж сууж байгаад өндөр шилтэй архи гаргаж ирээд хөзөр тоглосон би тухайн үед хөзөр тоглоогүй орон дээр суугаад гар утсаараа тоглоод байж байсан. Тэгээд бид нар оройхон 23 цагийн үед харьцгаахаар болоод гарсан. Зүүнхараад ирээд шууд гэр гэртээ харьж амарсан. Мө нь манай найз Очийн найз байгаа юм тэгээд танилцсан юм таньж мэдэх болоод 2-3 жил болсон байхаа. Өлзийбаяр, Мө, Мө нар байсан. Мө, Мө нар эрүүл саруул байсан. Тиймээ бид нарыг нэг ялтан орж ирээд гарсан тухайн үед би царайг нь харсан болохоор нэр усыг нь мэдэхгүй байж байгаад хэд хоногийн өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан орж ирээд Д.Зын зургийг харуулсан тэгсэн тэр орж ирээд гарсан ялтан мөн байна лээ. Өөр ялтан орж ирсэн эсэхийг би мэдэхгүй байна анзаараагүй байж магадгүй. Өрөөнд орж ирээд нэг аяга аваад гарсан ямар ч байсан орж ирээд зуухтай хэсэгрүү явчихаад эргээд гарсан бид нартай харьцаагүй ээ. Мө, Мө архинаас уусан хэр уусныг мэдэхгүй байна бид нарыг явахад хэвийн л үлдсэн. Би сайн мэдэхгүй байна нэ өндөр шилтэй архи гаргаад ууж байсан явахдаа архи дарс үлдээгээгүй ээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-38 дугаар хуудас/

 

