Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/66

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор *******

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******          

Нарийн бичгийн дарга Б.аранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *******88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 24*******800000009******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн,  түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

-Шүүгдэгч ******* нь 2023 оны *******0 дугаар сарын 05-ны өдрийн *******9 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн сумын *******-******* ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хэсэг задгай тоотын гадна иргэн малаа талбайд орууллаа гэх шалтгаанаар гал гаргаж, хэрүүл маргаан үүсгэн улмаар баруун гар тус газарт модоор цохиж баруун богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: -Шүүгдэгч  овогт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай; Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* *******,800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан *******,800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш *******0 сарын хугацаанд, сар бүр, *******80,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, хохирогч . нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг даалгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиг эрхтэйг дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлжээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн *******.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүр арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж хуульчилсан байна.

 Мөн хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй эргэлзээгүй нотолсноор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг.

 Хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, уг гэмтэл нь маргаан болсон цаг хугацаанаас хойш өөр газар, орон зайд, өөр нөхцөл байдалд үүссэн байж болзошгүй талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, түүнийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт шалгасны үндсэн дээр бодит байдлыг тогтоох хуульд заасан үүргээ шүүх, прокурор огт биелүүлээгүй болно.

Тухайлбал: Цагдаагийн байгууллагаас хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад прокурорт шилжүүлэх үед яллагдагч түүний өмгөөлөгч хэргийн материалтай танилцаад хэрэг хангалтай нотлогдоогүй байсан тул нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтээ \хх*******07-*******08 дугаар хуудас\ гаргасныг прокурор хүлээн авч, хүсэлтийг бүрэн хангаж \xx*******09-**************0 дугаар хуудас\, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад \xx*******06 дугаар хуудас\ буцаасан.

 Прокуророос хэргийг мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь ЭХХШТХ-ийн *******6.2 буюу нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоох бөгөөд хэрэгт хийгдсэн нэмэлт ажиллагаагаар эргэлзээ бүхий нөхцөл байдал арилаагүй, эсрэгээрээ шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд дурдсан зүйлүүд илэрч тогтоогдсон.

 Тухайлбал: Хх-ийн 26-р нүүр гэрч -: ******* хохирогчийг модоор цохисон гэх үйлдлийг хараагүй гэх..., Хх-ийн 28-р нүүр гэрч -:. ямар зорилгоор гал асаасан талаар мэдэхгүй гэх...,Хх-ийн 3*******-р нүүр гэрч :.... ах манайд ирэхдээ миний гар гэмтчихсэн гэж нэг удаа ярьж байсан гэх.., Хх-ийн 33-р нүүр гэрч :... адуугаа гаргаж байхад ах манайд ирээд ах нь гараа гэмтээчихсэн гэж хэлсэн, эхнэр нь араас нь орж ирээд эхнэр өөрөө ахыг арчаагүй архичин, юм хийж чадахгүй мориноос унаад гараа хугалчихсан гэж хэлээд уурлаад муусайн архичид гэж хэлчхээд манайхаас гарсан. ӨӨр зүйл мэдэхгүй гэх..., Хх-ийн 35-р нүүр гэрч :. ын эхнэр нь миний гарыг зүссэн гэх яриа өгүүлэлтэй байсан... би хараагүй... ын эхнэр нь "замын үүдээс ирсэн гуйлгачин чи миний гарыг зүссэн" гээд орилоод байсан гэх..., Хх-ийн 4*******-р нүүр гэрч г \анх үзсэн эмч\... нь халтирч унаад гар эвгүй болчихлоо гэх яриа өгүүлэмжтэй байсан. Хэзээ халтирч унасан талаар хэлээгүй. Хүнтэй зодолдсон эсэхийг асуухад “үгүй” гэж хэлсэн. Хэрвээ зодолдсон бол манай байгууллагын зүгээс цагдаа дууддаг юм. Хэрвээ халтирч унахдаа алгаараа тулах, хатуу бие дээр цохигдоход гарны шуу хэсэгт байх яснууд хугарах боломжтой гэх... Хх-ийн 44-р нүүр гэрч Б. \дуудлагаар очсон цагдаагийн ажилтан\.... намайг очиход багийн Засаг дарга оччихсон байсан ба нар нь "чи хулгайч би хулгайч" гээд хэрэлдэж байсан, гэхдээ зодоон цохион болсон яриа өгүүлэмж байгаагүй.... нь гар өвдөж байна, хүнд цохиулсан гэх утгатай зүйл яриагүй, хэрвээ тийм гомдол гаргасан бол хууль дүрмийн дагуу шалгах байсан гэх.... Хх-ийн 48-р нүүр сэжигтэн *******: ... би ойролцоогоор 20 см оргентей 40 см-ын урттай хашааны банзны үлдэгдлээр хутгаж асаасан гэх... Хх- ийн 54-р нүүр шинжээч :…гараараа тулж унах эсвэл ямар нэгэн мохоо зүйлээр цохигдох үед үүсэж болох гэмтэл гэх.... Хх-ийн 65-66-р нүүр яллагдаг *******: ... ын эхнэр ирээд "цагаач, луйварчин, хүний газар ирчхээд зайл” гэх мэтээр хэлсэн ба цагдаа нар “энэ эмэгтэй хэрүүл хийгээд яах вэ гээд” намайг сумын төв рүү авч ирээд...би тухайн үед тай муудалцсан асуудал байхгүй ээ харин түүний эхнэр нь намайг янз бүрээр хэлээд байсан хэдий ч би түүнтэй хэрүүл маргаан үүсгээгүй... манай талбай руу 2023 оны 08-р сарын 23-ны өдөр ын мал ороод ногоог идээд сүйтгэсэн, тухайн үедээ цагдаа, шүүх гэж яваагүй ингээд *******0-р сарын 28-ны өдөр түүний мал дахиад талбай руу орж ногоо идсэн байсан. Ингээд ынд ороод учирлаж хэлэхэд хэрүүл маргаан болсон юмаа. Би түүнийг Дархан уул аймгийн иргэний хэргийн шүүхэд өгсөн... тухайн хэрэг явдлаас хойш надтай нэг ч удаа уулзаж гар гэмтсэн тухай хэлээгүй гэх... Хх-ийн 96-97-р хуудас ахмад - \дуудлагаар очсон цагдаагийн ажилтан\: ...тухайн үед ямар нэгэн зодоон болоогүй ын эхнэр нар хорондоо хэрэлдэж маргалдаж байсныг...салгаж зөвлөгөө өгсөн болно гэх... Х.х-ийн **************8-р нүүр гэрч Г. \хохирогчийн эхнэр\:... би тухайн үед цагдаад гараа харуулсан, миний гар бага зэрэг зүсэгдсэн учраас ямар нэгэн гомдол санал гаргаагүй гэх... Хх-ийн **************9- р нүүр гэрч Ц:: ... 2023 оны *******0-р сарын 25, 26-ны аль нэг өдөр гэж бодож байна... хөрш хүмүүсийг дуудаж мах идүүлсэн... ын эхнэр манай гэрт орж ирээд тай "архичин пизданууд, арчаагүй, мориноос унаад гараа гэмтээчхээд юу ч хийж чадахгүй байх юм" гэж уурлангуй хэлчхээд махнаас амсалгүй гараад явчихсан, түүнийг явсны дараа нөхөр нь бага зэрэг архи ууж байгаад гараад явсан гэх... Хх-ийн *******22-р нүүр гэрч Ц.: ... \охиноо гож дууддаг\ нь -оршихын гэрт орж ирээд суусан ба т хандаад "муу архичин гараа гэмтээчхээд юу ч хийж чадахгүй юм, архичингууд" гэж хэлээд мах идээгүй гараад явсан.... нь "ын гарыг хугалсан гээд намайг цагдаад өгсөн байна, би хугалсан асуудал байхгүй ээ гэж хэлсэн" Би тодорхой он сар өдрийг хэлж мэдэхгүй байна, ямартаа ч болон түүний эхнэр манайд орж ирээд нь "хонь ямаа хараад өгөөч ээ ; нь мориноос унаад гараа гэмтээснээ мэдэхгүй яваад байсан чинь юу ч хийж чадахгүй байна, машинаа ч барьж чадахгүй байна, Дархан орж үзүүлчхээд ирье" гэж хэлэхээр нь манай нөхөр хонь ямааг нь харж өгсөн тохиолдол бий гэх..Хх-ийн *******24-р нүүр гэрч А.-:...Миний санаж байгаагаар адуу гаргадаг өдрөөс ойролцоогоор 7-8 хоногийн өмнө нь "гар эвгүй болчихлоо тулгачихсан юм шиг байна" гэж хэлж байсан. Өөрөөр хэрхэн яаж гэмтсэн талаар надад хэлээгүй юмаа. Би ахынхаар байнга орж гардаг бөгөөд нь мориноос унаад гараа гэмтээчихлээ гэх яриа өгүүлэмжтэй явж байсныг гээс "гар зүссэн гэх дуудлага ирсэн, зүсүүлсэн гараа харуулаа гэж хэлсэн чинь нь энэ бүр хавар болсон юм" гээд харуулаагүй. Тухайн үед нь руу хашхираад "чи манай өвөлжөөг шатаалаа замын үүдээс ирсэн гуйлгачин минь зайл" гэх яриа өгүүлэмжтэй байсан. Харин барьж аваад заамдаад байсан үйлдэл хийж байсан. Намайг очиход нь гар хугарсан гэмтсэн гэх яриа өгүүлэмжтэй байгаагүй. Намайг очиход нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба ямар нэгэн мод барьсан зүйл байгаагүй. үүлд буюу 2023 оны *******2-р сарын 7-ны өдөр мал тооллогоор явж байхад гэх хүн нь "**************-р сарын эхээр нь мориноос унаад гараа гэмтээсэн юм байна лээ. Би ын малыг 3 хоног маллаж өгсөн" гэх яриа өгүүлэмжтэй байсан гэх... Хх-ийн *******29-р нүүр насанд хүрээгүй гэрч : ... ах бор зүстэй унадаг байсан морь эмээл хазаартайгаа адууныхаа араас явж байхад хүүхэд нь араас нь морьтой явж байхыг л харсан... манайх идэш хийхээс өмнө харсан гэх...мэдүүлгүүдээр тодорхойлогдоно.

Мөн прокурор нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан хууль зүйн дүгнэлтээ \"Хариу мэдэгдэх хуудас" 2024.03.*******3 №62 "Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай" ..Таниас...ирүүлсэн хүсэлтийн дагуу хэргийг хянахад...2024 оны 02 дугаар сарын 27- ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад ирүүлсэн байна. Хэрэгт ЭХХШТ хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоох шаардлагатай байх тул өмгөөлөгч ******* танаас ирүүлсэн хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье...\ хэрхэн үгүйсгэж байгаагаа тодорхойлолгүй, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлэгт няцаалт хийсэн дүгнэлт гаргаагүй нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Шүүх хохирогч түүний эхнэрийн мэдүүлэг болон гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг нотолж байгаа нотлох баримт хэмээн үзэж, хохирогч, гэрч нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд тэдний нэгдмэл ашиг сонирхолтой нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр, шүүгдэгч гэм буруугүй байж болох агуулга бүхий мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгийг няцааж үгүйсгэлгүй орхигдуулж, харин шүүгдэгч буруутай байж болзошгүй мэдүүлгийн хэсгийг түүвэрлэж, түүнийг яллах нотлох баримт гэж үнэлсэн зэрэг нь шүүн таслах ажиллагаа хууль ёсны явагдах шаардлагыг хангаагүй, зөвхөн яллах талын  баримтыг үнэлж, мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоогоогүй болно

 Иймд дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан дүгнэлт хийвэл:

*******. Прокурор шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, ажиллагаа явуулсан боловч зорилго биелээгүй буюу өмнө нь тодорхойлогдсон эргэлзээ бүхий нөхцөл байдал, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүү арилаагүй байхад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүр арга хэмжээг авч яллагдаг, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэлгүй ЭХХШТ хуулийг ноцтой зөрчсөн.

