| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2024/0930/З |
| Дугаар | 128/ШШ2026/0025 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2026/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 04 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э СӨХ /гэрчилгээний дугаар /01/,
Нэхэмжлэгч: Ю.О /РД:/,
Нэхэмжлэгч: М.С /РД:/,
Нэхэмжлэгч: Ц.Б /РД:/,
Нэхэмжлэгч: Ш.Ц /РД:/,
Нэхэмжлэгч: А.Өх /РД:/,
Нэхэмжлэгч: П.М /РД:/,
Нэхэмжлэгч: Н.Д /РД:/,
Нэхэмжлэгч: Б.Б /РД:1/,
Нэхэмжлэгч: Ч.С /РД:/,
Нэхэмжлэгч: Х.М /РД:/,
Нэхэмжлэгч: Б.З /РД:/,
Нэхэмжлэгч: Ч.Г /РД:/,
Нэхэмжлэгч: А.Ч /РД:/,
Нэхэмжлэгч: Ө.Ц /РД:/,
Нэхэмжлэгч: Г.О /РД:*******/,
Нэхэмжлэгч: Э.Б /РД:*******/,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ц,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Гуравдагч этгээд: О.Т /РД:УХ/ нарын хоорондын Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо ******* , айн амны Э х бохирын байгууламж дээр давхцуулан , нэгж талбарын дугаар бүхий газарт газар эзэмших эрх олгох тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийн О.Т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо ******* , айн амны Э х бохирын байгууламж дээр давхцуулан , нэгж талбарын дугаар бүхий газарт газар эзэмших эрх олгох тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийн О.Т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрх олгох тухай тухай захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо байршилд м.кв талбай бүхий нэгж талбарын дугаартай газрыг Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар Х З /РД:/-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улмаар 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
2.2. Мөн дээрх 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрх олгох тухай тухай захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо байршилд м.кв талбай бүхий нэгж талбарын дугаартай газрыг Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар Б******* А /РД:/-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 2020 оны 12 дугаар сарын -ний өдрийн дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улмаар 2020 оны 12 дугаар сарын -ний өдрийн дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
2.3. Улмаар дээрх иргэд нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийг О.Т /РД:/-д шилжүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжаар иргэн О.Т /РД:/-д шилжүүлжээ.
2.4. Дээрх нэгж талбар бүхий газруудыг Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, *******ийн гэх газарт байрлах 40 айлын дундын эзэмшлийн талбайн бохирын байгууламжтай давхцуулан олгосон талаар Э СӨХ-оос Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандахад тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны нэгдүгээр албаны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр ...Э нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа газрынхаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж бохирын худаг байршуулсан байна гэх хариуг өгчээ.
2.5. Үүний дараа нэхэмжлэгч нарын зүгээс Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо ******* , айн амны Э х бохирын байгууламж дээр давхцуулан , нэгж талбарын дугаар бүхий газарт газар эзэмших эрх олгох тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжийн О.Т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай "Э " СӨХ нь Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо *******ийн гэх газар байрлах зуслангийн 40 айлын дундын эзэмшлийн талбайн ашиглалт болон нэгдсэн шугам сүлжээ, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд сууц өмчлөгчдийг төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Э -ны оршин суугчид бид тус бүр өөрсдийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу эзэмшиж ирсэн билээ.
3.2. Э -ны 40 айл 2019-2020 оны хооронд Н ХХК-тай тус бүр гэрээ байгуулан 40 айлын нэгдсэн цахилгаан, цэвэр, бохир ус зайлуулах систем бүхий 47 м.кв талбайтай хаус, түүний доор байрлах 500 м.кв талбай бүхий газрын хамт бариулан, худалдан авсан байдаг. Н ХХК-ийн захирал П.О, О.Б нар нь төслөө танилцуулахдаа нэгдсэн цахилгаанд холбогдсон, нэгдсэн бохир цэвэр усны шугам сүлжээтэй байхаар зохион байгуулсан гэж тайлбарлан байшингуудыг барьж бидэнд хүлээлгэн өгсөн. 40 айл тус бүр өөрийн нэр дээр газар эзэмших гэрчилгээтэй, х хойд хэсэгт нэгдсэн бохир ус татан зайлуулах байгууламж бүхий танкийг газар доор байрлуулсан байсан.
