Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00861

 

 

 

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00861

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                    

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ** дүүрэг, ***давхарт байрлах, Б.Б  (****),

хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын **** тоотод оршин суух, Ц.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 943,769.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 294,900 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 223,900 төгрөг, нийт 2,462,569.05 (хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун жаран есөн төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01023/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б -ийн гүйцэтгэх захирал А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.З  нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр №**** тоот Зээлийн эрх нээх шугаман гэрээ байгуулж, ББСБ-аас 12 сарын хугацаатай нийт 1,000,000 төгрөгийг нэг сарын 4.5% хувийн хүүтэйгээр зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1, 4.2.2 дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгч Ц.З гаас зээлийн эрх нээх шугаман гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 943,769.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 294,900 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 223,900.00 төгрөг буюу нийт 2,462,569.05 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж 54,351.00 төгрөгийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.М  миний бие тус шүүхэд Ц.З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

Ц.З  нь О.М -ийн нэхэмжилж буй 2,462,569.05 (хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун жаран есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  нь Ц.З д холбогдуулан үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 943,769.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 294,900 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 223,900 төгрөг, нийт 2,462,569.05 (хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун жаран есөн төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.З  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,462,569.05 (хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун жаран есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Б.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Ц.З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М  нь 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.З  нь 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 0948 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн О.М д олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр О.М д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 16 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б -ийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,351 (тавин дөрвөн мянга гурван зуун тавин нэг) төгрөгийн тал хувь болох 27,175.50 (хорин долоон мянга нэг зуун далан таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,175.50 (хорин долоон мянга нэг зуун далан таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.З гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,175.50 (хорин долоон мянга нэг зуун далан таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Б  (5013348)-д олгохоор тогтов.

Хариуцагч Ц.З  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.З д холбогдох, үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 943,769.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 294,900 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 223,900 төгрөг, нийт 2,462,569.05 (хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун жаран есөн төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.З  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,462,569.05 (хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун жаран есөн төгрөг таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Б.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг Ц.З гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М  тус шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,351 (тавин дөрвөн мянга гурван зуун тавин нэг) төгрөгийн тал хувь болох 27,175.50 (хорин долоон мянга нэг зуун далан таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,175.50 (хорин долоон мянга нэг зуун далан таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.З гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27,175.50 (хорин долоон мянга нэг зуун далан таван төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Б  (***)-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.З  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

 

ШҮҮГЧ                                         С.ОЮУНЖАРГАЛ