2. Шүүх болсон үйл баримт, үйлдэл, ур дагаврын шалтгаант холбоог тогтоосон гэж үзэж, эрх зүйн дүгнэлт хийхдээ, яллах болон цагаатгах нотлох баримтуудыг бодитой үнэлж чадаагүйн улмаас хэргийг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, гэм буруугийн дүгнэлтийг хийж чадаагүй.

3. Хохирогчид учирсан гэмтлийг гарцаагүй шүүгдэгч учруулсан гэж үзэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн цагаатгах талын баримт үндэслэлүүдийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн яллах талын нотлох баримтыг дангаар нь үнэлж, хэргийн бодит байдал гэж үзээд шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчимд нийцэхгүй болно. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийг ЭХХШТХ-ийн *******.*******5.2, 39.9 дүгээр зүйл *******.2.- д заасан үндэслэлийг баримтлан хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Хохирогчийн мэдүүлэг нь ямар үйл явдал болсныг илэрхийлээгүй. 4 удаа мэдүүлэг өгөхдөө өмнөх мөрдөн шалгах ажиллагааны явцад болон нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад өгсөн мэдүүлэгтээ нэг зүйлийг маш тогтвортой мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн үед ч түүнийг хэлдэг. Өмгөөлөгчөөс асуухад ч түүнийг хэлнэ. Тэр нь ямар яриа үйл баримт вэ гэхээр “Би гараа гэмтээгээд 7-8 хоногийн дараа эмчид үзүүлсэн.” гэдэг. Энэ бол тогтвортой мэдүүлэг. Бүх мэдүүлэгтээ үүнийгээ давтаж хэлдэг. Энэ хугацаа бол 2023 оны *******0 сарын 26-ны өдөр сумын эмчид үзүүлсэн. *******0 сарын 27-ны өдөр аймгийнхаа эмчид үзүүлээд зургаа авхуулаад гар хугарснаа мэдсэн. Эмчид үзүүлсэн хугацаа *******0 сарын 26 бол 7-8 хоног өвдөөд өвчин намдаах эм уугаад болохгүй болохоор нь үзүүлсэн бол энэ хүн *******9-20-ны орчим гараа гэмтээсэн байна. *******0 сарын 5-ны үед энэ үйл явдал болсон гэж ярьдаг боловч 7-8 хоногийн дараа эмчид үзүүлсэн бол арай өөр хугацаа хамаарахаар байна. Магадгүй 22 хоногийн дараа эмчид үзүүлж байгаа нь тухайн үйл явдал тухайн цаг хугацаанд болсон юм уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Дөрөвдүгээрт гэрч гийн эхнийх нь мэдүүлэг тогтворгүй. Намайг очиход модоор цохих үйлдэл хийж байсан. Миний гарыг ******* ямар нэгэн зүйлээр зүссэн. Энийг багийн дарга хэлдэг. Намайг очиход эхнэр миний гарыг зүсчихлээ гээд орилж байсан. Мөн мэдүүлэхдээ “би энэ талаар цагдаад хэлсэн боловч цагдаа шалгаагүй” Нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад мэдүүлэхдээ “тэй уулзаад чиний гарыг юугаар зүссэн юм гэхэд ийм асуудал болоогүй, гар зүссэн асуудал аль эрт хавар болсон юм” гэдэг. Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг тогтворгүй байдаг. Нэг талаасаа хохирогчийн эхнэр мэдүүлэхдээ “би айл хөршдөө нөхрийнхөө гар гэмтсэн талаар огт хэлээгүй” гэдэг. Гэтэл , , , , -, -ын хүү насанд хүрээгүй гэрч гээд 6 гэрч байгаа. Эдгээр хүмүүс гийн өөрөөр хэлбэл хохирогчийн эхнэрийн мэдүүлгийг баталдаг. Манайх адуу мал гаргасан. *******0 сарын 25 юм уу, 26-ны өдөр гаргасан. орж ирээд нөхөр рүүгээ уурласан. Уурлаад мориноос унаад гараа гэмтээсэн юу ч хийж чадахгүй гэж хэлээд гарсан. Энэ ярьсан гэсэн гийн мэдүүлгүүдийг хөршүүд бүрэн баталдаг. Мөн хохирогчийн эмээл хазаартай морь сул давхиж явахыг насанд хүрээгүй гэрч харсан байдаг. Өмгөөлөгч энэ хүүхэд ийм зүйл харсан байх боломжтой талаар хүсэлт өгч нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад мэдүүлэг өгсөн байдаг. “ ахын бор зүсмийн морь эмээл, хазаартайгаа сул давхиж явсан. Хүү нь араас нь хөөцөлдөөд явж байсан. Энэ хэзээ болсон юм бэ гэхэд манайх адуу гаргахын өмнөх нь болсон. Ингээд үзэхээр гараа гэмтээсэн асуудал эргэлзээтэй. Тавдугаарт Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаар тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.*******5 дугаар зүйлийн 2-т  заасан эргэлзээтэй нөхцөл байдлын талаар маш тодорхой зааж өгсөн. Үүнийг прокурор болон шүүх авч хэлцээгүй. Гэрч нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг няцааж үгүйсгэсэн тайлбаруудыг хийгээгүй. Хэрвээ гэрч нар худал мэдүүлээд байгаа бол хариуцлага тооцох боломжтой. Нэг талаараа цагдаагийн ажилтнууд явж очсон. Цагдаагийн ажилтнуудыг гэрчээр байцаасан. Мөн нэг нь тодорхойлолт гаргаж өгсөн. Очиход зодоон болсон гар хөлөө цохиулсан асуудал огт яригдаагүй. Өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангуулах гээд хоёрын хоёр цагдаагийн ажилтан, багийн дарга нар оччихоод байхад гараа цохиулсан асуудал огт яриагүй байж 4 сарын дараа өргөдөл гаргаж шалгагдаад эргэлзээтэй байна гээд прокуророос мөрдөн байцаалтад буцаасан мөртөө энэ нөхцөл байдлыг арилгахгүйгээр шүүх рүү оруулж ирсэн. Иймд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан нөхцөл байдал байна уу үгүй юу гэдгийг л шалгах ажиллагаа явуулснаас биш анхнаасаа энэ хэрэг ийм эргэлзээтэй байсан уу үгүй юу гэдэг асуудал мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд гараагүй. Харин цагаатгах талын нөхцөл байдал байна уу үгүй юу гэдгийг бүрэн дүүрэн тогтоохын тулд өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж нэмэлт ажиллагаа хийсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дүгээр зүйлийн *******., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан журмаар гаргасан гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас  ...Шүүгдэгч ******* нь 2023 оны *******0 дугаар сарын 05-ны өдрийн *******9 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн сумын *******-******* ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хэсэг задгай тоотын гадна иргэн .ыг малаа талбайд орууллаа гэх шалтгаанаар гал гаргаж, хэрүүл маргаан үүсгэн улмаар баруун гарыг нь модоор цохиж баруун богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн сумын *******-******* ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хэсэг задгай тоотын гадна иргэн .ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн улмаар баруун гарыг нь модоор цохиж баруун богтос ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдсон гэж үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Хохирогч .ын “....Би 2023 оны *******0 дугаар сарын 05-ны орой *******9 цагийн үед гэртээ цайгаа уугаад сууж байхад гэрийн гадаа хүн хашхираад байхаар нь гэрээс гараад хартал манай хөрш ******* гэх хүн согтуу гэрийн танай мал манай ногооны талбай руу ороод байна та нарыг бүгдийг чинь ална хөөж зайлуулна гээд орилоод намайг зуураад байхаар нь манай урд айлын - би гэрт хүргээд унтуулчихъя гээд аваад явсан.