 Гэрч Э.Мөын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.......... Би 2013 онд Батлан хамгаалахын их сургуулийн Инженерын сургуулийн төгсөж, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 413 дугаар ангид “Авто тоног төхөөрөмжийн механик албан тушаалд ажилд ороод 4 жил болж байна. Тэгтэл 2018.04.04-ний өдөр Хорих ангийн дарга дэд хурандаа А.Батхуяг надад “Маргааш Хөтөлийн хэсэгт очиж ажилла” гэж амаар үүрэг өгсөн. 2018.04.15-ны хавьцаа дэслэпн Очийг явуулна, чи Очийг очтол хяналт тавиад байж байгаарай гэж хэлж явуулсан. Намайг 2018.04.04-ний өдөр Хөтөлийн хэсгийн зоо буюу дээд спиртэд очиход хянагчаар ахлах ахлагч Мө, ялтан Д.З, М.Га, Б.Су, Бт нар гадуур заалттай ажил хийж байсан. Би Хорих ангиас гарахдаа Мө ахлах ахлагч руу залгаж “Би чам дээр нэмэгдэлээр очиж байна, Нармандах жолоочтой шаар аваад очиж байна” гэж хэлсэн чинь Мө “Өө за за тэгвэл би гахайн байрны урд байдаг амрах байрнаас доод ажилчдын байр руу нүүчихье, чи энд ирээд гахайн байрны амрах байранд байна биз” гэж хэлж байсан. Намайг очиход ахлах ахлагч Мө ялтан Га, Су хоёрыг хөнжил пүүгээтэй нь авч очоод хуучин ажилчдын амрах байр руу нүүчихсэн байсан. Тэгээд би очоод шинэ гахайн байрны баруун урд талд байдаг .ажилчдын амрах байранд орж байрласан. Намайг очиход ялтан Д.З миний амардаг байранд надтай хамт нэг өрөөнд амьдрахаар байрласан. Ялтан Бт болохоор уурын зууханд шөнөжин гал түлж хонодог байсан. Ялтан Га, Су нар болохоор ногооны талбай дээр трактор жолоодож газраа засч бэлтгэдэг, хянагч Мө хянадаг байсан. Би болохоор ялтан З, Бт хоёрт хяналт тавьдаг, З өдөржин гахайнуудыг маллаж хооллож, баасыг нь цэвэрлэдэг байсан. Бт уурын зуухандаа ажилладаг, бас гахайн будаа няцалдаг байсан. Тэгтэл 2018.04.07-ны бямба гарагт үдээс хойш надтай хамт ажилладаг Хорих 413 дугаар ангийн тооцооны нягтлан бодогч Өлзий-Эрдэнэ миний 99334493 дугаарын утас руу залгаад “Найз нь малын хэсгээс буугаад явж байна, би чам дээр очлоо шүү” гэж хэлэхээр нь би “Тэг тэг” гэж хэлсэн, тэгээд ялтан Бт, Зоригг хоёроор будаатай хуурга хоол хийлгүүлээд байж байтал Өлзий-Эрдэнэ Мандал сумын Хорих 413 дугаар ангийн малын хэсгээс өөрийнхөө Субару Порестер загварын авто машинаа жолоодоод 19 цагйин орчим ганцаараа над дээр ирсэн. Өлзий-Эрдэнэ “Малын хэсгээс шууд ирлээ, шорооноосоо салаадахъя” гэж хэлсэн, ялтан гахайн байран дотроо байхаар нь би дуудаад “Толгой хүзүү угаах ус халаачих” гэж хэлсэн З ус буцалгагчаар ус халааж өгсөн. Ингээд Өлзий-Эрдэнэ бид хоёр толгой хүзүүгээ угаасан. Энэ үед З, Бт хоёр хоол хийж л байсан. Өлзий-Эрдэнэ машинаасаа нэг шил Евок архи 1 ширхэг, хоёр шилтэй ундаа, нэг уут чихэр авч ирсэн байсан. Өлзий-Эрдэний араас 19 цаг жоохон өнгөрч байхад Хорих 413 дугаар ангийн тооцооны нягтлан бодогч Тб, аж ахуйн ажилтан дэслэгч Оч, Очийн эхнэр Нз, манай гэр бүлийн найз Бтга, Бтгын эхнэр Хо нар Очийн цагаан өнгөтэй Гранд Марк-2 загварын авто машинтай ирсэн. Мө ахлах ахпагч манай байранд ороод ирчихсэн байсан. Тэр сүүлд ирсэн хүмүүсийг ирэхэд үед Бт, З хоёрын хийсэн хоол болж Бт нь хоолоо хутгачихаад гараад явсан, З үлдээд будаатай хоолыг ирсэн хүмүүст аяглаж өгсөн, аяга нь дутаад цайны аяга таваганд хоол хийж өгсөн. З хоол аягалаж өгчихөөд гараад явсан. Зыг гараад явсан хойно бид нар хоолоо идчихээд эхлээд Өлзий-Эрдэний авч ирсэн Евок архийг хувааж ууцгаасан, Оч аяглаж өгч байсан. Архи ууж байхдаа Өлзий-Эрдэнэ, Тб, Бтга, Нз бид нар муужиг тоглосон. Эхний Евок архийг ууж дуусаад Зүүнхараагийн төвөөс Оч нар ирэхдээ ууттай хуурай идэх юм, 0,75 граммын Хараа архи авч ирсэн байсныг нь гаргаж Хараа архийг нь бүгдээрээ хувааж ууцгаасан. Ингэж хөзөр тоглож байгаад орой 23 цаг өнгөрч байхад бүгдээрээ тарцгаахаар болсон. Би Очтэй хамт түрүүлж гараад хүмүүсээ харчихаад ирье гэж гараад Мө нарын байрлаж байсан доод арын байранд очихоор явж байтал урдаас Мө ялтан З, Бт хоёрыг дагуулаад гарч ирсэн. Би Очийн машины цонхыг онгойлгоод Мөд “Очиж байгаа юм уу” гэж хэлсэн чинь Мө “Тийм” гэж хэлэхээр нь Оч бид хоёр буцаж яваад миний байрладаг байранд очсон. Тэр үед над дээр ирсэн хүмүүс ерөнхийдөө явах гээд байж байсан. Би ялтан З, Мө нар орж ирэхээр нь Зоос “Доор хоолоо хийсэн юм уу? Хоол үлдсэн юм уу” гэж асуусан чинь З “Доор байранд хоол байгаа" гэж хэлэхээр нь би Очээс “Хоол байгаа гэж байна идэх юм уу” гэж асуусан чинь Оч “Хоол идэхгүй яах юм бэ” гэж хэлсэн. Тэгээд төвөөс ирсэн хүмүүс бүгд “За ядарч байна, амарцгаая” гэж хэлээд хоёр машинаа жолоодоод Зүүнхараагийн төв рүү явсан би араас нь гаргаж өгсөн, эргээд ороод ирсэн чинь манай өрөөнд З, Мө ахлагч хоёр сууж байсан, Бт уурын зуух руугаа явсан байсан. Би амрах байрандаа ороод шууд ороо засаж эхэлсэн, З ч бас ороо зассан. Би орондоо орж байхдаа ялтан Зод “Миний хажуу талын цонхонд хөшиг хийгээрэй” гэж хэлсэн, Мө ор засч байхад өөрийнхөө байр руу явчихсан. Би өөрийнхөө оронд ороод унтахаар хэвтэж байхад З цонход хөшиг хийж байгаа нь харагдсан, тэгээд би 23 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Шөнө сэрээгүй, маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад босоод харахад Зын ор нь дэлгээтэй, хөнжил нь яраатай байхаар нь би Зыг босчихсон юм байна даа гэж бодсон. Би гараад бие засчихаад буцаж ороод хөшигөө сөхчихөөд хэвтсэн чинь нойр хүрэхгүй шинжгэй болохоор н& дахин босч хүндээр бие засаад сууж байсан чинь гахайн байрны хашаан дотор Су, Бт, Га гурав юм хайгаад бололтой яваад байхаар нь очоод юу хайгаад байгаа юм бэ гэж асуусан чинь “Даргаа нөгөө З байхгүй байна" гэж хэлсэн. Би “Гахайн байрандаа байгаа юм бишүү” гэж хэлсэн чинь “Байхгүй байна” гэж хэлсэн. Гахай хооллодог шааранд унаж үхчихээгүй байгаа гэж бодоод шаарны нүхэнд үзсэн чинь байхгүй байсан. Би Мө руу утасдаж “З байхгүй болчихлоо” гэж хэлсэн. Бид нар тэр хавиар нүх жалганд уначихсан байж магадгүй гэж бодоод хэсэг хайж байгаад олдохгүй болохоор нь төвийн хорих руугаа мэдэгдэж төвийн хорихоос нэлээд хэдэн хүн ирж хайсан боловч олоогүй. Одоогхүртэл олоогүй байна. Би яг үнэнийг хэлэхэд тэрийг мэдэхгүй байна, би ядраад унтчихсан байна лээ. Би 23:40 цаг өнгөрч байхад ядраад нам унтсан, З хэрвээ оргож алга болсон бол эрт явсан байж магадгуй гэж бодож байна. З их дуу цөөтэй, бусадтайгаа ч гэсэн нээх юм ярихгүй дуу цөөтэй хүн байсан. Ярихаараа ээрч муурч ярьдаг хүн байсан. Ялтан З халзан толгойтой, хар богино курткатай, хар биеийн тамирын канттай өмдтэй, гутал хувцас нь ботинк гуталтай байгаа. Яг хэвийн байдаг байсан. З хоол идэхдээ сайн л даа. Хоол ундандаа сайн байсан. Хэвийн байдаг. Яахав ажлын шугамаар хянагч Мө ажлаар шахдаг байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дугаар хуудас/