3.3. Гэтэл энэ зун нэгдсэн бохир усны танк, шугам байрлах газарт үл таних хүмүүс хашаа гэр барьсан бөгөөд тус бохир ус татан зайлуулах байгууламжийг манай газраас нүүлгэн зайлуулаарай бид барилга барина гээд явсан. Газрын мэдээллийн egazar.gov.mn цахим сангаас хайлт хийхэд нэгдсэн бохирын байгууламж, шугам сүлжээ байгаа газар болох Сонгинохайрхан дүүргийн -р хороо *******- Э х ард байрлах 2022 оны 12 сарын 22-ны өдөр иргэн О.Т нэгж талбарын дугаар бүхий мкв, нэгж талбарын дугаар бүхий мкв газруудыг засаг даргын 2023 оны дугаар захирамжаар олгосон болохыг мэдлээ. Бид хг бариулан, худалдан авч байх үед тухайн газар нь хэн нэгний өмчлөлийн газар байгаагүй бөгөөд шугамын бүсэд бусдад газар олгосон болохыг бидэнд мэдэгдээгүй, бохирын байгууламжийг нүүлгэх боломжгүй нөхцөл байдалд байх тул холбогдох захиргааны байгууллагад хандан гомдол гаргасан.
3.4. Нийслэлийн Засаг даргад энэхүү асуудлаар 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гомдол гаргасан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүгийн Газрын албанаас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дугаар албан бичгээр ...тус х ард барьсан хашаа нь дүүргийн Засаг даргын 2020 оны тоот захирамжаар эзэмшүүлсэн бөгөөд эргэлтийн цэг тэмдэгтийн дагуу барьсан байна. Э нь газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.5 дугаар зүйлийг зөрчин зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж бохирын худаг байршуулсан байна гэх хариуг ирүүлснийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Э х барилга угсралт, шугам сүлжээний сувагчлалын ажил 2019 онд хийгдэж дууссан бөгөөд манай х иргэд бид 2019 онд газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ гаргуулан авсан байдаг. Тухайн үед тус газар нь хэн нэгний өмчлөл эзэмшлийн газар байгаагүй, х төслийг хэрэгжүүлэгч Н ХХК, захирал П.О нар нь газрын ямар нэг эрхийн зөрчилгүй гэж тайлбарласан
3.5. Нүхэн жорлонгоос ангижрах, хөрсний бохирдлоос сэргийлэх, байгаль орчны тэнцэл алдагдах эрсдэлээс сэргийлэх төрийн бодлогыг дэмжин, эрүүл аюулгүй орчинд тухтай амьдрах үүднээс оршин суугчид бид дээрх бохирын байгууламж бүхий амины орон сууцуудыг зохих нэмэлт үнэ хөлсийг төлж захиалан бариулсан бөгөөд СӨХ-ийн зүгээс бохирын байгууламжийн ашиглалтын журмыг чанд сахин тухай бүр татан зайлуулж, нэгдсэн бохир цэвэрлэх байгууламжид хүргэн ажилладаг. Гэтэл х иргэдийн бохирын байгууламж бүхий газрыг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн өргөдөл хүсэлтээр 2023 оны 3 сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж гарган О.Т олгосон байх бөгөөд ингэхдээ Э х СӨХ болон иргэдэд мэдэгдээгүй, бохирын байгууламж байгаа эсэхийг газар дээр нь ирж шалгаагүйд гомдолтой байна. Нийтийн зориулалттай шугам сүлжээ бүхий газрыг бусдад олгосноор манай х 40 айл 160 гаран иргэдийн эд хөрөнгийн эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөрсний бохирдолгүй байх, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.