- нь *******г гэрт оруулаад гэрлүүгээ яваад өгсөн. ******* дахиад хашааны гадаа орилоод байхаар би эхнэртэйгээ хамт цагдаа дуудаад өгчихье гээд сумын төв рүү яваад сумын цагдаа д дуудлага өгөөд байж байхад манай хөрш над руу залгаад танай гэрийн ард хүн хашхираад гал утаа гараад байна гэхээр би - луу залгаад наана чинь нөгөө *******  манай гэрийн ард гал тавиад байх шиг байна, чи очоод үзээдхээч би төвөөс гарч байна гэж сумын төвөөс хөдлөөд гэрийн гадаа очиход - машинтайгаа гэрийн гадаа зогсож байсан.

******* нь намайг ойртуулахгүй байна чи өөрөө оч гэхээр би ******* дээр очиход манай өвөлжөөний ард гал асаасан байдалтай та нарыг шатаана гээд орилоод байсан би ******* дээр очоод чи энд гал асааж болохгүй намар орой хуурай өвс их байна, өвөлжөөнд буулгасан өвс байна гэхэд ******* нь шатааж байсан галтай модоор намайг цохиход би баруун гараараа хаасан их хүчтэй цохисон тухайн үед арай хугарчхаагүй биз гээд тоохгүй байсан.

Хэсэг хугацааны дараа сумын цагдаа, багийн засаг дарга нар ирээд *******г аваад явсан. Та гомдолтой бол маргааш ирээд гомдлоо гаргаж болно гээд явсан. Маргааш нь гараа гайгүй биз арай хугараагүй байх гээд хар цайгаар боогоод яваад байсан хавдар нь буугаад ч сайн болохгүй заримдаа үе үе гар янгинаад байхаар эмнэлэг орж гарынхаа зургийг авхуулсан чинь баруун гарын шууны яс хугарсан байсан тэгээд мал харах хүнгүй цагдаа дээр ирж амжихгүй өнөөдөр ирж байна” / хх 9 тал/,

Гэрч Н.гийн “...Тухайн орой манайд - ирчихсэн хамт цай уугаад сууж байсан тухайн үед *******9 цагийн үед гэрийн гадаа хүн орилоод, байхаар манай нөхөр бид гэрээс хамт гарахад гадаа ******* нь согтуу орилоод та нарыг ална гээд орилоод байхаар Цагдаад дуудлага өгсөн.

нь манай өвөлжөөний ард цагаан хашаанаас хоёроос таван метр зайд гал асаагаад сууж байсан, Манай нөхөр чи яаж байна аа гээд очиход ******* нь манай нөхрийн өөдөөс модоор цохиод авсан. Бид 2 асаасан галыг нь унтраагаад гэртээ ороход манай нөхөр баруун гар өвдөөд байна ******* сая модоор цохиход гараараа хаасан юм. Бас ******* миний гарыг ноцолдож байхдаа алгыг юугаар ч юм зүссэн байсан.

Зун манай гэрийн тог маслаад байхаар нь цахилгааны хүн дуудаад үзүүлэхэд ******* нь манай гэрийн тогноос хулгайлаад авчихсан байсныг нь мэдэгдээд бөөн юм болсон. ******* нь та нар намайг матаж тоггүй болголоо гээд нэг хоёр удаа агсан тавьж байсан...” гэх / хх 2******* тал/,

Гэрч -ы  “......Тэр орой би .Энхтайвайбаатарын гэрт цай уугаад байж байхад *******9 цагийн үед гэрийнхэн нь гадаа хүн орилоод байсан.

. би хоёр гэрээс гарахад арын хашааны хөрш ******* согтуу .тай маргалдаад, зууралдаад агсан тавиад байхаар нь би салгаж гэрт оруулж өгөөд малдаа явсан. Гэтэл .ын өвөлжөөний ард гал гараад байхаар . луу залгаад танай өвөлжөөний ард ******* гал асаагаад байна гэж залгаж хэлчхээд ******* дээр ирээд чи одоо болио гэхэд том урт мод барьчхаад намайг ойртуулахгүй орилоод чи юу юм вэ гээд хашхираад байсан.

