| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01016/И |
| Дугаар | 320/ШШ2025/00862 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00862
| 2025 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 320/ШШ2025/00862 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****р дүүрэг, **** дугаар хороо, **** давхарт байрлах, Т.Б (****)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б ,
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** сумын *** тоотод оршин суух, Г.Х
Нэхэмжлэлийн шаардлага: ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээл 495,851.40 төгрөг, зээлийн хүү 266,527.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,740.72 төгрөг, шимтгэл 1,500 төгрөг, нийт 798,619.41 (долоон зуун ерэн найман мянга зургаан зуун арван есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01016/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ***** тоот Цахим зээлийн гэрээ байгуулсан. 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. ***** тоот Цахим зээлийн гэрээний үндсэн зээлд 49,894.60 төгрөг, хүүд 8,418.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 80,23 төгрөг, нийт 68,192.97 төгрөг буцаан төлсөн. ***** тоот Цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс зөрчигдөж эхэлсэн. Хариуцагч Г.Х нь Т.Б -тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024-03-30-ны өдөр ***** тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 545.746.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ***** тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 495,851.40 төгрөг, ундсэн хүүнд 266,527.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 34,740.72 төгрөг, шимтгэлд 1.500.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээл 495,851.40 төгрөг, зээлийн хүү 266,527.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,740.72 төгрөг, шимтгэл 1,500 төгрөг, нийт 798,619.41 (долоон зуун ерэн найман мянга зургаан зуун арван есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч Г.Х гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б тус шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Б -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Х холбогдох иргэний хэрэгт 829,000 төлбөрийн төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төлөлт хийж дуусгасан тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь Г.Х т холбогдуулан ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээл 495,851.40 төгрөг, зээлийн хүү 266,527.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,740.72 төгрөг, шимтгэл 1,500 төгрөг, нийт 798,619.41 (долоон зуун ерэн найман мянга зургаан зуун арван есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 798,619.41 (долоон зуун ерэн найман мянга зургаан зуун арван есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б ийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,717 (хорин гурван мянга долоон зуун арван долоо) төгрөгийн тал хувь болох 11,858.50 (арван нэгэн мянга найман зуун тавин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,858.50 (арван нэгэн мянга найман зуун тавин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Т.Б (6365744)-д олгож, хариуцагч Г.Х нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,858.50 (арван нэгэн мянга найман зуун тавин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б -д төлсөн болохыг дурдав.
Хариуцагч Г.Х нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Х т холбогдох, ***** тоот зээлийн гэрээний үндсэн зээл 495,851.40 төгрөг, зээлийн хүү 266,527.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,740.72 төгрөг, шимтгэл 1,500 төгрөг, нийт 798,619.41 (долоон зуун ерэн найман мянга зургаан зуун арван есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 798,619.41 (долоон зуун ерэн найман мянга зургаан зуун арван есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг Т.Б -д төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,717 (хорин гурван мянга долоон зуун арван долоо) төгрөгийн тал хувь болох 11,858.50 (арван нэгэн мянга найман зуун тавин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,858.50 (арван нэгэн мянга найман зуун тавин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Т.Б (6365744)-д олгож, хариуцагч Г.Х нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,858.50 (арван нэгэн мянга найман зуун тавин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т.Б -д төлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