3.6. Э х бохирын шугам сүлжээ бүхий газар нь нийтийн эзэмшлийн, хамгаалалтын зурвас бүхий газарт тооцогдох тул түүн дээр газар эзэмшүүлэхгүй байх ёстой. Хамгаалалтын зурвас, бохирын шугам бүхэлдээ О.Тий газарт давхацсан байна. Манай шугам сүлжээ бүхий газрыг бусдад олгохоор бол захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийх ёстой байсан боловч бидэнд огт мэдэгдээгүй. Хэрэв зайлшгүй газар эзэмшүүлэх шаардлагатай гэж үзвэл тухайн байгууламжийг шилжүүлэх техникийн боломж, зардал мөнгөний асуудал яригдах бөгөөд зардлыг газар шинээр эзэмших хүсэлтэй тал гаргах ёстой. Бодит байдалд бохирын байгууламжийг нүүлгэх шилжүүлэх газар байхгүй, хоёр талаараа машин явах зорчих хэсэгтэй болно. Мөн 2023 оноос Э х СӨХ х орчны газраа ашиглах хүсэлт тавьж шийдвэрлүүлсэн бөгөөд бохирын шугам сүлжээ бүхий газраа авахыг хүссэн боловч хэдийнээ О.Т газар олгосон байсан байна.
3.7. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 13 дугаар зүйлд зааснаар шугам сүлжээ бүхий газрыг нийтээр ашиглахаар заасан бөгөөд Хот суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 8.1.6, 8.1.7, 17.7, 17.14 дүгээр зүйлд зааснаар Засаг дарга нь бохир усны шугам сүлжээг хамгаалах, нүхэн жорлонг бууруулах, хамгаалалтын зурвас дахь айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, зөрчлийг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд аливаа этгээд бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш 6 метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглон хуульчилсан байна. Усан хангамж, ариутгах татуургын гадна сүлжээ, барилга байгууламж хамгаалалтын зурвас, үйлчилгээ хийх журмыг нарийвчлан зааж өгсөн байдаг.
3.8. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны актын улмаас хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдүүд ач холбогдолтой нөхцөл байдлын талаар тайлбарлан, санал гаргах боломж олгох ёстой боловч бидэнд мэдэгдээгүйд гомдолтой байна.
3.9. Ийнхүү Хот суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт заасан хамгаалалтын бүс бүхий шугам сүлжээний газартай давхардуулан газар олгож хориглосон үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон, хуулиар нийтээр ашиглахаар заасан бохирын шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвас бүхий газарт хувь этгээдэд газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан аливаа этгээдийн газартай давхцаагүй байх гэсэн шаардлагыг тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо Аргунт , Э х зэргэлдээ бохирын байгууламж дээр давхцуулан , нэгж талбарын дугаар бүхий газрыг иргэн О.Т олгосон Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.10. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн болон Анагаах ухааны их сургуулийн багш нар өөрсдийн цалингийн тал хувиар Э гэдэг компанитай гэрээ байгуулж 2019 оны хавраас эхэлсэн төсөл байгаа ... Аливаа этгээд нь бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс 6 метрийн зайнд барилга байгууламж барихгүй, барихыг хориглосон хуультай. Энэ нь барилгынхаа норм дүрмийн дагуу хэмжигддэг. Засаг даргаас тухайн газрыг гуравдагч этгээд нарт олгохдоо З нарт олгосон байдаг. Олгосон огноо нь 2020 оны 05 дугаар сарын өргөдлийг үндэслээд 09 дүгээр сард олгосон байна. Хариуцагч Э хавиар газрын үзлэгийг хийж, газар олгох боломжтой байна уу гэдгийг судлах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодруулахтай холбоотой ажиллагаа хийх ёстой байсан ... З нар нь 2020 оны 05 дугаар сард өргөдлөө гаргасан байна. Гэтэл тухайн төслийг хэрэгжүүлсэн компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч н.О гэх хүн Захиргааны хэргийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тухайн газар нь төслийн хүрээнд нэгдсэн газар байсныг жижиглэх явцад би хүсэлт гаргасан. Маргаан бүхий танктай газраа авахаар хүсэлт гаргасан боловч одоог хүртэл газар олгогдоогүй гэдэг мэдүүлэг өгсөн. Үүний мөрөөр нотлох баримт гаргуулахаар шүүхээс 2 удаа Сонгинохайрхан дүүргийн газрын алба руу хандаж ажиллагаа хийсэн. н.О нарын 4 иргэний олгосон өргөдлийг олохгүй байна тодорхой биш байна гэдэг л хариу өгөөд байгаа юм. Тэрнээс биш огт байхгүй байна гэж хариу өгөөгүй. Тухайн газар нь төсөл хэрэгжүүлэгчид хамааралгүй, эзгүй хээр газар бохирын танк ухчихсан асуудал биш ... нийтийн эрх ашгийн үүднээс зөв шийдвэр гаргаж өгнө үү ... Маргаан бүхий газрыг гуравдагч этгээд ч ашиглахад хэцүү, Э СӨХ ч ашиглахад маргаантай нөхцөл байдалтай байгаа. Маргаан жил гаруй хугацаанд үргэлжилж байна ... Анхнаасаа нөхцөл байдлыг судлаад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу шийдвэр гаргахынхаа өмнө захиргааны байгууллага судалгаа авах ёстой гэдгийг хуульчилж өгсөн. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27-д заасны дагуу судалгаа хийх ёстой буюу эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдтэй очиж ярилцлага авч, мэдэгдэх ёстой. Гуравдагч этгээдийн болон нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөд байгаа шийдвэр болчхоод байгаа учраас хүчингүй болгож дахин шинээр акт гаргах үр дагавартай гэж үзэж байна ... Уг газрыг 2020 оны 09 дүгээр сар хүртэл н.Бдорж гэдэг хүний буюу төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулсан Н******* компанитай гэрээ байгуулж газраа ашиглуулаад хожим тэр хүн нь худалдсан. Тэгэхээр бохирын байгууламж бол н.Бдоржийн буюу төсөл хэрэгжүүлэгчийн газар дээр баригдсан байна. Үүнийг жижиглэж олгох явц дээр н.О нарын гаргасан 1138 дугаартай өргөдөл бүхий 4 хүний газрыг шийдвэрлээгүй орхигдуулсан. Оронд нь н.З нарт олгоод хожмоо н.Т газрыг нь шилжүүлсэн алдаа гарсан байна. Иймд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
3.11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... тухайн газрын эрхийг өөр этгээдэд олгох үед бусдын эд хөрөнгийн эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй ч гэсэн бусдын эд хөрөнгийн эрх шингэсэн байсан. Энэ эд хөрөнгийн эрх буюу тухайн инженерийн барилга байгууламж нь одоогийн байдлаар нэхэмжлэгч нарын захиалгаар буюу тухайн үед гүйцэтгэсэн хуулийн этгээдийн эд хөрөнгө шингэж бий болсон шугам сүлжээ. Тэгэхээр тухайн газрын эрх бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар бусад этгээдэд газрыг олгох шаардлагыг хангахгүй, зөрчилтэйд тооцогдох ангилалд хамааруулсан байна. Үүнийг шалган тогтоох үүрэг нь захиргаанд олгогдсон байгаа. Учир нь тухайн газрын эрхийг авч байгаа н.З, түүнээс цааш шилжүүлэн авч байгаа өнөөдрийн гуравдагч этгээд нар зуслангийн зориулалттай болон гэр бүлийн зориулалтаар ашиглахад агуулга нь саадгүй, тухайн зориулалтаар ашиглагдах боломж нөхцөлийг хангасан газрын эрхийн хамт захиргааны байгууллага шилжүүлэх үүрэгтэй. Тухайн үед зөрчил байсан бол зөрчлийг арилгуулаад тухайн инженерийн байгууламжийг зөв байршуулах буюу буцаан бусад байдлаар шийдвэрлэж өгөх боломжгүй. Тэгвэл тухайн газрын эрхийг бусад этгээдэд давхардуулан олгох ёсгүй байсан. Захиргааны байгууллага тухайн газрын эрхийг олгохдоо хуулиар хүлээсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхдээ нөхцөл байдлыг хянаж, шалгаж тогтоох үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд гуравдагч этгээдэд болон түүний өмнө эзэмшиж, түүнд эрхээ шилжүүлсэн өмнөх этгээдэд газрын эрх олгосон нь хууль зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Маргаан бүхий газар нь анх иргэн Х З нь 2020 оны 05 дугааp сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картад бүртгүүлж, шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргаж, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын дугаар м2 газрыг 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дүгээр хороо айд эзэмших эрхтэй болж, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар гэрчилгээг 15 жилийн хугацаатай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг дугаартай байгуулсан байна.