Би ойртож чадаагүй удалгүй . эхнэртэйгээ хамт төвөөс машинтайгаа ирээд дээр очоод хоорондоо маргалдаад хашхираад байсан. Удалгүй багын дарга ирж салгасан. Өвөлжөөний ард асаасан галаа хутгаад байсан мод нь ******* метр гарантай мод байсан. Над руу дайлаагаад ойртуулахгүй байсан...” гэх / хх 25 тал/,

Гэрч ......Б.ы “...Би Дархан-Уул аймгийн Дархан суманд ажлаар явж байхад 20 цагийн үед санаж байна .ын эхнэр Н. нь над руу яриад “Манай өвөлжөөний ард гал асаагаад хэрүүл маргаан хийгээд байна” гэж хэлсний дагуу 30-40 минутын дараа .ын гэрийн гадаа очиход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ын өвөлжөөнөөс *******5-20 метрийн зайтай 3 ширхэг том мод уугьсан байдалтай байсан.

Намайг очиход багийн засаг дарга оччихсон байсан ба ., ******* нар нь “Чи хулгайч, Чи хулгайч” гээд хэрэлдэж байсан, гэхдээ зодоон цохион болсон яриа өгүүлэмж байгаагүй. . болон түүний эхнэр нар нь эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байдалтай байсан. Ингээд би *******г сумын төв рүү аваад явсан ба төрсөн дүү хүлээлгэн өгсөн...” гэх / хх 43 тал/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн .... “....ын биед баруун богтоо ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.*******-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх 5*******-52 тал/

Шинжээч ийн “.... ирж үзүүлэхэд хүнд модоор цохиулсан гэх яриа өгүүлэмжтэй байсан. Түүний гарт болон биед нь ил харагдах гэмтэлгүй, шарх харагдаагүй. Рентген зургийг нь харахад баруун шууны богтос ясны *******/3-р хэсгээр хугаралтай байсан.

Тухайн хэсэгт хаван хавдартай, хөдөлгөөн хязгаарлагдмал, хөдлөх үед зовуурь нэмэгдэнэ, овойж хавдах шинж тэмдэг илэрч болох ба 2023 оны *******0 дугаар 05-ны өдөр .ын гарын богтос яс хугараад хавдаад эмнэлгийн үйлчилгээ авахгүйгээр удаан хугацаагаар явах боломжтой гэмтэл. Гараараа тулж унах эсхүл ямар нэгэн мохоо зүйлээр цохиулахад үүсэж болох гэмтэл гэх мэдүүлэг /хх 54 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие, эрх чөлөөнд халдаж хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан нь бүрэн тогтоогдсон байна.

Гэвч Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч *******оос

“... – Мөрдөгч, Прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй

- Шүүхийн дүгнэлт шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүй, хөтөлбөргүйгээр тогтоосон дүгнэлт хийж чадаагүй,

 - Хохирогчид учирсан гэмтэл гарцаагүй шүүгдэгчийн буруугаас үүссэн гэхэд эргэлзээ бүхий байдалд шүүх дүгнэлт хийгээгүй” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан тул давж заалдах шатны шүүх тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах,  шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

Давж заалдах журмаар гаргасан гомдолд:

“*******. Прокурор шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, ажиллагаа явуулсан боловч зорилго биелээгүй буюу өмнө нь тодорхойлогдсон эргэлзээ бүхий нөхцөл байдал, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүү арилаагүй байхад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүр арга хэмжээг авч яллагдаг, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. “ гэжээ.

Энэ байдалд хийсэн шүүхийн дүгнэлт:

Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн зүгээс ийм агуулга бүхий гомдол прокурорт гаргаж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох үүднээс  хүсэлтэд дурдсан гэрчүүдээс мэдүүлэг авах, бусад ажиллагаануудыг хийх нь зүйтэй гэж үзээд өмгөөлөгчийн хүсэлтийг бүрэн хангах тухай прокурорын тогтоол үйлдэж хэрэгт дахин шалгалт хийсэн байна.