 

Гэрч А.Абийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 04 сарын 08-ны өдрийн өглөө 11 цагийн үед байхаа манай эхнэр Нарантуяа, хүү Даваажав нарын хамт портер маркийн 91-93 серийн дугаарыг нь мэдэхгүй байна машинтай гурван найзын агуугийн наад талаар даваад явж байтал нэг хар хувцастай хүн далалаад гүйгээд ирэхээр нь мал асуух гэж байгаа юм байхдаа гэж бодоод зогстол дээд спиртээс буюу гахайн байрны ялтан оргосон энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу танайхаар хүн амьтан очсон уу гэж асуусан тэгэхээр нь бид 3 хараагүй тийм хүн ирээгүй гэхээр нь бид 3 манай гэрийн гадаа мотоцик/1ь, морь байгаа аваад явчихавдээ гэж бодоод Зүүнхараад ирсэн тэгсэн Зүүнхараагийн худалдааны захын хэвэг зардаг газрын дэргэд оргосон ялтны талаар мэдээлэл наасан байсан тэгсэн манай хүү уншчихаад тэр оргосон ялтныг Д.З гэдэг юм байна гэж хэлсэн. Тэгээд тус өдрийн орой манай гэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан ирж хоносон та таньдаг юм биш үү ирсэн гээд асуугаад байсан. Ардчилсан хувьсгал болоод бүх юм хувьд шилжиж байхад Даваажав ах малтай Бороогийн голын тийшээ гарсан тэр үед би азарга адууг нь малладаг байсан харин Д.З хонийг нь малладаг байсан тиймээс би зүс мэднэ ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ээ харин Д.З Мойлоо буюу Ганбаатарт би А.Аб болон эхнэрийг нь танина гэж ярьсан байна лээ яахав зүс мэдэж магадгүй харин ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Дээд спиртэд ирчихсэн гахайны ажил хийж байгаа гэж би мэдээгүй ээ. 2018 оны 04 сарын 07-ны өдрийн өглөө 06 цагийн үед босоод түлээ модоо хөрөөдөөд малын баасаа хааяад 11 цагийн үед дууссан тэгээд туглаа тэжээсэн, үдээс хойш үхрээ саагаад малын ажпаа дуусаад 20 цаг өнгөрч байхад унтаж амарсан нээрээ 15 цагийн үед манай хүү Даваажав машинтайгаа бас найз гэх Унагаа гэх залуу ирсэн байсан маргааш нь надтай Зүүнхараа орж хэвэг авах ёстой байсан юм гаднаас өөр хүн амьтан ирээгүй бид 4 унтаж амарсан маргааш нь буюу 2018 оны 04 сарын 08-ны өдрийн өглөө 11 цагийн үед Зүүнхараа орохоор явж байхад тэр хорихын ажилтан залуу таараад ялтан оргосон талаар мэдэж байгаа зүйл байна уу гээд асуусан. Тэгээд Зүүнхараагаас хэвгээ ачаад 16 цагийн үед гэртээ харьсан манай хүү Даваажав, найз Унагаатайгаа буцаад Зүүнхараалуу явсан. Би ажилтан болон ялтан нартай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй харьцаж байгаагүй хамгийн сүүлд 2017 оны намар 09 сарын сүүлээр алдсан 2 үхрээ алдсан асууж очсон тэгэхэд Мө байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/

 

Гэрч Т.Гбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Дээд спиртэд байдаг Хөтөлийн хэсэг гэдэг хорих ангийн ногооны талбайн ертөнцийн зүгээр зүүн урд талд нь Ойролцоогоор 1 километр газарт төрсөн эцэг Төмөр болон хойд эх Ханд нарын хамт мал маллаж амьдардаг юм. Тэгээд хааяа хянагч Мө дээр өдрийн цагаар очиж ойр зуурын юм ярьж хөзөр тоглодог юм. Хамгийн сүүлд Мө дээр 2018.04.05-ны өдөр 11 цагийн орчим очиж асахгүй байгаа зурагтыг үзэж асааж өгсөн, удалгүй ойролцоогоор 30 минутын дараа Мөгийн байрлаж байгаа газраас гарч мотоцикльтойгоо Хараа гол руу явж үхрээ усалсан. Тэгээд тэрнээс хойш Мөтой уулзаагүй, 2018.04.08-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Мө мотоцикльтойгоо манай гэрт орж ирээд “Манай нэг хүн алга болчихлоо, энэ хавиар хүн амьтан харагдсан уу” гэж асуусан. Манай гэрийн орчим хоригдол ялтан харагдаагүй болохоор би Мөд “Харагдаагүй” гэж

хзлсэн. Мөгоос хойш хорих ангийн ажилтан бололтой хүмүүс гурван удаа ирж манай гэрээс үзлэг шалгалт хийгээд явцгаасан. Би Мө дээр очихдоо тэр алга болсон хоригдол З гэдгийг бол харж байсан, хараад танина. Их туранхай тоожоо муутай, үг дуу цөөтэй хүн байгаа санагдсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Цэцэгжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2018 оны 04 сарын 08-ны өдрийн өглөө 11 цагийн үед байхаа манай хүү Д.Зыг хорих ангиас оргочихлоо гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нар ирсэн тэгээд 7 хоног шахуу гэртээ ирж магадгүй гээд тэд нар сахисан. Тэгсэн 2018 оны 04 сарын 15-ны өдрийн 22 цаг 15 минутын үед байхаа гэрийн хаалга тогшихоор нь хаалгаа онгойлготол миний хүү Д.З байсан тэгэхээр нь би гэртээ оруулаад суулгасан тэгээд би бие засчихаад гэртээ ороод байж байтал гаднаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нар орж ирээд Д.Зыг аваад явсан ийм асуудал болсон. Д.З оргосон байхдаа надтай холбогдоогүй 2017 оны 09 билүү 10 сард байхаа Д.З Нисэхийн тэнд эмнэлэгт хэвтсэн тэгэхэд нь би эргэж очиж байсан юм тэрнээс хойш уулзаагүй байж байгаад цагаан сарын үеэр утсаар ярьсан биеийг нь асуугаад ярьсан тэгсэн 20.000 төгрөг өгөөч гэж дүү Буянтдаа хэлсэн гэж байсан үүнээс хойш огт холбогдоогүй ээ. 1975 оны 03 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын 1-р төрөхөд төрсөн багадаа Завхан аймгийн Цагаанхайрхан суманд эмээ өвөө дээр өссөн тэндээ сургуульд 5-р анги хүртэл сурч байгаад Улаанбаатар хотод ирээд 49-р сургуульд сурч байгаад 8-р ангиа төгсөөд 2-р ТЭМС-д суралцсан. Тэгээд ТЭМС-г төгсөөд Өмнөговь аймгийн 0167-р ангид цэргийн алба хааж ирээд 1998 оноос хойш ганцаараа амьдарч байгаад Ундрах гэх хүүхэнтэй амьдарч байгаад мөн салсан одоо нэг хүүхэдтэй тэр нь Шинэхүү гээд хүү байгаа одоо 14 настай юм. Зан байдлын хувьд бусдад их тусархуу амьтан хайртай, төлөв даруу хүү юм байгаа юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45 дугаар хуудас/

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 16-23 дугаар хуудас/

            Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 47-49 дүгээр хуудас/

           Шүүгдэгч Д.Зын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 61 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Зын гарын хээний дардас /ХХ-ийн 63 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Зын ялын тооцооны тодорхойлолт /ХХ-ийн 65 дугаар хуудас/

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн № 252 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 66-68 дугаар хуудас/  зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.З нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн № 252 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн № 694 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял болгон өөрчилж уг ялаа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж тус хорих ангийн Хөтөл дэх ногооны хэсэгт ажиллах байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 08-нд шилжих шөнө хорих ангиас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Зыг хорих ялаар шийтгүүлж ял эдэлж байхдаа оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Д.З нь хорих ял шийтгүүлсэн байхдаа оргон зайлсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Зод холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

 

Шүүгдэгч Д.Зын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор хорих байгуулагад ял эдэлж байхдаа оргон зайлсан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Зод ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 08 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Хорих ангиас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Д.З нь бусдад төлөх төлбөргүй болно.

           

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт нь хадгалах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Отгонтэнгэр овогт Даваажавын Зыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ангиас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Зыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Зод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 08 хоногийн ялыг нэмж нэгтгэн бүгд эдлэх ялыг 02 жил 05 сар 08 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Зод оногдуулсан 02 жил 05 сар 08 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Зын эдлэх ялд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Зод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Хэрэгт хавсарган ирүүлсэн сидиг хавтаст хэрэгт хавсарган хадгалсугай.

 

     8.Хэрэгт битүүмжилсэн болон хувийн бичиг баримт шилжин ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Д.РЕНЧЕНХОРОЛ.