4.2. Мөн иргэн Б******* А нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албан өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картад бүртгүүлж, шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргаж 2020 оны 09 сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын дугаар 500 м2 газрыг 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дүгээр хороо айд эзэмших эрхтэй болж, 2020 оны 12 сарын -ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар гэрчилгээг 15 жилийн хугацаатай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг дугаартай байгуулсан байна. Улмаар иргэн Б******* А нь өөрийн эзэмшлийн дээрх газрын эрхээ О Т шилжүүлэх хүсэлтийг 2022 оны 12 сарын 22-ны өдөр гаргаж, дүүргийн Засаг даргын 2023 оны 03 сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар О Т нэгж талбарын дугаар м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байна.
4.3. Мөн иргэн Х З нь өөрийн эзэмшлийн дээрх газрын эрхээ О Т шилжүүлэх хүсэлтийг 2022 оны 12 сарын 22-ны өдөр гаргаж, дүүргийн Засаг даргын 2023 оны 03 сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар О Т нэгж талбарын дугаар м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байна. Дүүргийн Газрын албаны мэдээллийн санд цэвэр бохир усны шугам сүлжээний мэдээлэл мэдээллийн санд байхгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа ... Тухайн газрыг хэсэгчлэн хуваахаасаа өмнө н.Б гэх иргэн объект барьсан, төсөл хэрэгжүүлсэн талбайгаараа хэлбэрээ өөрчилж авсан байгаа. Тэр үед манайх дур мэдэн өөрчлөөгүй. Өөрсдөө хүсэлтийнх нь дагуу манайх шийдвэрлэсэн. Тухайн хүсэлт гаргасан байршил дээр шаардаад байгаа юм нь үнэхээр тэр байршилд өгсөн бол тухайн үед өгч байсан эргэлтийн цэг, тэмдэг тогтоосон акттай кадастрын зураг байна уу гэдгийг тодруулж харсан, байгаагүй ... Манайх суурин газрын судалгаагаа хийсэн. Тухайн үед суурин судалгаа хийхэд агаар, сансрын зураг дээр ямар нэгэн объект, бүтээн байгуулалт харагдаагүй. Маргаан бүхий газар дээр ч гэсэн тухайн иргэнд, түүнтэй холбоотой хүмүүс үйл ажиллагаа явуулсан гэсэн хэдий ч маргаан бүртгэгдээгүй учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдан олгогдсон байх ... Сонгинохайрхан дүүрэгт 160 мянган нэгж талбартай. Тухайн иргэн бохир усны шугам, худаг байршууллаа гэхэд албан ёсны бүртгэл мэдээлэл байхгүй учраас манай дээр ямар нэгэн бүртгэл хийгддэггүй. Тэгэхээр 160 мянган иргэн, айл болгон гадаанаа бохирны усны шугам байршуулсанаа манайд бүртгүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Уг нь тухайн танк байршуулсан иргэний 50 орчим хувийг эвтэйхэн өөрчлөх ч юм уу, арагшаа шахаад тухайн иргэний ашигтай талбайг нэмэгдүүлэн олгох боломжтой л байгаа. Гуравдагч этгээд маань өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ямар ч үйлдэл хийж болохгүй байна. Хариуцагч байгууллага хүчээр өөрчлөх боломжгүй гэв.
Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:
5.1. Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч өөрсдийн эзэмшлийн бохир ус татан зайлуулах байгууламж болох танк бүхий газар нь өөрсдийн эзэмшил газар биш гэдгийг мэдэж байсан бөгөөд тухайн газрын эзэмших хүсэлтэй байсан гэдгээ нэхэмжлэлдээ дурджээ. Энэ нь зөвхөн хүсэлт бөгөөд хүссэн этгээд бүрийн хүсэлтийг Засаг дарга биелүүлэх боломжгүй бөгөөд Засаг дарга өөрийн хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд, хуулийн дагуу иргэн Х.З, Б.А нарт олгосон бөгөөд улмаар хуулийн дагуу надад шилжүүлсэн болно. Анх олгосон газрыг түүхийг судалж үзвэл маргаан бүхий газар нь анх иргэн Х З нь 2020 оны 05 дугаар 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картад бүртгүүлж, шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргаж, 2020 оны 09 сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар нэгж талбарын дугаар м.кв газрыг 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дүгээр хороо айд эзэмших эрхтэй болж, 2020 оны 12 сарын 06-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар гэрчилгээг 15 жилийн хугацаатай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг дугаартай байгуулсан байна.