“2. Шүүх болсон үйл баримт, үйлдэл, үр дагаврын шалтгаант холбоог тогтоосон гэж үзэж, эрх зүйн дүгнэлт хийхдээ, яллах болон цагаатгах нотлох баримтуудыг бодитой үнэлж чадаагүйн улмаас хэргийг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, гэм буруугийн дүгнэлтийг хийж чадаагүй гэжээ.

Энэ байдалд хийсэн шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ******* 2023 оны *******0 дугаар сарын 05-ны өдрийн орой *******9 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .тай  “-Ногооны талбайд малаа орууллаа” гэдэг шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар “…өвөлжөөг чинь шатаана…” гэж айлган сүрдүүлж гал гаргаж байсныг таслан зогсоох гэсэн иргэдийг модоор цохихоор хөөх явцдаа иргэн .ын баруун гарыг цохисон болох нь гэрч нар мэдүүлсэн, “Гал унтраасан” байдлыг фото зургаар бэхжүүлэн авсан байна гэх /хх-*******6 тал/

Шүүгдэгч бусдад агсам тавьж, танхайрсан үйлдлийг зогсоож гэрт нь оруулсан боловч дахин гарч ирж хэрүүл маргаанаа үргэлжлүүлсээр байсан тул Цагдаа дуудсан, цагдаагийн дуудлагаар багийн засаг дарга , мөрдөгч Б. нар ирснийг /хх-25, 43,30,34,38/ нотолсон баримтууд хэрэгт авагдсанаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хангалттай тогтоогджээ.

Хохирогч гараа хэрхэн гэмтээснээ цагдаа, эмнэлгийн байгууллагад хэлээгүй шалтгаанаа тайлбарлахдаа “…*******тай 2 жил гаруй хугацаанд айл саахалт болж хамт амьдарсан байдлаа бодоод, архи нь гарч эрүүл болохоороо уучлалт гуйх байлгүй гээд цагдаа, сэргийлэх гэж гүйгээгүй ээ.

Гэтэл гараа гипсдүүлснийг маань ******* харчхаад “Хохь чинь. Яваад сураарай.” гэхээр нь тэр үгэнд гомдоод цагдаад гомдол гаргасан гэж мэдүүлэг өгсөн байна./хх-*******4 тал/

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд хэрэг анх яаж үүссэн, үйл явдал хэрхэн өрнөсөн болон шүүгдэгч гэм буруутай үйлдэлдээ хэрхэн хандаж байгаа байдал зэрэг нь хангалтай тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

3. Хохирогчид учирсан гэмтлийг гарцаагүй шүүгдэгч учруулсан гэж үзэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн, цагаатгах талын баримт үндэслэлүүдийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн яллах талын нотлох баримтыг дангаар нь үнэлж, хэргийн бодит байдал гэж үзээд шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчимд нийцэхгүй болно гэжээ.

Энэ байдалд хийсэн шүүхийн дүгнэлт:

Өмгөөлөгчийн хүсэлтийг бүрэн хангах тухай прокурорын тогтоолоор хохирогч ., гэрч Н., Ц. нараас дахин мэдүүлэг авахад “ хохирогч урьд мориноос унаж гараа гэмтээсэн асуудал байхгүй, мориноос унасан гэх яриа болоогүй, мориноос унаж байгааг хараагүй... гэх” зэргээр мэдүүлгүүдээ ойлгомжтой, тодорхой, эргэлзээгүйгээр өгсөн байна /хх-**************5,**************7,*******2*******,*******29 тал/,

Иймд прокурорын тогтоолоор “ Хохирогч мориноос унаж гараа гэмтээсэн байдал” бий эсэхийг тогтоох зорилгоор хийвэл зохих бүх байдлуудыг шалгаж,  холбогдох гэрчүүдээс дахин мэдүүлэг авах зэргээр нэмэлт ажиллагаануудыг хийсэн боловч энэ байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй санал үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх, шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэм хэмжээний хүрээнд *******800 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч *******оос давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн *******88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******оос давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                        Б.МАНЛАЙБААТАР