2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05309

 

 

 

 

 

 

 

 

 

2025 6 10

191/ШШ2025/05309

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай оршин байрлах, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай  тоотод оршин байрлах ОБМА ХХК,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай тоотод оршин байрлах Т******* Л*******,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай тоотод оршин суух Б******* З******* нарт холбогдох,

216,840,915.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ОБМА ХХК, Т.Л*******, Б.З******* нар нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1745115881 тоот Зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 299,000,000.00 /Хоёр зуун ерэн есөн сая/ төгрөгийн зээлийг жилийн 19.8% /Арван ес аравны найм/ хувийн хүүтэй, 24 /Хорин дөрөв/ сарын хугацаатай зээл авсан. Талууд ЗГ1745115881 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ1745115881 тоот барьцааны гэрээгээр  хаягт байрлах, нэгж талбарын 1801603831 дугаар бүхий 10000 м.кв газрыг барьцаалсан болно. 2. Гэрээний үүргийн зөрчил: Талуудын хооронд байгуулагдсан ЗГ1745115881 тоот зээлийн гэрээний хугацаа 2026.03.05-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, хугацаандаа төлөөгүй 138 хоног хэтрүүлэн банкыг хохироож байна. Иймд зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж нэхэмжлэл гаргаж байна. 2025 оны 04 сарын 22-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөр Зээлийн хүү 199,310,709.09 төгрөг 16,890,962.72 төгрөг Нэмэгдүүлсэн хүү Иймд Голомт банк нь ОБМА ХХК, Т.Л*******, Б.З******* нараас ЗГ1745115881 тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 216,840,915.11 (Хоёр зуун арван зургаан сая найман зуун дөчин мянга есөн зуун арван таван төгрөг арван нэгэн монго) төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй" гэж, 158 дугаар зүйлийн 158.1- т "Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана" гэж тус тус заажээ. Нэхэмжлэлийн шаардлага: 1. ОБМА ХХК, Т.Л*******, Б.З******* нараас Голомт банктай байгуулсан 351745115881 тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 216,840,915.11 (Хоёр зуун арван зургаан сая найман зуун дөчин мянга есөн зуун арван таван төгрөг арван нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү. 2. 301745115881 тоот тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ1745115881 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан хөдлөх хөрөнгийн гэрээгээр тус тус хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: Голомт банк ХК нь ОБМА ХХК, Т.Л*******, Б.З******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 216,840,915.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг төлбөрийг хариуцагч нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 9 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2025 оны 11 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2026 оны 01 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.16 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Хугацаат өдрүүдэд төлөлтүүдийг хийгээгүй тохиолдолд Э-******* улсын бүртгэлийн дугаартай гудамж хаягт байрлах нэгж талбарын 1801603831 дугаар бүхий 10,000 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангууулах болохыг хариуцагч нар хүлээн зөвшөөрөв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч ОБМА ХХК, Т.Л*******, Б.З******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 216,840,915.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 216,840,915.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хариуцагч ОБМА ХХК, Т.Л*******, Б.З******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 9 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2025 оны 11 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2026 оны 01 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.16 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Хугацаат өдрүүдэд төлөлтүүдийг хийгээгүй тохиолдолд Э-******* улсын бүртгэлийн дугаартай хаягт байрлах нэгж талбарын 1801603831 дугаар бүхий 10,000 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангууулах болохыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 216,840,915.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ОБМА ХХК, Т.Л*******, Б.З******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 9 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2025 оны 11 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2026 оны 01 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.5 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 31,140,152.16 төгрөгийг тус тус төлөх, мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Э-******* улсын бүртгэлийн дугаартай хаягт байрлах нэгж талбарын 1801603831 дугаар бүхий 10,000 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангууулах харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч ОБМА ХХК, Т.Л*******, Б.З******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,312,355 төгрөгийн 656,177.5 төгрөгийг улсын орлогоос, 656,177.5 төгрөгийг хариуцагч ОБМА ХХК, Т.Л*******, Б.З******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ОБМА ХХК, Т.Л*******, Б.З******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