5.2. Мөн иргэн Б******* А нь 2020 оны 05 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албан өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картад бүртгүүлж, шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргаж, 2020 оны 09 сарын 10-ны өдрийн талбарын дугаар 500 м.кв газрыг 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дүгээр хороо айд эзэмших эрхтэй болж, 2020 оны 12 сарын -ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар гэрчилгээг 15 жилийн хугацаатай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг дугаартай гэрээ байгуулсан байна.
5.3. Улмаар иргэн Б******* А өөрийн эзэмшлийн дээрх газрын эрхээ О Т шилжүүлэх хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар О Т нэгж талбарын дугаар м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байна. Мөн иргэн Х З өөрийн эзэмшлийн дээрх газрын эрхээ О Т шилжүүлэх хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр захирамжаар О Т нэгж талбарын дугаар м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байна.
5.4. Дүүргийн Газрын албаны мэдээллийн санд Э СӨХ-ны цэвэр бохир усны шугам сүлжээний мэдээлэл мэдээллийн санд байхгүй байна. Цаашилбал миний бие 2023 оны 5 сард хашаа барьсан. Тэр үед СӨХ-н гишүүд, дарга нартай уулзсан. Тодруулбал захын 2 айл нь манай газарт хэтрээд орсон байсан бөгөөд бид уулзахад тийм байна, манайх мод тарьсан болохоор модоо авч болохгүй учраас манайд өгчих гэж хэлж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2024 оны зун хашаа хатгах үед давхцалтай гэдгийг мэдсэн бөгөөд газрын нэгдсэн сангаас хайлт хийсэн тухай дурджээ. Энэ бол цаг хугацааны хувьд худлаа бөгөөд бид үүнийг барьсан хүмүүсээр нотлуулах болно. Энэ нь эрх нь зөрчигдсөнөөс хойш 1 сарын дотор гомдол гаргах хуулийн заалт зөрчигдсөнийг нотолж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагч, гуравдагч этгээд нараас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э СӨХ болон Ю.О нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо ******* , айн амны Э х бохирын байгууламж дээр давхцуулан , нэгж талбарын дугаар бүхий газарт Газар эзэмших эрх олгох тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай захирамжийн О.Т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх иргэн Х.З, Б.А нар нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо *******эд м2 газрыг эзэмших тухай хүсэлтүүдийг гаргаж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрх олгох тухай тухай захирамжаар Б.А, Х.З нарт Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо гэх газарт 500 м2, м2 газрыг тус тус зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.2. Дээрх захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо гэх байршилд м.кв талбай бүхий нэгж талбарын дугаартай газрыг Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар Х З /РД:/-т 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэн, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г, Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо байршилд м.кв талбай бүхий нэгж талбарын дугаартай газрыг Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар Б******* А /РД:/-т 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр 2020 оны 12 дугаар сарын -ний өдрийн дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2020 оны 12 дугаар сарын -ний өдрийн дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус байгуулжээ.
2.3. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр огноолон иргэн Б.А, Х.З нар нь дээрх газрын эзэмших эрхийг О.Т шилжүүлэх тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасны дагуу маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай дугаар захирамжаар гуравдагч этгээд О.Т шилжүүлж шийдвэрлэсэн байна.
2.4. Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар О.Бод Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, Б ам гэх газарт мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмших эрх анх олгож, уг захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ олгон, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөн, уг захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, гэх газарт мод үржүүлгийн газрын зориулалтаар газар эзэмших эрхийн дүгээр гэрчилгээг олгож, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *******, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар захирамжууд, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай тушаалаар нэхэмжлэгч нэр бүхий иргэдэд газар эзэмших гэрчилгээг шилжүүлснийг баталсан үйл баримт тогтоогдож байна.
