Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00857

 

 

 

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00857

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

   

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, **** байрлах, О.М,

хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын *** дугаар багийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Л.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: *** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 167,592 төгрөг, зээлийн хүү 17,756 төгрөг, нийт 185,348 (нэг зуун наян таван мянга гурван зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01024/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *** тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан. 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч О.Б  Л.Ц 2023-12-27-ны өдөр *** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1. 2024 оны 10 сарын 18-ний өдөр 285,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй *** тоот зээлийг ХААН банк дахь * тоот дансанд, зээлдэгч Л.Ц  нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Л.Ц  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-06-06-ний өдрийн байдлаар:

1. **** тоот зээл 2024 оны 12 сарын 17-ний өдөр дуусч үндсэн зээлээс 117,410 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 167,592 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 231 хоногийн хүү 87,725 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 69,969 төгрөгийг хасаж нийт хүү 17,756 төгрөг, нийт дүн 185,348 /нэг зуун наян таван мянга гурван зуун дөчин найман/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** тус шүүхэд гаргасан тайлбартаа: ****-с хариуцагч Л.Ц с зээлийн гэрээний үүрэгт 185,348 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Л.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага 185,348 төгөргийг бүрэн төлж биелүүлсэн байна.

Иймд Л.Ц т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б  нь Л.Ц т холбогдуулан *** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 167,592 төгрөг, зээлийн хүү 17,756 төгрөг, нийт 185,348 (нэг зуун наян таван мянга гурван зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 185,348 (нэг зуун наян таван мянга гурван зуун дөчин найм) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. (хх-ийн 17 дугаар тал)

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О.Б -ийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,210.44 (зургаан мянга хоёр зуун арван төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийн тал хувь болох 3,105.22 (гурван мянга нэг зуун таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,105.22 (гурван мянга нэг зуун таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,105.22 (гурван мянга нэг зуун таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч О.Б  (****)-д олгохоор тогтов.

Хариуцагч Л.Ц  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч О.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ц т холбогдох, *** тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 167,592 төгрөг, зээлийн хүү 17,756 төгрөг, нийт 185,348 (нэг зуун наян таван мянга гурван зуун дөчин найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 185,348 (нэг зуун наян таван мянга гурван зуун дөчин найм) төгрөгийг О.Б -д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,210.44 (зургаан мянга хоёр зуун арван төгрөг дөчин дөрвөн мөнгө) төгрөгийн тал хувь болох 3,105.22 (гурван мянга нэг зуун таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,105.22 (гурван мянга нэг зуун таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3,105.22 (гурван мянга нэг зуун таван төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч О.Б  (**)-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Ц  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЖАРГАЛ