| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04644/И |
| Дугаар | 191/ШШ2025/05112 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05112
| 2025 6 06 | 191/ШШ2025/05112 |
Зохигчдын эвлэрлийг б*******алж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхба*******ар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан ш*******ны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай хаягт оршин байрлах, ХААН банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин суух, С******* овогт Б*******-******* Э******* холбогдох,
22,607,993.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э******* Нэхэмжлэгч "ХААН Банк" ХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр №ЗГ/55820705 тоот Онлайн цалингийн Зээлийн гэрээ байгуулж 26,500,000 /Хорин зургаан сая таван зуун мянган төгрөгийг, жилийн 16.80 хувийн хүүтэй, 30 сарын хугаца*******ай зээлсэн. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 09 дүгээр сарын 26- ны өдөр №БГХ/55820705 тоот Барьцааны гэрээ байгуулж: - Ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Б.Э******* нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,163,545.70 төгрөг, зээлийн хүү 2,457,902.50 төгрөг, иэмэгдүүлсэн хүү 9,910.35 төгрөг, нийт 7,631,358.55 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Б.Э******* нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар 186 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан зовшоорлөө илэрхийлж нууц код, эсхүл гарын үсгээр б*******алгаажуулахаар банктай харилцан тохиролцсон богоод аль нэг хэлбэрээр нь б*******алгаажуулсан тээлийн гэрээ, тээл олголт эргэн тололтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид тээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэліра байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор б*******алгаажуулсан бодно. Иймд зээлдэгч Б.Э******* 2025 оны 04 дүгээр сарын 09 өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Зээлийн төлбөр: 1. Үндсэн зээлийн төлбөр 21,336,454.30 төгрөг; 2. Зээлийн хүү 1,244,765.06 төгрөг; 3. Нэмэгдүүлсэн хүү 26,774.46 төгрөг; Нийт 22,607,993.83 төгрөг гаргуулах гэжээ.
Зохигчид 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: ХААН банк ХК нь Б.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,607,993.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч уг үнийн дүнг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч дараах байдлаар төлөхөөр харилцан тохоролцов. Үүнд: 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,884,082.42 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч Б.Э*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,607,993.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 22,607,993.83 төгрөгийг хариуцагч Б.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 5 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,884,082.42 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг б*******алж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 22,607,993.83 төгрөгийг хариуцагч Б.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 5 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,883,999.42 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,884,082.42 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг б*******алж, хариуцагч Б.Э*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,990 төгрөгийн 135,495 төгрөгийг улсын орлогоос, 135,495 төгрөгийг хариуцагч Б.Э*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан ш*******ны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