2.5. Дээрх гуравдагч этгээдийн газрыг Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, *******ийн гэх газарт байрлах 40 айлын дундын эзэмшлийн талбайн бохирын байгууламжтай давхцуулан олгосон талаар Э СӨХ-оос Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандахад тус дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр ...Э нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байгаа газрынхаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж бохирын худаг байршуулсан байна гэх хариуг өгсөн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.6. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Э х СӨХ болон иргэдэд мэдэгдээгүй, бохирын байгууламж байгаа эсэхийг газар дээр нь ирж шалгаагүй, нийтийн зориулалттай шугам сүлжээ бүхий газрыг бусдад олгосноор манай х 40 айл 160 гаруй иргэдийн эд хөрөнгийн эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөрсний бохирдолгүй байх, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Э х бохирын шугам сүлжээ бүхий газар нь нийтийн эзэмшлийн, хамгаалалтын зурвас бүхий газарт тооцогдох тул газар эзэмшүүлэхгүй байх ёстой. Манай шугам сүлжээ бүхий газрыг бусдад олгохоор бол захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийх ёстой байсан боловч бидэнд огт мэдэгдээгүй. Хот суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт заасан хамгаалалтын бүс бүхий шугам сүлжээний газартай давхардуулан газар олгож хориглосон үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон, хуулиар нийтээр ашиглахаар заасан бохирын шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвас бүхий газарт хувь этгээдэд газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан аливаа этгээдийн газартай давхцаагүй байх гэсэн шаардлагыг тус тус зөрчсөн гэж,
хариуцагчаас ... Дүүргийн Газрын албаны мэдээллийн санд цэвэр бохир усны шугам сүлжээний мэдээлэл мэдээллийн санд байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,
гуравдагч этгээдээс ... нэхэмжлэгч өөрсдийн эзэмшлийн бохир ус татан зайлуулах байгууламж болох танк бүхий газар нь өөрсдийн эзэмшил газар биш гэдгийг мэдэж байсан бөгөөд тухайн газрын эзэмших хүсэлтэй байсан гэдгээ нэхэмжлэлдээ дурджээ. Энэ нь зөвхөн хүсэлт бөгөөд хүссэн этгээд бүрийн хүсэлтийг Засаг дарга биелүүлэх боломжгүй бөгөөд Засаг дарга өөрийн хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд, хуулийн дагуу иргэн Х.З, Б.А нарт газар олгож, хуулийн дагуу надад шилжүүлсэн. Дүүргийн Газрын албаны мэдээллийн санд Э СӨХ-ийн цэвэр бохир усны шугам сүлжээний мэдээлэл мэдээллийн санд байхгүй. Миний бие 2023 оны 5 сард хашаа барьсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарлан маргасан.
2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхолыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5.1-т захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.1-т захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж тус тус заасан.
2.8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.
2.9. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3 дугаар зүйлийн 3.1.4-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус зааснаар иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших тухай хүсэлтээ гаргаж, эрх бүхий албан тушаалтны газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бол газар эзэмших гэрээ байгуулж, зөвхөн эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрхтэй байна.
2.10. Нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо ******* , айн аманд байрлах маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээдэд олгосон газрыг эзэмших, өмчлөх тухай хүсэлтийг гаргаж байгаагүй байх бөгөөд нэхэмжлэгчээс ...Н ХХК, тус компаний захирал П.О нь тухайн газарт газар эзэмших тухай хүсэлтийг гаргаж байсан гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар ... Тус дүүргийн дүгээр хороо, айн аманд байрлах Э болон Ю.О нарын 16 иргэн нь дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар эрх шилжүүлж авсан бөгөөд Ньюгранд технологи ХХК-д тус аманд газар олгогдоогүй байна гэх албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар ... П.О, Ж.М нар нь 2020 онд тус дүүргийн дүгээр хороо *******ийн айд газар эзэмших хүсэлтийг гаргаагүй байна гэх албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тухайн хг барьсан компаний захирал П.Оын нэрээр шүүж үзэхэд маргаан бүхий газарт хүсэлт гаргаж байсан талаар баримт байгаагүй гэх тайлбар зэргээр няцаагдаж байх төдийгүй Н ХХК, захирал П.О нар нь газар эзэмших хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан маргаагүй байна.
2.11. Хэдийгээр гэрч П.О 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ... Х айлууд олон байсан учраас дунд нь бохирын асуудлыг нь шийдвэрлэсэн. Орон сууцтай адилхан цэвэр, бохирын усны инженерийн шугам сүлжээний нүсэр том ажил биш, Бид дараа нь танк байгаа хэсгийг авъя гэж бодоод 2 айлын нэрээр газар эзэмших хүсэлт 2020 онд өгсөн гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий газарт Н ХХК болон тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд хүсэлт гаргаж байсан үйл баримт тогтоогдоогүй болно.
2.12. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай захирамжаар О.Т олгосон Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо гэх газарт нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй, нэхэмжлэгч нар нь газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын ...Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо ******* , айн амны Э х бохирын байгууламж дээр давхцуулан , нэгж талбарын дугаар бүхий газарт газар эзэмших эрх олгох тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай захирамжийн О.Т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нарт сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тодорхойлогдохгүй байна.
2.13. Нөгөө талаар, гуравдагч этгээд О.Т нь зохих хууль, журмын дагуу тухайн газрыг эзэмшсэн хууль ёсны эзэмшигч байх бөгөөд уг газар эзэмшүүлсэн захирамж шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасантай тус тус нийцжээ.
2.14. Энэ талаарх гуравдагч этгээдийн ... Нэхэмжлэгч өөрсдийн эзэмшлийн бохир ус татан зайлуулах байгууламж болох танк бүхий газар нь өөрсдийн эзэмшил газар биш гэдгийг мэдэж байсан бөгөөд тухайн газрын эзэмших хүсэлтэй байсан гэдгээ нэхэмжлэлдээ дурджээ ... Засаг дарга өөрийн хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд, хуулийн дагуу иргэн Х.З, Б.А нарт олгосон бөгөөд улмаар хуулийн дагуу надад шилжүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
2.15. Түүнчлэн, нэхэмжлэлдээ ... Э х бохирын шугам сүлжээ бүхий газар нь нийтийн эзэмшлийн, хамгаалалтын зурвас бүхий газарт тооцогдох тул түүн дээр газар эзэмшүүлэхгүй байх ёстой. Хот суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх хэсэгт заасан хамгаалалтын бүс бүхий шугам сүлжээний газартай давхардуулан газар олгож хориглосон үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон, хуулиар нийтээр ашиглахаар заасан бохирын шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвас бүхий газарт хувь этгээдэд газар олгосон гэжээ.
2.16. Хэрэгт авагдсан Ула дулааны сүлжээ ТӨХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар ... Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, ******* , ай ам хаягт байрлах дугаар бүхий м.кв газар мөн тус дүүргийн дүгээр хороо, ******* , айн ам хаягт байрлах дугаар бүхий м.кв газар нь тус тус дулааны шугамд холбогдоогүй давхцалгүй болно гэх албан бичиг, гэрч П.Оын ... Тухайн бохирын танкийг бүртгүүлдэг гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар бохирын шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвас бүхий газарт газар олгосон үйл баримт тогтоогдохгүй байх тул уг үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагыг Хот суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй төдийгүй маргаан бүхий энэ тохиолдолд дээрх хуулийн заалт хэрэглэгдэхээргүй байна.
2.17. Мөн хариуцагч захиргааны байгууллага нь сонсох мэдэгдэх ажиллагааг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэж хүргүүлэх бөгөөд дээрх байдлаар дүгнэсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
2.18. Харин нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ ... Тухайн үед тус газар нь хэн нэгний өмчлөл эзэмшлийн газар байгаагүй, х төслийг хэрэгжүүлэгч Н ХХК, захирал П.О нар нь газрын ямар нэг эрхийн зөрчилгүй гэж тайлбарласан гэж дурдсан байх тул нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээдийн эзэмшил газарт байгаа нэгдсэн бохир ус татан зайлуулах байгууламж бүхий танкийг шилжүүлэхтэй холбогдон гарсан зардлаа тодорхойлон иргэний журмаар хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.19. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо ******* , айн амны Э х бохирын байгууламж дээр давхцуулан , нэгж талбарын дугаар бүхий газарт газар эзэмших эрх олгох тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай захирамжийн О.Т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Э СӨХ болон Ю.О нэр бүхий 16 иргэнээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ... Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо ******* , айн амны Э х бохирын байгууламж дээр давхцуулан , нэгж талбарын дугаар бүхий газарт газар эзэмших эрх олгох тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай захирамжийн О.Т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА