Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 770

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би Д.А*******ийн нэхэмжлэлтэй, Барилга хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.А*******ийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхээр шийдвэрлэгдэж буй иргэн Д.А*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний  газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч миний бие энэхүү хүсэлтийг гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн “Иргэн Т.Бүдээгийн 144 айлын үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын эскиз зураг болон уг зургийн дагуу Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон актыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.А******* нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд уг хэргийн улмаас хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Д.А*******ийн нэхэмжлэлтэй, Барилга хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.А******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ             О.ОЮУНГЭРЭЛ